Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00361

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00361

Архангай аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух Ц.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр баг, Хөх сүм гэх газар оршин суух Г.Д, Ц.Х нарт холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Хариуцагч Г.Д, Ц.Х нар нь банкны мөнгө төлөх мөнгөгүй боллоо мал мах өгнө гэж 4,000,000 төгрөг бэлнээр авсан, одоо 2,700,00 төгрөгийг төлөхгүй байгаа тул Г.Д, Ц.Х нараас 2,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ

 

            Хариуцагч Ц.Х, Г.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2,700,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 10 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-нд 1,700,000 төгрөгийг төлж дуусгах хүсэлттэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Хариуцагч Ц.Хтай 2025 оны 10 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-нд 1,700,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон болно гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Д, Ц.Х нараас 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д, Ц.Х нараас 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-нд 1,700,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,075 хариуцагч Б.Бөөс 29,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д, Ц.Х нарт хариуцагдах 2,700,000 төгрөгийг 2025 оны 10 сарын 05-нд 1,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 05-нд 1,700,000 төлж барагдуулах тухай эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Ц.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 29,075 хариуцагч Б.Бс 29,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР