Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2025/00085

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай, ******* ******* хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай Л.Х-д холбогдох,

5,247,0*******1 ******* гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ХЗХ болон иргэн ******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр байгуулсан ЗГ/9**************1 тоот зээлийн гэрээ, БГ/9**************1 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 4,000,000 *******ийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/9**************1 тоот гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл .хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж , зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч ******* ******* ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 01 сарын 0******* -ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 3,9**************,2*******5 *******, үндсэн хүүгийн төлбөр 1,25*******,796 ******* нийт дүн 5,247,0*******1 ******* болсон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 талуудын хооронд байгуулсан ЗГ/9**************1 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 3,9**************,2*******5 *******, хүү 1,25*******,796 *******ийг *******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 5,247,0*******1 ******* гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******аас нэхэмжлэлийн шаардлага 5,247,0*******1 *******ийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 5,247,0*******1 ******* *******ийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9*******,203 *******ийн 50 хувь буюу 49,102 *******ийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,102 *******ийг улсын орлогоос, 49,102 *******ийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* хадгаламж зээлийн хоршоонд олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Л.Х-аас 5,247,0*******1 ******* ******* нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9*******,203 *******ийн 50 хувь буюу 49,102 *******ийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,102 *******ийг улсын орлогоос, 49,102 *******ийг хариуцагч Л.Х-аас гаргуулж нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

           ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА