| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00401/И |
| Дугаар | 301/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 301/ШШ2025/00358
| 2025 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 301/ШШ2025/00358 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын Сын дүүргийн ..-р хороо, С......... “А ББСБ” ХК-ийн /регистрийн дугаар: ............./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Ө сумын ... баг, Б гэх газар оршин суух хаягтай Ч.Ёад холбогдох
3,077,745.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.Ё нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул үндсэн зээл 2,463,530.86 төгрөг, зээлийн хүү 614,215.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: “А ББСБ” ХК нь зээлдэгч Ч.Ёаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,077,745.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХК нь хариуцагч Ч.Ёад холбогдуулан 3,077,745.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 3,077,745.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “ А ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ёад холбогдуулан 3,077,745.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР