Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00360

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00360

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймаг, Ө сум, Б баг, Т гэх газарт оршин суух П.А-гийн хүсэлттэй

          Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч П.А нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч П.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.А миний бие 1970 онд төрсөн, одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл А аймгийн Ө сумын Б багт мал маллаж амьдарч байна. Малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байсан байдлаа шүүхээс тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би 1998 оноос 2010 он хүртэл сайн дурын шимтгэл төлж байсан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын Б  багийн Таван толгой гэх газарт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирснийхээ дараагаас эхлэн одоог хүртэл мал маллаж байна. миний мал маллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа тул баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү...” гэв.

 

            2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/13 дугаар шийдвэрт: “ Таны тус Зөвлөлд гаргасан өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд гарсан шийдвэрийг хүргүүлж байна. Та өргөдөлдөө 1998, 2001-2010 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1998 онд мал малласан хугацаа (12 сар)-г “малчнаар ажилласан”-аар тогтоохоор шийдвэрлэлээ. Харин таны 2001-2010 онуудад малчнаар ажилласныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул энэ хугацаанд “малчнаар ажилласан”-ыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26- ны өдрийн “Малчнаар мал маллаж, ажилласныг тогтоох тухай” 01/37 дугаар тогтоолыг хавсаргав” гэжээ.

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/37 дугаар тогтоолд: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 362 дугаар тогтоолоор баталсан ‘Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.1.5, 4 дэх хэсгийн 4.18, А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь: А аймгийн Ө сумын Б багийн иргэн П.Аг /АЕ......../ таны өргөдөл ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1998 онд мал малласан хугацаа (12 сар)-г “малчнаар ажилласан”-аар гишүүдийн 100%-н саналаар тогтоосугай. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нарийн бичгийн дарга /Т.Э/-д үүрэг болгосугай.

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 205 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 709 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн П овогтой А /АЕ......../ нь 1991-2024 онд мал маллаж байсан нь үнэн болно гэжээ.

            - А аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаар тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Байшир багийн 2001-2012 оны малын А данс шилжиж ирээгүй, Ө сумын Өрнөл нэгдлийн 1985-1988 оны баримтыг шүүн үзэхэд П.А холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

            - Үндэсний архивын сан хөмрөгийн Архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/534 дугаар 2000 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд П.А Өрхийн тэргүүлэгч гэжээ,

            - П.А-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

            - П.А-ийн Мал тоологын лавлагаа,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 821 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн П овогтой А /РД:АЕ……../ нь 1991 оноос одоог хүртэл мал маллаж байгаа малчин өрх нь үнэн болно гэжээ.

            - А аймгийн Ө сумын мал эмнэлгийн тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар тодорхойлолтод: Тус сумын Б багийн малчин П овогтой А /РД:АЕ......../ нь 2001-2010 оны хооронд өөрийн мал сүргээ малын халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулж байсан нь үнэн болно гэжээ.

            - П.А “Сумын аварга малчин” хүндэтгэл,

            - П.А “Сумын 1000-т малчин”-ы батламж,

            - П.А малчин мэргэжлийн үнэмлэх,

            - П.А 2024 оны мал тооллогын лавлагаа,

            - А.Шг, А.Гнарын төрсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2001-2002 оны 2б ангийн журналд: А-ийн Г, эцгийн ажлын хаяг-Малчин гэжээ,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2002-2003 оны 3б ангийн журналд: А-ийн Г, эцгийн ажлын хаяг-Малчин гэжээ,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2003-2004, 2004-2005, 2005-2006, 2007-2008, 2008-2009, 2009-2010 оны 4б, 5б, 7б, 9б, 10б, 11б ангийн журналд: А-гийн Г, эцгийн ажлын хаяг-Малчин гэжээ,

            А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2006-2007, 2007-2008, 2008-2009, 2009-2010, 2010-2011 оны 5а, 6а, 7а, 8а, 9а ангийн журналд: А-гийн Ш, эцгийн ажлын хаяг-Малчин гэжээ,

  • А-гийн Г, А-гийн Ш нарын сурагчийн хувийн хэрэг,
  • А-гийн Г-ийн 000037…. дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,

 

            2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            -  А аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаар албан бичигт: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Б багийн 2000 оны малын А дансны баримтыг шүүн үзэхэд П-ийн А /РД:АЕ00000000/-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна. Тус багийн 2001-2010 онуудын малын А дансны баримт шилжиж ирээгүй болно гэжээ.

            - А аймгийн Татварын газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/280 дугаар албан бичигт: П овогтой А /РД:АЕ00000000-ийн татвар төлсөн талаарх мэдээллийг хүргүүлэв гэжээ- П.А-гийн 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2021, 2022, 2023 оны баримтууд авагджээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч П.А-ийн А аймгийн Ө сумын Б багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/13 дугаар шийдвэр,

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/37 дугаар тогтоол

            - А аймгийн Өлзийт сумын Байшир багийн Засаг даргын 205 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 709 дугаар тодорхойлолт,

            - А аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаар тодорхойлолт,

            - Үндэсний архивын сан хөмрөгийн Архивын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-08/534 дугаар 2000 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаа,

            - П.А Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

            - П.А-ийн Мал тоологын лавлагаа,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 821 дугаар тодорхойлолт,

            - А аймгийн Ө сумын мал эмнэлгийн тасгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар тодорхойлолт,

            - П.А “Сумын аварга малчин” хүндэтгэл,

            - П.А “Сумын 1000-т малчин”-ы батламж,

            - П.А малчин мэргэжлийн үнэмлэх,

            - П.А 2024 оны мал тооллогын лавлагаа,

            - А.Ш, А.Г нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2001-2002 оны 2б ангийн журнал,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2002-2003 оны 3б ангийн журнал,

            - А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2003-2004, 2004-2005, 2005-2006, 2007-2008, 2008-2009, 2009-2010 оны 4б, 5б, 7б, 9б, 10б, 11б ангийн журнал,

            А аймгийн Ө сумын 10 жилийн сургуулийн 2006-2007, 2007-2008, 2008-2009, 2009-2010, 2010-2011 оны 5а, 6а, 7а, 8а, 9а ангийн журнал,

- А-гийн Г, А-гийн Ш нарын сурагчийн хувийн хэрэг,

- А-гийн Г-гийн 000037..... дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,

            -  А аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаар албан бичиг,

            - А аймгийн Татварын газрын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/280 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч П.А нь А аймгийн Ө сумын Б багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч П.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Шинэчүүл овогт П-ийн А-ийг Архангай аймгийн Ө сумын Байшир багт багт 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч П.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОРХОНТАМИР