Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 23

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2021/00294 дугаар шийдвэртэй ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* ******* овгийн ын *******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Батсүх/онлайнаар/ хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах”, урьд эрхэлж байсан ******* аймгийн  Эрүүл ******* газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2014 онд ******* аймгийн Эрүүл ******* газарт нягтлан бодогчоор ажилд орсон. Түүнээс хойш тасралтгүй 8 жил үр бүтээлтэй, эрхэлсэн ажилдаа сэтгэлээсээ хандаж, үнэнч шударгаар ажиллаж ирсэн. 2019 онд аудитын байгууллага шалгалт хийж зөрчил дутагдал илэрч намайг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр цалингийн хувийг бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл 2020 оны 01 сарын 20-ны өдөр хамт олны зөвлөгөөний үеэр гэнэт миний ажлыг хүлээж аваад өөр хүнд өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Би тушаалаа авах гэж удаа дараа очсон боловч таны ажлыг өөр хүнд хүлээлцсэн тул өгөх боломжгүй гээд өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг зөрчжээ.

 

******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/02 дугаартай С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гаргахдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2 дахь заалтыг үндэслэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхдаа ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал байгааг мэдсэн.

Уг тушаалыг надад танилцуулаагүй, гардуулаагүй, намайг ажил хүлээлцэх үед гараагүй байсан бөгөөд нөхөж, хуурамч тушаал гаргасан байна. Намайг ажил хүлээлцэх үед ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг уншиж сонсгосон.

 Тухайн өдрийн хурлын протокол дээр тодорхой байгаа. Дээрх ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай хуурамч тушаалыг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй, тушаалдаа энэ талаар дурдаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй хуулийн заалт барьж тушаал гаргасан. Миний хувьд ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 сарын 20-ны өдрийн А/02 дугаартай С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай" тушаалыг гардаж авахаар удаа дараа Эрүүл ******* газар очсон боловч 2020 оны 01 сарын 20 нд гардаж авснаар гарын үсэг зурвал өгнө эс тэгвээс шүүхээр гаргуулж ав гэж өнөөдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлсээр ирсэн.

Уг тушаалыг хэргийн материалаас хуулбарлаж аваад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. ******* аймгийн Эрүүл ******* газар нь миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү. Мөн ажиллаж байх хугацаандаа би хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөг нийт 8,182,564 төгрөгийг ******* аймгийн Эрүүл ******* газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч С.*******ын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заажээ. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. ******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.*******ын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Тодруулбал: С.******* нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу ******* ******* салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж, 6,295,200 төгрөгийг өөрийн болон эхнэр Ц.Юмжавын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэмт үйлдэлдээ ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16- ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 16,250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаар "Төсвийн орлого болгох тухай" актаар С.*******ын эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжээс өөрийн болон гэр бүлийн хүний Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн, зарим мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгийг илүү олгож, зөрүүг тухайн хүнээр өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авсантай холбоотой 13,733,200 төгрөгийн алдааг илрүүлсэн. Улмаар уг 13,733,200 төгрөгийг С.*******оор телүүлэхээр шийдвэрлэснийг тэрээр хүлээн зөвшөөрч аудиторын актад гарын үсэг зурсан байдаг. ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар С.*******т эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжийг илүү олгосон, тушаалгүйгээр гүйлгээ хийсэн зөрчилд нь үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд цалингаасаа суутгал хийлгэсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт үйлдлээ С.******* хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлсэн талаараа нэхэмжлэлдээ дурджээ.

 Иймд ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Пунцагнаровыг ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг тус газрын газрын архив, бичиг хэргийн ажилтан Б.Эрдэнэжаргал нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэн А.Дэжидмаад хүлээлгэн өгчээ. Ажил хүлээлцүүлэх комиссын гишүүн А.Дэжидмаа нь ажлаас халсан тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үдээс хойш С.*******ын албан өрөөнд гардуулан өгсөн.

Иймдээ ч С.******* нь 2020 оны 1 улиралд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу С.*******ын ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2021/00294 дугаар шийдвэрээр:” Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдох ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон ******* ******* даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн Эрүүл ******* газрын санхүүгээс 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар С.*******ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж,    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 (нэг зуун дөчин таван мянга найман зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Эрүүл ******* газрын санхүүгээс 50,150 (Тавин мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* аймгийн Эрүүл ******* газраас нэхэмжлэгч С.*******т 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 732 дугаартай мэдэгдэх хуудсаар ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг баримт бичиг хүлээлгэн өгөх дэвтэрт бичсэн нэхэмжлэгчийн тайлбар, гарын үсгээр тогтоогдов гэжээ. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаар ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон. Энэхүү шийтгэх тогтоол нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүчинтөгөлдөр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах үүрэгтэй. Гэвч ажил олгогчийн зүгээс мэдэгдэл өгсөн буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах мэдэгдэл бус хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах байтал 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тухай тушаалыг 3 сар 20 хоногийн дараа гаргасан дээрх хуулийг заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 7 хоногийн дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжлэхээр, мөн хуулийн 79.6-д эрх бүхий этгээд 6 сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлагаа гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тооцохоор тодорхойлсон тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулаагүй гэж үзэхээр байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдуулан ******* аймгийн  Эрүүл ******* газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.982.562 төгрөг гаргуулах, Эрүүл ******* газарт хувиасаа гаргасан мөнгө болох 2.200.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч С.*******ын гаргасан зөрчил нь бүрэн нотлогдсон, уг үйлдэлдээ шүүхээр ял шийтгүүлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэгч С.*******ын тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ******* аймгийн Эрүүл ******* газарт хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.******* эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч С.*******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрх зөрчигдсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч С.******* нь  ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас халагдсан ба 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна. Гэтэл шүүх 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн энэхүү захирамжийг нэхэмжлэгч С.*******т гардуулсан талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “энэ захирамжаар би улсын тэмдэгтийн хураамж төлөх юм байна гэж ойлгосон тэгээд тэмдэгтийн хураамж төлөөд дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэх тайлбар нь хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 153/ШЗ2020/02184 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШЗ2020/02279 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг нь хүлээн авахаас тус тус татгалзсан байна.

Дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасан “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэх хуулийн зохицуулалтыг хангаагүйгээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан захирамжийн үндэслэлийг буруу ойлгох, улсын тэмдэгтийн хураамжийг  илүү төлөх, цаг хугацаа алдах гэх мэт сөрөг үр дагавартайг шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлэхэд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхад шүүх үүнийг анхаарахгүйгээр “нэхэмжлэгчийн хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн” гэх процессын эрх зүйн шинжтэй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа материаллаг хуулийг тайлбарлаж үйл баримтад дүгнэлт хийсэн нь буруу байна.

Нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэл нь  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх, ******* аймгийн Эрүүл ******* газраас 2.200.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагад 50.150 төгрөг төлөхөөр байхад шүүхэд нэхэмжлэл гарахад 145.871 төгрөг, давж заалдах гомдол гаргахад 241,185 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлүүлсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,185 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.*******т буцаан олголоо.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 153/ШШ2021/00294 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241,185 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж С.*******т буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                        Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     

                                                                                       М.НЯМБАЯР