| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00404/И |
| Дугаар | 301/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00366
| 2025 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2025/00366 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: .......... тоотод байрлах Х ХХК-нэхэмжлэлтэй /регистрийн дугаар: ........./
Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар баг ...... тоотод оршин суух Н.Аэд холбогдох
1,013,722.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Х ХХК-н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 611,536.97 төгрөг, үндсэн хүү 373,566.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,619.47 төгрөг, нийт 1,013,722 төгрөгийг хариуцагч Н.Аээс гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Н овогтой А би Х санхүүгийн түрээсийн гэрээтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд заасны дагуу 2025 оны оны 07 сарын 25-ны өдөр эхний төлөлт 500,000 төгрөг 8 сарын 25-нд үлдэгдэл мөнгө 513,722 төгрөгийг төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизингэ нь хариуцагч Н.Ад холбогдуулан 1,300,000 /нэг сая гурван зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь нэхэмжлэгч нь Хэрэглээний лизингийн нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хэрэглээний лизингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,875 төгрөг, хариуцагч Н.Аээс 17,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хэрэглээний лизингэд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ад холбогдуулан 1,300,000 /нэг сая гурван зуун мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Нэхэмжлэгч Хэрэглээний лизингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,875 төгрөг, хариуцагч Н.Аээс 17,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэрэглээний лизингэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР