| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00344/И |
| Дугаар | 301/ШШ2025/00337 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00337
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 301/ШШ2025/00337 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: .......... давхарт байрлах “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК -н нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Ц сумын ... дүгээр баг А гэх газар оршин суух Б.Зод холбогдох
742,595.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...зээлийн гэрээний үлдэгдэл 733,295.76 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 742,595.76 гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.
Хариуцагч Б.З шүүхэд гаргасан тайлбартаа: “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-н нэхэмжилсэн 742,595 төгрөгийг 2025 оны 07 сарын 26-ны өдөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нь хариуцагч Б.Зод холбогдуулан 733,295.76 /долоон зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн таван мянга далан зургаан / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З нь нэхэмжлэгч нь Нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК нэхэмжилсэн 733,295.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,500 төгрөг, хариуцагч Б.Зоос 11,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Зод холбогдуулан 733,295.76 /долоон зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн таван мянга далан зургаан/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.З төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,500 төгрөг, хариуцагч Б.Зоос 11,500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР