Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Н.Туяа  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00275 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн ******* *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Саб*******аны *******гийн нэхэмжлэлтэй, ******* Их *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******/онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: С.******* миний бие ******* Их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад ******* Их сургуулийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/74 дугаартай тушаалаар салбарын захирлаар жинхэлсэн юм. Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал ******* Их сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/124 дугаартай тушаалаар /Албан тушаал бууруулж/ 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус сургуулийн Боловсрол судлал, арга зүйн танхимд ахлах багшийн зэрэглэлд ажиллуулах тушаал гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 153/ШШ2019/00263 дугаартай шийдвэрээр С.******* намайг ******* Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү /2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалинг тооцсон/ 4,423,145 /дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн.

Нэг. Миний бие ажлаас халагдсанаасаа хойшхи хугацаанд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-ээр түр хугацаанд ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сард 723,868 /Долоон зуун хорин гурван мянга найман зуун жаран найман төгрөг/-ийн цалин гар дээрээ авч байсан...

Хоёр. Ажлаас үндэслэлгүй халагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох ажлаар Баян-Өлгий аймгаас ******* аймагт 6 удаа ирж буцсан. Баян-Өлгий *******ын хооронд өөрийн унаагаар болон бусдын унаагаар зорчсон ба машины шатахууны үнэ 486,140 төгрөг зарцуулсан. ******* аймагт ирж хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох үед 2 удаа зочид буудалд хонсон ба зочид буудлын хөлс 180,000 төгрөг, Улаанбаатар хотод очиж Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн унаагаар явсан ба шатахууны зардал 138,500 төгрөг, Өмөөлөгчийн хөлс 700,000 төгрөгийг ******* Их сургуулиас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх цалингийн зөрүү болон хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох үед гарсан зардалуудын хамт нэхэмжилсэн. 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Учир нь, 2019 он, 2020 онд ******* Их сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр ******* ******* сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын цалин нэмэгдсэн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт 19 сарын цалингийн зөрүү дахин бодож үзэхэд 9,163,662 төгрөгийн цалингийн зөрүү гарсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилд орсон тул ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 1 сарын цалин 1,206,166 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2 жил 6 сарын хугацаанд ажилгүй байх үед Баян-Өлгий аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт түр ажиллаж байсан ба энэхүү ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, гарт 723,000 төгрөгийг авч байсан. Иймд одоо ажиллаж байгаа 1,206,166 төгрөгөөс 723,868 төгрөгийг хасаж цалингийн зөрүү 482,298 төгрөг гарсан тул үүнийг ажилгүй байсан 19 сараар үржүүлэхэд 9,163,662 төгрөг болсон гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...,мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... бол гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 120.1.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно, 172 дугаар зүйлийн 172.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй, 1762 дугаар зүйлийн 1762.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан. Уг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч бүх шатанд гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж аваад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба үүний хариуг одоо хүртэл хариуцагчид мэдэгдээгүй байгаа болно. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 8,188,224 төгрөгийг гаргах үндэсгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.*******г ажилд нь эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны урьд өмнө нь авсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоно гээд заасан байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тодорхой заасан. Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөр болсон бэ гэдэгт шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхээр давж заалдаж, хяналтын шатны шүүх, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан зэрэг шат шатанд нь давж явсан процесс байгаа. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байхгүй, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын шат, дараа дараагийн шатанд гомдол гаргаж явсаар байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр нь гарсан өдрөө хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байхгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар үндэслэлүүдийг тодорхой заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тухайн зөрүүг өгөх ёстой гэх хуулийн ойлголт байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол гардан авч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хариуцагч талаас гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны хариуг албан ёсоор танилцуулаагүй, хариуцагч тал мэдээгүй байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлнэ үү гэх мэдэгдэх хуудас орж ирсэн. Хариуцагчид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гомдол албан ёсоор ирээгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газаас ******* Их сургуулийн данс барьж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэх хуудас ирсэн тул тэр даруйд нь С.*******г шүүхээс лавлаж асуугаад гомдлын хариу ирсэн үү гэж асуухад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн гомдлын хариу ирсэн гэдгийг мэдээд С.*******г 2021 оны 02 дугаар сард шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон. Хариуцагч талын буруутай үйлдлээс нэхэмжлэгч С.*******гийн ажилгүй байх хугацааны цалин хөлс төлөгдөхгүй байгаа асуудал бол байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын ажиллагаа явагдсаныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч нь гэм хор нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хэрэв ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажиллаж гүйцэтгэж байсан бол адил хэмжээтэй тэнцэх хэмжээний олговор олгоно гэж заасан болохоос гэм хорын төлбөрийг төлөх ёстой гэх хуулийн заалт байхгүй. Иймд С.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00275 дугаар шийдвэрээр:”  1 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү 6.752.441 төгрөг, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 1.504.640 төгрөг, нийт 8.257.081 /найман сая хоёр зуун тавин долоон мянга наян нэгэн/ төгрөгийг ******* Их сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3.617.387 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.094 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 29.153 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, хариуцагч ******* Их сургуулиас 147.063 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно...,мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... бол гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 120.1.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно, 172 дугаар зүйлийн 172.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй, 1762 дугаар зүйлийн 1762.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан. Уг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч бүх шатанд гомдол гаргасан. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 8257081 төгрөгийг гаргах үндэсгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч  С.******* нь “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 6,683,584 /зургаан сая зургаан зуун наян гурван мянга таван зуун наян дөрөв/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед гарсан зардал 1,504,640 /нэг сая таван зуун дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг ******* ******* *******д холбогдуулан гаргаж, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны явцад   ажилгүй байсан  2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 1 жил 7 сарын цалин хөлсний зөрүү 9.163.662 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.206.166 төгрөг,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гарсан зардал буюу шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай танилцах, анхан шат, давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоор Баян-Өлгий аймгаас ******* аймагт 6 удаа, мөн Улаанбаатар хотод өөрийн болон бусдын унаагаар ирж, буцсан шатахууны үнэ, зочид буудлын төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэгт 1.504.640 төгрөг, нийт 11.874.468 төгрөг  гаруулахаар шаардлагаа  нэмэгдүүлсэн байна.   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч  хариуцагчийн төлөөлөгч Г.Бадамцэцэг давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Хариуцагч ******* Их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч, давж заалдах  болон хяналтын шатны шүүх, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан   тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөө хүчин төгөлдөр болсон гэх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаан болсон өдрөөс Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэж тогтоол гарах хүртэлх, Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хама*******гүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хэрэв ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажиллаж гүйцэтгэж байсан бол адил хэмжээтэй тэнцэх хэмжээний олговор олгоно гэж заасан болохоос гэм хорын төлбөрийг төлөх ёстой гэх хуулийн заалт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт ******* ******* сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/124 дугаар тушаалаар С.*******г Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлснийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2019/00263 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.*******г ******* ******* сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон цалингийн зөрүүд 4.423.145 төгрөгийг ******* ******* сургуулиас гаргуулж шийдвэрлэсэн, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2020/00353 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хэргийн 145 дугаар талд ажил олгогч нь 2021 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн Б/07 дугаар “Ажилд авах тухай”Х тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00353 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч С.*******г ******* ******* сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч  С.******* нь захирлын албан тушаалаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2018 оны 03, 04, 05 дугаар саруудад 1.116.820 төгрөгийн цалин  хөлс авч байсан ба түүнийг  сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлснөөс хойш 2019, 2020 онуудад тус сургуулийн захирлын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн буюу ТҮМБ-7 шатлалаар үндсэн цалинг 1.048.840 төгрөгөөр тогтоосон байна. Энэ талаарх  ******* Их сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн санг шинэчлэн тогтоох тухай” А/179 дугаартай тушаал, түүний хавсралт, мөн тус сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн санг шинэчлэн тогтоох тухай” А/106 дугаартай тушаал, түүний хавсралт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.  

 Мөн С.*******г ажилд эгүүлэн томилсон ******* ******* сургуулийн захирлын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын 4 дэх заалтаар С.*******гийн үндсэн цалинг /ТҮМБ-7/ II шатлалаар 1.048.840 төгрөг, эрдмийн зэрэг цолны нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар тооцон олгохоор тусгажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч  С.******* нь  2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтээр түр ажиллаж байхдаа гар дээрээ 723.868 төгрөгийн цалин, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар ажиллаж байх хугацааны сард 1.206.166 төгрөгийн цалин тус тус  авч байжээ. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч  С.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 1 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 1.206.166 төгрөг, мөн цалингийн зөрүү нэхэмжилсэн шаардлагын тухайд   түүний нийгмийн даатгалын дэвтрийн 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 12 сарыг дуустал саруудын бичилтийг үндэслэн тооцоолж цалин хөлсний зөрүү нийт  5.546.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож (9.163.662-5.546.275)=3.617.387 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  мөн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан  гэм хорын хохиролд 1.504.640 төгрөг    гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  хуульд заасан  үндэслэл журмын дагуу  үнэлж, дүгнэж Хөдөлмөрийн   болон Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй    байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Хуульд зааснаар  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.063  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн 153/ШШ2021/00275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.063  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

              

                                   ШҮҮГЧИД                                      Н.МӨНХЖАРГАЛ

  

                                                                                          Н.ТУЯА