Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00341

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00341

Архангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: ............ байрлах  М ББСБ” ХХК-ийн /регистрийн дугаар: ....../ нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ө сумын Б  багт оршин суух М.Ад холбогдох

989,685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“М ББСБ” ХХК-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...М.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөр үлдэгдэлтэй байх тул зээлийн гэрээний үүрэгт М.Ааас 989,685 гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: “М ББСБ” ХХК-н надад холбогдох 989,685 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг хоёр хувааж буюу 2025 оны 07 сарын 05-ны өдөр 494,842 төгрөгийг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 494,842 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М ББСБ” ХХК-н  хариуцагч М.Ааас нэхэмжлэлийн шаардлагаас 989,685 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 989,685 төгрөгийг 2 хувааж төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч М.Ад холбогдуулан 989,685 /есөн зуун наян есөн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэгч нь “М ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 989,685 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,151 төгрөг, хариуцагч М.Ааас 14,151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХКолгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ад холбогдуулан 989,685 /есөн зуун наян есөн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “М ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,151 төгрөг, хариуцагч М.Ааас 14,151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР