Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 116/ШШ2025/0040

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, тоотод оршин суух, Боржигон овогт ын, /РД: /

Хариуцагч: Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга *******, гишүүн *******, *******, *******, , , , , , нарийн бичгийн дарга нарт холбогдуулан гаргасан, “ ******* *******, ******* төвийн захирлаар томилсон тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилсон тогтоол гаргахыг ******* удирдах ******* дарга, гишүүдэд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат /онлайнаар/, хариуцагч *******, *******, *******, , , , /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч А. нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тус төвийн дотрын тасгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сард ажлын байрыг өөрчилж дүрс оношлогооны дурангийн эмчээр томилж, улмаар 2023 оны 7 дугаар сард онош зүй дэмжих клиникийн удирдагч албан тушаалд томилогдсон. 2024 оны 1 дүгээр сараас дүрс оношлогооны тасгийн эрхлэгчийг хавсран ажиллуулах шийдвэр гарсан. 2025 оны 03 дугаар сард дээрх албан тушаалуудаас чөлөөлж мэс заслын тасгийн дурангийн эмчийн албан тушаалд шилжүүлэн томилсон. Нэхэмжлэгчийн үндсэн мэргэшсэн чиглэл нь дотрын гастроэнтерологийн эмч юм.

нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан ******* оношлогоо ******* төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцож нийт оролцогчдын жагсаасан оноогоор хамгийн өндөр буюу 61 оноо авч шалгарсан талаар ******* удирдах ******* хурлын шийдвэр 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсныг тус ТУЗ-ийн нийт гишүүдийн хурал дээр мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнг сонсгож энэ шийдвэрийн талаар тогтоол гаргаж албажуулах үүргийг ТУЗ хүлээсэн бөгөөд ямар үндэслэлээр энэ үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй гаргаад байгааг нэхэмжлэгчийн зүгээс сайн ойлгохгүй байна.

ТУЗ-ийн даргын албан бус тайлбараа нэр бүхий хүмүүсийн -ийн удирдлагын зөвлөх гэх бүтцийн нэрийг ашиглаж ТУЗ-д 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 124 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ТУЗ уг хүсэлтийг хэлэлцээд өмнөх шийдвэрийг хүчингүй болгож дахин сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг ТУЗ-ийн даргаас аман байдлаар гаргасан талаар мэдээлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл мөн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон талаар ямар нэгэн шийдвэрийг гаргахгүй цаг хугацаа алдуулж, хууль бусаар эс үйлдэхүй гаргаж байна.

Нэр дэвшигч, нэхэмжлэгч А.ын хувьд сонгон шалгаруулалтад Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтад ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй, шийдвэр гаргах үйл явцад оролцоогүй. -ийн удирдлагын ******* гишүүн гэх албан бланк, тамга ашиглан хүсэлт гаргасан нэр бүхий эмнэл зүй эрхэлсэн дэд захирал , эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга /нэр дэвшигч/ Санхүү эдийн засгийн албаны дарга , хүний нөөцийн албаны дарга нараас гаргасан хүсэлт нь хуульд заасан шаардлага хангахгүй, хамтын шийдвэр гаргах бүтцийн хувьд шийдвэр гаргахтай холбоотой хуралдаагүй, хүсэлт гаргах шийдвэрийг удирдлагын ******* ердийн олонхи дэмжээгүй, дэмжсэн талаар хуралдааны тэмдэглэл, шийдвэр нотлох баримтаар хавсрагдаагүй, холбогдох хууль тогтоомжоор болон удирдлагын зөвлөлийг төлөөлөн албан бланк, тамга ашиглах эрх олгогдсон субъектууд биш атлаа хувийн эрх зүйн харилцааны шинжтэй үйлдэлд эрх мэдлээ урвуулан ашиглаж бланк, албан бичиг ашигласан, удирдлагын ******* хамтын шийдвэр гаргах эрхэнд төлөөлөх цөөнх болон гишүүд дээрх хууль бус бичиг баримтыг үндэслэн, журмаар зохицуулсан хугацаа, хэлбэрийг зөрчиж аман байдлаар шийдвэр гаргасан мэтээр олон нийтэд мэдээлэл гаргаж хэт дур зоргын байдлаар сонгон шалгаруулалтад хандаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

-ийг дангаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх тус төвийн хууль ёсны гүйцэтгэх удирдлага буюу өнөөдрийн байдлаар албан ёсоор чиг үүргээ үргэлжлүүлж байгаа субъектэд хадгалагдаж байгаа бөгөөд дээрх нэр бүхий 4 албан тушаалтны хувьд -ийн албан бланк, тамгыг ашиглаж гадагш чиглэсэн -ийн аливаа хүсэл зоригийг илэрхийлсэн албан бичгийг бусад этгээдэд явуулах эрхгүй юм. Албан бланк, тамгыг дур зоргын байдлаар ашиглаж байгаа нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа асуудлыг ТУЗ нягталж шийдвэрээ гаргах ёстой атал дээрх албан бичгийн эрх зүйн чадамж, хууль ёсны эсэхийг нягтлан шалгахгүйгээр ТУЗ-ийн дарга дур зоргын шинжтэйгээр асуудалд хандсан. Энэ асуудлыг миний бие үнэн зөвөөрөө шийдэгдэх байх гэж хүлээсэн боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна.

Тухайлбал: Хүсэлт гаргасан нэр бүхий албан тушаалтны нэг болох нэр дэвшигчийн хувьд мөн дээрх хугацааны шаардлагыг хангаагүй нэр дэвшсэн гэж үзэхээр байна. Хэрвээ нэр дэвшигч шалгалтуудыг амжилттай өгч хамгийн өндөр оноо авсан бол эдгээр хүммүүс ТУЗ-д хүсэлт гаргах байсан уу? Эсвэл үгүй юу?, яагаад бүх нэр дэвшигч дээрх шаардлагыг үнэхээр хангаагүй юм бол сонгон шалгаруулалтаас өмнө ТУЗ-д энэ асуудлыг тавиагүй вэ? гэх асуултууд нэн тэргүүнд ТУЗ хариулт авах нь үнэн зөвд нийцнэ.

Эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн гэх шаардлагыг хангаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 5.1.6-д заасныг зөрчиж хоёр нэр дэвшигчийг дүйцүүлж бүртгэсэн тул сонгон шалгаруулалтын дахин явуулж өгөх талаар хүсэлтийн хувьд хүсэлт гаргагч нарын дурдсан журмын 5.1.6-д “Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох, их дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох бичиг баримт”-тай бол эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн гэж үзэхээр журмаар зохицуулсан. Хүсэлт гаргасан нэр бүхий 4 албан тушаалтан 5.1.6-д заасан боловсролын шаардлага, мөн таслал, утгыг бүрэн ойлгож ашиглаагүй байгааг тэдний хүсэлтээс харахаар байна. Тус 5.1.6-д “Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн” бол мэргэшсэн гэж үзэхээр журамласан байгааг ТУЗ зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа хууль бус эрх эдэлж, төлөөлөх эрхийг өөрсөддөө хууль бусаар авч байгууллагын албан бланк, тамгыг дур мэдэн ашиглаж -ийн нийт ажилтан, албан хаагчдын байр суурь мэтээр хүсэлт гаргасан этгээдүүдийн хууль бус шаардлагыг хүлээн авах нь ТУЗ хууль ёсны шийдвэрээ өөрсдөө илт үгүйсгэсэн, нөлөөнд автсан гэж үзэх хууль зүйн үр дагаварт хүрэхээр байгааг хэлэхийг хүсэж байна.

А. нь анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуульд бакалавр, магистрын түвшний боловсролын зэрэг эзэмшиж төгссөн нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 5.1.6-д заасан “Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн” гэх шаардлагыг хангаж байна. Нөгөөтэйгүүр мэргэших, мэргэшил эзэмших гэх нэр томъёоны агуулгыг оновчтой зөв тайлбарлаж, шийдвэртээ тусгах нь та бүхнээс гарах шийдвэрийг үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болоход ихээхэн чухал бөгөөд ТУЗ-өөс гаргах захиргааны акт нь Эрүүл мэндийн хууль тогтоомж, холбогдох бусад хууль, захиргааны хэм хэмжээ тогтоомжид бүрэн нийцсэн байх шаардлагыг хангах юм. Монгол хэлний их тайлбар тольд “мэргэших, мэргэшил” гэх үгийг “мэргэжлийн тодорхой нэг салбарын гүнзгий мэдлэг боловсрол чадвар эзэмших, нарийн мэргэжил чадвар эзэмшсэн мэргэжилтэн, нэг төрлийн шинжлэх ухаан дотроос аль нэг салбарыг дагнан судалж эзэмших, ажил мэргэжилдээ улам дадах” гэж тайлбарласан байх бөгөөд журамд заасан мэргэшсэн байх шаардлага нь анагаах ухааны их дээд сургууль төгссөн байхаар тогтоосон нь тайлбартай нийцэж байна. Тиймээс А.ын хувьд журамд заасан мэргэшсэн байх журмын болон хэл зүйн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч нь Удирдлагын академид урт хугацааны удирдахуйн менежерийн дипломын боловсрол эзэмшихээр суралцаж байна.

Дээрх сонгон шалгаруулалт болон үр дүнтэй холбоотой зөвхөн эрх ашиг нь хөндөгдсөн тухайн сонгон шалгаруулалтад оролцож үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй этгээдээс гомдол гаргах ба түүнийг ТУЗ хэлэлцэх хуулийн болон журмын зохицуулалт байхад хүсэлтийг хүлээн авч төрийн албан ёсны харилцааны тогтсон лигитм байдлыг алдагдуулж ТУЗ-ийн даргаас сонгон шалгаруулалтын талаарх 2025.04.16-ны өдрийн шийдвэрээ хүчингүй болгох талаар аман байдлаар шийдвэр гаргасан мэтээр мэдээлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд энэ талаар ТУЗ-ийн нэр бүхий 5 гишүүн эсэргүүцэж Дорнод аймгийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж ТУЗ-ийн даргын шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаараа мэдээлэл хүргэсэн нь олон нийтэд нэгэнт ил болсон мэдээлэл юм.

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т өргөдөл гомдол гэх нэр томъёог тайлбарласан ба хүсэлт гаргагч нарыг ирүүлсэн албан бичиг нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр томъёонд хамаарахгүй, сонгон шалгаруулалтад эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэж үзэх гээс бусад 3 хүсэлт гаргагч нарын эрх ашиг хэрхэн хөндөгдсөн нь тодорхойгүй, байгууллагын удирдлагын ******* бүтцийн гишүүд болохоос байгууллагын хамтаар болон дангаар төлөөлөх эрхгүй этгээдүүд байх тул гомдол гаргах эрхгүй юм. гийн хувьд албан тушаалтны хувьд байгууллагын төлөөлөх хэлбэрээр хүсэлт гаргаж байгаа бол мөн хуулийн дагуу гомдол гаргах эрхгүй этгээдэд тооцогдоно. Нэр дэвшигчийн хувьд гаргаж байгаа бол байгууллагын албан бланк, тамга ашиглах эрхгүй бөгөөд ийнхүү өөрт олгогдоогүй эрх мэдлийг дур зоргын байдлаар ашиглах нь хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэмт үйлдлийн шинжид хамаарах учраас түүний бланк, тамга ашиглаж гаргасан хүсэлтийг хүлээн авах нь ТУЗ өөрөө Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчихөд хүргэнэ.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын 9.2-т “сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, маргааныг ТУЗ хэлэлцэн” шийдвэрлэхээр журамласан ба хүсэлтийг шийдвэрлэх талаар журмаар ТУЗ-д ямар нэгэн эрх олгосон, үүрэг болгосон зохицуулалт байхгүй байхад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь ТУЗ Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмыг зөрчих, өөрт олгогдоогүй эрхийг хууль бусаар бий болгож хэрэгжүүлэхээр байгаа нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийж өгнө үү.

ТУЗ-ийн дарга гишүүд нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын 7 дугаар зүйлд заасан үнэлгээний арга зүйн дагуу үнэлсэн шалгалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг тус журмын 8.1-т зааснаар захирлаар томилох тогтоол гаргах үүргээ биелүүлэхээс тодорхойгүй байдлаар зайлсхийн хууль бус эс үйлдэл гаргаж байгаа тул -ийн захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан тус төвийн захирлаар томилох тогтоол гаргахгүй байгаа тус ТУЗ-ийн дарга, гишүүдийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 04-р сарын 16-18-ны өдрийн ТУЗ-ийн хурлыг үргэлжлүүлж Дорнод аймгийн -ийн захирлаар томилсон ТУЗ-ийн тогтоол гаргахыг ТУЗ-ийн дарга гишүүдэд даалгаж өгнө үү.

Хууль тогтоомжийн хүрээнд гаргасан захиргааны аливаа шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой асуудлыг Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу хэрэгжүүлэх ба журмын 8.5-д зааснаар шалгуур хангасан нэр дэвшигч байхгүй нөхцөлд ажлын 3 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг дахин зарлах хугацаа хэтэрсэн байх тул хуульд заагаагүй хүсэлтийг үндэслэн -ийн ТУЗ-ийн 2025 оны 04-р сарын 16-ны өдрийн захирал сонгон шалгаруулах тухай шийдвэрийг хүчингүй болгох хууль эрхийн боломжгүй болсон. Хэрвээ бидний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл хариуцагч талтай эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймаг дахь ******* ******* ******* төвийн ТУЗ-өөс Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг үндэслэн эмнэлгийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаж, тодорхой шалгуураар үнэлж, 2025 оны 04 дүгээр сарын 15-наас 16-ны өдрүүдэд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын дараа эмнэлгийн захиралд нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг асуудал үүссэн тул зөвлөл шийдвэрээ дахин нарийвчлан нягталсан.

Эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт “эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан” гэж тусгайлан хуульчилсан байна. Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3 дахь хэсэгт “нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн” гэдэг шаардлагыг тавьж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Мэргэшсэн байдлыг их, дээд сургууль төгссөнөөс хойших хугацаанд эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээ, дипломоос гадна эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагыг нийгмийн даатгалын дэврийг үндэлсэн үнэлнэ” гэж тодорхой тусгасан.

Сонгон шалгаруулалтын ур чадварын үнэлгээнд хамрагдсан нэхэмжлэгч А. нь 3 жил 5 сар буюу 4 дэх жилдээ удирдах албан тушаалд ажиллаж байгааг томилогдсон болон чөлөөлсөн тушаалаар нотлогдсон. Иймд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь хэсэгт заасан шаардлагыг сонгон шалгаруулалтад нэр дэвшигч хангаагүй нөхцөл байдал үүссэн.

Мөн их, дээд сургууль төгссөнөөс хойших хугацаанд эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплом, үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт ирүүлэх шаардлагад нэр дэвшигч А. Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад суралцаж байгааг тодорхойлсон Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн захирлын албан бичгийг ирүүлсэн байсан. ТУЗ-ийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, ******* дарга хуралдааны тэмдэглэл, тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах дүрэмтэй. ТУЗ нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, ТУЗ-ийн хуралдаанд оролцсон ******* гишүүдийн олонхын саналаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2, 16.3.3 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулах журмын 2 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтын дараа хуульд заасан шаардлагыг хангаагүй асуудал үүсвэл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцон дахин зарлана гэсэн зохицуулалтыг үндэслэн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Цаашид холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтын ажиллагааг дахин хууль болоод журамд нийцүүлэн явуулсны үндсэн дээр Дорнод ******* нэгдсэн *******ны төвийн Гүйцэтгэх захирлыг томилох ёстой тул нэхэмжлэгчийг Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр гаргах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал Дорнод аймгийн ******* *******, ******* төвийн ******* удирдах зөвлөлөөс нэхэмжлэлийн шаардлага болох ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилохыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга *******, гишүүн , , , *******, *******, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* гишүүдэд холбогдуулан А.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй бид танилцлаа. Уг нэхэмжлэлд дурьдсан Дорнод аймгийн ******* *******, ******* төвийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон ******* удирдах ******* тогтоолыг гаргахад татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралд заавал биеэр оролцох шаардлагагүй гэж бид үзэж байна. ...Дорнод аймгийн ******* ******* ******* төвийн ******* удирдах ******* гишүүд бид бүхэн А.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Дорнод аймгийн -ийн амбулаторийн эрхлэгчээр ажилладаг. 2024 оны 07 дугаар сараас ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн. Дорнод аймаг дахь ******* ******* ******* төвийн ******* удирдах зөвлөлөөс Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг 2024 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан. ТУЗ-ийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар хурлаар сонгон шалгаруулалтын зарыг хэлэлцэж, эмнэлгийн захирлын сонгон шалгаруулах журмын 3.1-д заасны дагуу 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ЭМЯ, АЗДТГ, -ийн вэб сайтад байршуулахаар шийдвэрлэсэн. Зард тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдлийн хуудас, оролцогчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаарх тодорхойлолтын загвар, -ийн мэдээллүүдийг авах нөхцөлийг бүрдүүлж зарын байршуулсан. Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн захирлын сонгон шалгаруулалтад зард тавигдсан хугацаанд багтан 4 иргэн материалаа битүүмжлэлтэй ирүүлснийг хүлээн авч бүртгэсэн. 2025 оны 04 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд сонгон шалгаруулалт явагдсан. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргийн дагуу сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/414 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 2.3 дахь заалтад ТУЗ-ийн орон тооны ажилтан нь саналын эрхгүйгээр сонгон шалгаруулах үйл ажиллагааны нарийн бичгийн даргаар ажиллана гэж заасны дагуу саналын эрхгүй оролцож хурлын тэмдэглэл хөтөлсөн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  “... ******* *******, ******* төвийн захирлаар томилсон тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилсон тогтоол гаргахыг ******* удирдах ******* дарга, гишүүдэд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: ...   нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явагдсан Дорнод ******* *******, ******* төвийн даргын сонгон шалгаруулалтад оролцож нийт оролцогчдын жагсаасан оноогоор хамгийн өндөр буюу 61 оноо авч шалгарсан талаар ******* удирдах ******* хурлын шийдвэр 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсныг тус Төлөөлийн удирдах ******* нийт гишүүдийн хурал дээр мэдэгдсэн. Сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнг сонсгож энэ шийдвэрийн талаар тогтоол гаргаж албажуулах үүргийг Төлөөлийн удирдах зөвлөл хүлээсэн бөгөөд ямар үндэслэлээр энэ үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн эс үйлдэхүй гаргаад байгааг сайн ойлгохгүй байна...гэжээ.

3. Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар ...эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч ыг Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн захирлаар томилсон бөгөөд тус ******* 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн захирлаар ыг томилсон дээрх тогтоолыг хүчингүй болгосон байна.

4. Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагч Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга *******, гишүүд *******, *******, , , , нар нь нэхэмжлэгч ын ******* *******, ******* төвийн захирлаар томилсон тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилсон тогтоол гаргахыг Дорнод аймгийн ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга, гишүүдэд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахаа илэрхийлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу А.ын нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан, ын, Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга, гишүүдэд  холбогдуулан гаргасан, “ Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн захирлаар томилсон тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* *******, ******* төвийн захирлын албан тушаалд томилсон тогтоол гаргахыг ******* удирдах ******* дарга, гишүүдэд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах ******* дарга *******, гишүүд *******, *******, , , , нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймаг дахь ******* *******, ******* төвийн ******* удирдах зөвлөлөөс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.АМАРЖАРГАЛ