Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 311/ШШ2025/00306

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 311/ШШ2025/00306

Завхан аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Идэр сум, ******* багт оршин суух хаягтай, ....... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д......., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1989 оны 12 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл нийт 5 жил 29 хоног Завхан аймгийн Идэр сумын хүүхдийн яслид үйлчлэгчээр ажилласан байдаг. 1994 оны 12 сарын 30-наас тус хүүхдийн ясли нь татан буугдаж тус байгууллагатай байгуулах хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Энэ талаар архиваас баримт шүүхэд ажилд томилогдсон тушаал гарч ирээд, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д..... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Д..... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын яслид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Идэр сумын яслийн эрхлэгчийн 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай ...2. Яслийн үйлчлэгчээр *******аа овогтой *******ааг мөн өдрөөс авч ажиллуулсугай. ... гэсэн тушаал, түүний 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 303110 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Н.*******ийн өгсөн мэдүүлгийн: ...Би 1989 оны намар Завхан аймгийн Идэр сумын яслид эрхлэгчээр ажилд ороход ......... тус яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. ... гэх хэсэг,

гэрч Ж.М...... өгсөн мэдүүлгийн: ........... 1989-1994 оны хооронд Завхан аймгийн Идэр сумын ясли, цэцэрлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. ...би тэр үед нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан болохоор сайн мэднэ. ... гэх гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Д.Д....... дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д........ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....... 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн Идэр сумын яслид үйлчлэгчээр ажиллаж болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Д...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ