| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00109/И |
| Дугаар | 146/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 146/ШШ2025/00091
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ж.Н-д холбогдох,
316,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2024 оны 08 дугаар сард надаас 316,300 төгрөгийн хүнсний зүйл аваад одоогоор төлөхгүй байгаа тул миний 316,300 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би сар шинээр *******, ******* нарын дэлгүүрээс 316,300 төгрөгийн хүнс зээлсэн нь үнэн. Одоогоор мөнгөгүй байгаа тул боломжтой үедээ төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 316,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 316,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,139 төгрөгийн 50 хувь буюу 5,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,069 төгрөгийг улсын орлогоос, 5,069 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ж.Н-ээс 316,300 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,139 төгрөгийн 50 хувь буюу 5,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,069 төгрөгийг улсын орлогоос, 5,069 төгрөгийг хариуцагч Ж.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА