Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00351

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00351

Архангай аймаг

 

 

                                

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Г.Б хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Г.Б миний бие С.Т-аас 9.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С.Т нь А аймгийн Э сумын 1-р баг Ц давааны 34-36 тоот хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Би тус шүүхэд С.Т 9.100.000 төгрөгийг гаргуулахаар хандах шаардлагатай байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Т-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэв.

 

 2. Хүсэлт гаргагч Г.Б:

- А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 301/ШЗ2025/0195 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн С.Т-ын “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

- А аймгийн Э сумын ... дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаар албан бичиг,

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Т-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

хүсэлт гаргагч Г.Б нь 9,100,000 төгрөгийг С.Т-аас гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн нь С.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 301/ШЗ2025/01195 дугаар захирамж,

- А аймаг дахь Шүүхийн тамгын газраас ирүүлсэн С.Т-ын “А аймаг, Э сум, 7 дугаар баг, Тамир ... дугаар гудамж, ... тоот” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

- А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаар тодорхойлолт зэргээр, С.Т-ыг орсон суух хаяг тогтоогдохгүй байгаа нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт С-ын Т /РД:МЮ……../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт С-ын Т /РД:МЮ......../-ыг эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Т-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, утасны дугаар: 9……./

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                               

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР