| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00364/И |
| Дугаар | 301/ШШ2025/00332 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2025/00332
| 2025 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 301/ШШ2025/00332 | Архангай аймаг |
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: ................... давхарт байрлах “Т ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Ө сумын ... дугаар баг .....8 тоот хаягт оршин суух М.Нт холбогдох
5,261,679.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“Т ББСБ” ХХК-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...үндсэн зээл 4,121,488.75 төгрөг, үндсэн хүү 1,112,056.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,134.09 төгрөг, нийт 5,261,679.54 төгрөгийг М.Нээс гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.
Хариуцагч М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Н миний бие “Т ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй танилцлаа, 5,261,679.54 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н нь хариуцагч М.Нт холбогдуулан 5,261,679.54 /таван сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан ес тавин дөрөв / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэгч нь “Т ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 5,261,679.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,568 төгрөг, хариуцагч М.Нээс 49,568 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч М.Нт холбогдуулан 5,261,679.54 /таван сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун далан ес тавин дөрөв /төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,568 төгрөг, хариуцагч М.Нээс 49,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР