Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 24

 

 

Е.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж,  Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00330 дугаар шийдвэртэй, Е.*******ы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын ******* даргад холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Я.******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Ховд сумыны ******* даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, 2021 оны 01 дүгээр сараас хойш олгоогүй Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай 

 

Нэхэмжлэлийн агуулга: “Молхы хошах овогт Еренгайвын ******* миний бие нь 1977 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1996 онд Ховд аймгийн Ховд сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд, Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургуулийг 2000 онд газар зүйн багш мэргэжлээр боловсролын бакалавр зэрэгтэй төгссөн. Миний бие нь 2000 оноос Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд багш, сургалтын менежер, сургуулийн захирлын ажлуудыг тасралтгүй 21 дэх жилдээ хийж байна.

Е.******* миний бие нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн ******* даргын Б/08 дугаар захирамжаар Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-ын дагуу 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхийг сум, дүүргийн ******* даргад олгосны дагуу Ховд аймгийн Ховд сумын ******* даргын захирамжаар Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан.

2020 оны 10 дугаар сард болсон Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр өмнө нь ажиллаж байсан ******* дарга чөлөөлөгдөж, ******* даргаар Я.******* томилогдсон.

Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар нийтийн албанаас халах шийдвэрийг гаргасан.

Ховд аймгийн Ховд сумын ******* даргын Б/05 дугаартай захирамж нь хууль зөрчсөн тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар Үүрэг чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр ******* даргад гаргасан захирамжтай нь холбоотой үүрэг чиглэл хүргүүлсэн.

Ховд аймгийн ******* даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/115 дугаартай захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Гэтэл Ховд сумын ******* дарга Я.******* нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж байна гээд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл-ийг надад ирүүлсэн.

Мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах тухай асуудлаар сонсох ажиллагаа хийж байгаа тухай дурдсан байсан.

Миний бие нь Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдэлд тайлбарыг хүргүүлсэн. Тайлбарт Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай шийдвэр гаргах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ул суурьтай хандаж шийдвэр гаргаарай. Миний бие нь 20 жил ажилласан багш мэргэжлийн ажлаа хүндэтгэж явдаг шүү гэсэн агуулгатай тайлбарыг хүргүүлсэн. Гэтэл Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж, намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг талууд харилцан тохирсон гэсэн заалтыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай зохицуулалтыг хуульчилсан бөгөөд миний бие нь Ховд аймгийн Ховд сумын ******* даргатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцоогүй, захирлын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй болно.

Мөн Б/08 дугаар захирамжид Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус заалтад ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхдөө аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх-ээр хуульчлан зохицуулжээ. Намайг захирлын ажлаас чөлөөлөхдөө хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй, Е.******* миний бие нь Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам", Боловсролын тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр захирлаар томилогдсон бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагч учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу байнгын ажлын байранд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээг ажил олгогч Ховд аймгийн Ховд сумын ******* даргатай 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль болон холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж гарснаас миний эрх ашгийг хохироож байна.

Мөн 2021 оны 01 дүгээр сараас эхлэн олгох ёстой байсан Тэргүүлэх багш-ийн зэргийн нэмэгдлийг олгоогүй. Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/13 дугаар Е.*******д зэрэг олгох тухай захирамж гарсан боловч шийдвэрийн хэрэгжилт хангаагүй, зэргийн нэмэгдлийг олгоогүй. Ер нь Ховд аймгийн Ховд сумын ******* дарга Я.******* нь тус албан тушаалд томилогдсон үеэсээ эхлэн албан харилцааны болон хувийн харилцааны үүднээс ажлаа чөлөөлж өг гэсэн агуулгатай дарамтыг байнга үзүүлж байсан.

Миний бие нь үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, иргэн миний Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн тул Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгож, Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, 2021 оны 01 дүгээр сараас хойш олгох ёстой байсан мэргэжлийн зэргийн нэмэгдлийг нөхөн гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Ховд сумын ******* даргаар нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Еренгайвын ******* нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам-ын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхдээ

1.Еренгайвын ******* нь багшийн мэргэжлийн зэрэггүй байсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтын Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 2.2.3-т сургалтын байгууллагын захирал багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална: Үүнд: Заах аргач багш баганад Сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна гэж заасныг уг иргэн биелүүлэлгүй сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн байна.

2.Еренгайвын ******* нь сургалтын менежерээр 3 жил ажиллаагүй байсан.

БСШУС-ын сайдын 2019 оны А\692 дугаар тушаалын хавсралт нэгд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг-т заасан Туршлага хэсгийн эгнээнд ...3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэж заасныг тус тус хангаагүйгээс уг сонгон шалгаруулалтын зорилгод хүрээгүй бөгөөд байгууллагын чиг үүрэг албан тушаалтны тодорхойлолтыг бүрэн хангаагүй байна.

Сонгон шалгаруулалтын зорилго-ыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам-ын 1.3-т Сонгон шалгаруулалтын зорилго нь албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулахад оршино гэж тодорхойлсон.

чадахуйн зарчим-ыг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д чадахуйн зарчим мерит гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг заасан. Харин багшийн мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд хүрсний баталгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтын Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 1.3-т Мэргэжлийн зэрэг нь сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний баталгаа, гэж зааж өгсөн мөн журмын 2.2.3-т сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна гэж зааснаар батлагдаж байна.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтын Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 1.2-т мэргэжлийн зэрэг нь их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн, сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, сургалтын менежер, арга зүйч, захирал /цаашид багш, ажилтан гэх/-д хамаарна.

Еренгайвын ******* нь Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд 21 жил ажиллахдаа сургалтын менежерээр 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тус сургуулийн захирлын 61 дүгээр тушаалаар томилогдож, тус албанд 2 жил ажиллаж байгаад, өөрийн хүсэлтээр тус сургуулийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б\34 тушаалаар сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. /Захирлын 2013 оны 61, 2015 оны Б\34 дүгээр тушаалуудыг хавсаргав.\

БСШУС-ын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай А\692 дугаар тушаалын 2 дахь хэсэгт ...Хавсралтаар баталсан нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт нийцүүлэн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, батлах, албан хаагчийг сонгон шалгаруулах-ыг холбогдох албан тушаалтанд даалгасан байдаг. Үүнээс үзэхэд БСШУС-ын сайдын 2019 оны А\692 дугаар тушаалын хавсралтын нэгд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг-ийг заасан Туршлага хэсгийн эгнээнд ...3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд .... ажилласан байх нь ...албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулахад оршино гэдэгт бүрэн нийцэж байна гэж үзээд Е.*******аас 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд ажилласан байхыг шаардаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалыг Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан 2 дугаар хавсралтын СӨБ, бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийн 2 дахь эгнээнд Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежер гэж заагаад Удирдах албан тушаалд хамааруулсан байдаг. Е.*******ы мэргэжлийн зэрэггүй байсныг дараах баримтаар нотолж байна. Есенгайвын ******* нь 2013 оны 01 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл 5 жилийн хугацаанд Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэгтэй байсан бөгөөд багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын дагуу хугацаандаа мэргэжлийн зэргээ бататгах буюу ахиулаагүй тул Еренгайвын *******ы 2018 оны 02 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх сар бүрийн цагийн тооцоонд мэргэжлийн зэргийн нэмэгдэл бичигдээгүй болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтын Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 5.7-д "Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж, эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална. Бусад тохиолдолд мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн бол мэргэжлийн зэргийг хасна. Энэ нь Еренгайвын ******* нь 2018 оны 02 дугаар сараас хойш багшийн мэргэжлийн зэрэггүй байсан гэдгийг нотолж байна.

Захирлын үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А\16 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Нэр бүхий багш, ажилтны мэргэжлийн зэргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А\812 дугаар тушаалын дагуу хавсралтаар шийдвэрлэсүгэй гэж заагаад мөн энэ тушаалын 2 дахь хэсэгт Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Е.*******,  нарын мэргэжлийн зэргийг олгох хамт олны 100% санал авсныг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт уламжилсугай. Энэ байдал нь өмнө нь мэргэжлийн зэрэггүй гэдгээ дахин нотолж, шинээр мэргэжлийн зэрэг авах нөхцөл бүрдэж байгаа хэдий тушаалдаа олгох, харин хавсралтад Бататгаж БСУГ-т уламжлах гэсэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А\812 дугаар тушаалаар баталсан журамд Заах аргач зэргийг олгох, Бататгаж гэсэн 2 утгаар эсвэл аль нэгээр БСУГ-т уламжлах талаар огт зүйлчлээгүй байна.

Мөн журмын 3.6-д Багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын захирлын тушаалаар баталгаажуулж, багш, сургалтын менежер/арга зүйч багшид Заах аргач багш, Тэргүүлэх багш мэргэжлийн зэрэг олгоно гэснээс үзэхэд сургуулийн захиралд мэргэжлийн зэргийн аль нэгийг нь олгоно гэж харагдахгүй байна.

Е.******* нь А\16 тушаалаар өөртөө мэргэжлийн зэрэг олгох, тушаалын хавсралтаар бататгаж БСУГ-т уламжлахаар заасан нь мөн журмын 1.5-т "мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагаа нь үр дүнд суурилсан, ил тод, нээлттэй, шударга, хамтын оролцоог хангасан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэснийг ноцтой зөрчсөн.

Журмын 1.6-д Мэргэжлийн зэрэг олгох, хасах гэдэгт мэргэжлийн зэргийг шинээр олгох, бататгах, бууруулах, хасах үйл ажиллагааг ойлгоно". 1.7-д мэргэжлийн зэрэг бататгах гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр өмнө олгосон зэргийн шалгуурыг давтан хангаж буйг баталгаажуулахыг ойлгоно" гэжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалын хавсралтын Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 2.2.3- т Сургалтын байгууллагын захирал багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах шалгуурыг баримтална: Үүнд: Заах аргач багш баганад Сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс мэргэжлийн зэрэгтэй байна, мөн журмын 1.3-т Мэргэжлийн зэрэг нь сургалтын байгууллагын багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, үр дүнд хүрсний баталгаа.... гэж заасан байдаг.

Мөн журмын 5.2-т "Багш, ажилтан нь сургалтын менежер/арга зүйч, захирлын албан тушаалд дэвшин ажиллах тохиолдолд тэдний мэргэжлийн зэрэг энэ журмын 5.1-д заасан хугацаанд хүчинтэй үйлчилнэ", 5.1-д "Мэргэжлийн зэргийн хүчинтэй хугацаа 5 жил байна.", 3.8-д "Сургалтын байгууллагын захиралд мэргэжлийн зэрэг олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэр гаргахад тухайн сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага /цаашид аймаг, нийслэлийн боловсролын газар гэх/-ын санал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ" гэж зааснаас харахад захирлаар дэвшин ажиллах багш заах аргач түүнээс дээш зэрэгтэй байхыг мөн шаардаж байна.

Е.*******ы дээрх байдал нь сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын 8.1-д Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан болзол болон албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн оролцогчийн шалгалтыг хүчингүй болгоно. гэж заасан нь Е.*******ы оролцсон сонгон шалгаруулалт хүчингүй гэж үзэх үндэслэл боллоо.

Е.*******д тус оны 1 сараас мэргэжлийн нэмэгдэл олгоогүй нь үнэн болно. Энэ талаар өмнө нь аймгийн хууль зүйн хэлтэст гаргасан гомдолд хүргүүлсэн тайлбарыг тусгав.

Мэргэжлийн зэрэг олгох талаарх БСШУС-ын сайдын тушаалын заалт, БСУГ-ын даргын чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хэсгүүдээс ...БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А\194 дүгээр тушаалын 4.7-д Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн төвийн багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгох, сунгах ажлыг 2020 оны 9 дүгээр сард зохион байгуулах-аар заасан тул БСУГ-ын даргын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 126 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан тоотын 4 дэх хэсэгт Багш нарын мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлтэд багш нар сурагчдын теле хичээлд хамруулан нэмэлт зөвлөгөө өгөх, цахим хичээл бэлтгэн нийтэд хүргүүлсэн байх ажлыг оруулж тооцох, 9 дүгээр сарын эхний 15 хоногт багтаан материалыг бүрдүүлж ирүүлэхээр зохион байгуулах-аар хүргүүлсний дагуу манай сургуулиас мэргэжлийн зэрэг авах, сунгах, баталгаажуулах талаар ямарч бичиг баримт яваагүй бөгөөд энэ талаар багш нарын зөвлөлийн хуралд ямарч асуудал орж хэлэлцэгдээгүй болно.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1\56 тоот бичигтээ Ховд сумын ЕБС-ийн захирал Е.*******ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх тухай саналыг хүргүүлэв гэж тусгаад 33 хуудас бүхий материалыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хариу ирээгүй тул 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр захирал Е.*******ыг захирлын үүрэгт ажлаас халах болсныг БСУГ-ын дарга М.Пүрэвхүүд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1\79 тоотоор мэдэгдэж тухайн өдөр сумын ******* даргын Б\05 дугаар захирамжаар Е.*******ыг Ховд сумын ЕБС-ийн захирлын үүрэгт ажлаас халах шийдвэр гаргасан болно. Гэтэл Ховд аймгийн ******* даргын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А\115 дугаартай захирамжаар Е.*******ыг ажлаас халсан тухай сумын ******* даргын Б\05 захирамжийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, Ховд аймаг дахь Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаар Үүрэг чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг миний нэр дээр хүргүүлсэн нь Е.*******ы гаргасан зөрчлүүдийн талаар уг албан бичигт огт дурдаагүй тул 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Е.*******д сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн, мэдэгдэлдээ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүд 1\56 тоот албан бичгээр 33 хуудас бүхий материалыг таны хамаарал бүхий этгээдүүд болон таны өөрийн зөрчлүүдийг зааж хүргүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай албан бичигт ...Сургуулийн захирал Е.******* нь ажлын чиг үүргийн дагуу цалингийн цэс батлах, багш ажилчдад ажлын үзүүлэлтээр үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрүүдийг гаргасан нь тухайн хамаарал бүхий этгээдүүдэд шууд тусгайлан гаргасан гэж үзэхгүй. Учир нь үр дүнгийн урамшуулал олгох, ур чадварын нэмэгдэл олгох шийдвэрүүд нь сургуулийн нийт албан хаагчдад хандаж гаргасан тэдний ажлын үр дүнг үнэлж холбогдох хууль, журмын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа юм гэж тус албан тоотын 3 ба 4 дүгээр хэсэгт зааж таны үйлдсэн зөрчлүүдийн талаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 48 тоот Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай албан бичигт огт дурдаагүй байна. Иймээс:

1.Тус сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг зөөх, нийлүүлэх, орлого авахуулах, хүлээлгэх ажлууд сургуулийн захирал таны ажлын чиг үүрэгт хамаарахгүй бөгөөд та удирдлагаар хангаж ажиллах учиртай атлаа та өөрөө өөрийн биеэр эдгээр ажлуудыг гардан хийж, гүйцэтгэж байсан талаарх 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 90, 91 тоот албан бичгүүдээр хариу ирүүлэх бичгүүдийг хүргүүлэхэд тодорхой хариу ирүүлээгүй.

2.Төсвийн 6,300,000 төгрөгийн худалдан авалтыг захирал Е.******* та өөрөө хийж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.

3.Сургуулийн захирал Е.******* та өөрөө сургуулийн нүүрснээс 5 тн-ыг гадны хүнд ачуулсан.

4.3асгийн газрын 2018 оны 382, 2019 оны 05 дугаар тогтоолоор, БСШУС-ын сайдын 2018 оны Б\812 дугаар тушаалаар баталсан журмуудыг тус тус зөрчиж, 2020 оны 11, 12 дугаар саруудад их хэмжээний нэмэгдлийг хууль, журмын бус сургуулийн захирал Е.******* та өөртөө бодуулж авсан.

5.Сургуулийн захирал Е.******* та сургуулийн нүүрсний амбаарыг шалтгаангүй нурааж, сургуулийн нүүрсийг хараа хяналтгүй болгож алдагдалд хүргэсэн.

6.Сургуулийн захирал Е.******* танд гаргасан галч нарын удаа дараагийн санал, гомдлыг барагдуулаагүй, тэд нарт ёс бус хандсан.

7. Дотуур байрны хүүхдүүдийн эд бараа хулгайд алдагдаж, хохирол учруулсан.

Иймээс сургуулийн захирал Еренгайв овогтой ******* та нийтийн албан тушаалтны хувьд байж боломгүй сахилгын зөрчлийг дахин, дахин давтан гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дараах заалтуудыг та зөрчиж байна. Үүнд: "... 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ... 40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ..., Дугаарын 1 дэх зөрчлийн талаар хүргүүлсэн бичгүүдийн хариуг тодорхой болгож ирүүлээгүй, мөн дээрх сахилгын зөрчлүүдийг давтан гаргасан тул 2020 онд тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн дээрх сахилгын зөрчлүүдийг гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл Е.******* нь \газар зүйн багш мэргэжилтэй\ 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн өглөөгүүр өөрөө ирж газар зүйн багшаар ажиллаж байгаа А.Азаматын ажлыг өөрчлөх тушаал гаргаж, иргэний ёс зүйн боловсрол хичээлийг заадаг багш нартай тохиролцож дутуу цагаа зохицуулж, багшаар ажиллах болсноо надтай амаар тохиролцож, халах сахилгын шийтгэлээс татгалзаж шийдвэр гаргахыг хүссэн билээ. Дараа нь тухайн өдрийн 17 цагийн орчимд Ховд сумын сургуулийн захиралын 2021 оны 3 дугаар сарын 10-ны 22 тоот албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн.

Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн 2 дахь хэсэгт ...Миний хөдөлмөрийн гэрээнд заасан 8.2 дахь заалтыг үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах асуудалд ул суурьтай хандаж шийдвэр гаргахыг хүсэж байна. Би өөрөө 20 жил заасан мэргэжлийн багшийн ажлаа хийхийг илүүд үздэг бөгөөд миний энэ хүсэлтийг хүлээн авч шийдэж өгөхийг хүсье захирал Е.******* гэжээ. Иймээс бичгээр гаргасан хүсэлт болон аман тохироог хүлээн авч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон гэж зааснаар Еренгайвын *******ыг захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00330 дугаар шийдвэрээр:”  1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,128 зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/08 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е.*******ыг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл нийт 3.929.683 /гурван сая есөн зуун хорин есөн мянга зургаан зуун наян гурван/ төгрөгийг Ховд аймгийн Ховд сумын ******* даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 199.704 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн 1 дэх нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Ховд аймгийн Ховд сумын ******* даргаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний хөдөлмөрийн гэрээнд заасан 8.2 дахь заалтыг үндэслэн, хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах асуудалд ул суурьтай хандаж шийдвэр гаргахыг хүсэж байна. Би өөрөө 20 жил заасан мэргэжлийн багшийн ажлаа хийхийг илүүд үздэг бөгөөд миний энэ хүсэлтийг хүлээн авч шийдэж өгөхийг хүсье. Иймээс бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д талууд харилцан тохирсон” гэж зааснаар Еренгайвын *******ыг захирлын ажлаас чөлөөлсөн болно. Сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан Е.******* нь өөртөө 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А\16 дугаартай тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын саййдын 2018 оны Б\812 дугаар тушаалаар баталсан “мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-аар “заах аргач” зэрэг олгосон нь тус журмын 2.2.3-т “Сургалтын байгууллагын захирлын албан тушаалд ажиллах багш заах аргач ба түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байна” гэж заасан шаардлагыг хангаагүй, журмыг дордуулж, сургуулийн захиралд мөн журмаар “заах аргач” зэрэг олгож, бататгаж, БСУГ-т уламжлах гэж олон салаа утгын аль нэгээр зүйлчлээгүй. Журмын 5.7-д “Хүндэтгэн үзэх шалтгаанаар мэргэжлийн зэргээ хугацаанд нь бататгаж, эсвэл ахиулж чадаагүй бол өмнөх зэргийг нэг жил хадгална” гэж заасныг 2018 оны 2 дугаар сараас хойш хоёр гаран жил мэргэжлийн зэрэг авч байгаагүйг дур мэдэн уг журмаар зохицуулж илт хууль бус захиргааны акт гаргасан байна. Сургуулийн захирал өөртөө заах аргач мэргэжлийн зэрэг авахаар хамт олны хуралд санал оруулахыг журмын 2.2.3-аар хязгаарласныг шүүх сайтар харах. Мөн сумын засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б\13 дугаартай захирамжаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А\812 дугаар тушаалаар баталсан “мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 2.2.3-т заасныг үндэслэл болгож “Тэргүүлэх зэрэг” олгосон нь мөн журмын 3.8-т   “....... Шийдвэр гаргахад тухайн сургалтын байгууллагын багш нарын зөвлөлийн хурлын шийдвэр, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага-ын санал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэнэ”

Иймээс Иргэний  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй тул нотлох баримтуудыг дахин шинжлэн судалж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн153\ШШ2021\00330 Дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаарт заасныг хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Е.******* нь Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, 2021 оны 01 дүгээр сараас хойшхи олгоогүй мэргэжлийн зэргийн нэмэгдлийг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг Ховд аймгийн Ховд сумын засаг дарга Я.*******д холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилтны ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.929.683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагаас 199.704 төгрөгийг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн тал эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргасан байна.

            Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын ******* даргатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцоогүй, захирлын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй, үндэслэлгүйгээр хууль бусаар ажлаас чөлөөлөгдөж, иргэн миний Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн тул гомдол гаргасан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь “******* дарга миний бие Е.*******тай амаар харилцан тохиролцсон, мөн Е.******* нь сонсох ажиллагааны мэдэгдэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу талууд харилцан тохирсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаас Ховд аймгийн Ховд сумын ******* даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг тус тус үндэслэн “Өөр албан тушаалд ажиллах хүсэлтээ” ирүүлсэн гэх үндэслэлээр  тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Е.*******ыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хэргийн 17-20 дугаар талд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагджээ. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7.-д талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан байна.

Ажил олгогч нь ажилтныг сонсох ажиллагааны мэдэгдэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа багшаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэж тайлбарлан “Өөр албан тушаалд ажиллах хүсэлтээ” ирүүлсэн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ажлаас чөлөөлсөн байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтны шаардлагын үндэслэлийг үгүйсгэж байгаа байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийн талаар   харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь заалтад заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хариуцагч Ховд сумын ******* дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан ...төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллагад хамаарч байгаа боловч түүний гаргасан “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаартай захирамж нь захиргааны актад хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл Ховд сумын засаг дарга нь “захиргааны байгууллага”-д хамаарч байгаа боловч түүний гаргасан захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын  агуулга нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байна.

Харин Ховд аймгийн Ховд сумын ******* даргаас нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж шийдвэрлэснийг Ховд аймгийн Ховд сумын Засар даргын тамгын газраас гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дүгээр сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00330 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Ховд аймгийн Ховд сумын ******* даргаас” гэснийг “...Ховд аймгийн Ховд сумын ******* даргын тамгын газраас” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР

              

                                   ШҮҮГЧИД                                           Н.МӨНХЖАРГАЛ

  

                                                                                               Н.ТУЯА