Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 307/ШШ2025/01157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/00276/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-т холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч: Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Оюунсувд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2016 оноос эхлэн хөдөлмөрийн харилцаа үүссэн. Б.******* нь ******* ХХК-ийн шүдний эмнэлэгт угтагч, үйлчлэгч, ариутгагч гэсэн ажлыг оны хооронд гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд Б.******* нь миний нийгмийн даатгалыг цэцэрлэгээс төлдөг учраас би эндэх цалингаа бүтнээр нь авъя гэдэг хүсэлтийн дагуу тухайн аж ахуй нэгж дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Ингээд 2024 оны 04-р сард ажлаас гарахдаа Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хүсэлтээ хэлэхэд нь тус компанийн захирал 5,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээ төл гэж өгсөн байдаг. Аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл төл гэж өгсөн мөнгийг цааш нь төлөхгүйгээр Б.******* Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаад, гомдол нь шалгагдаж, Б.*******ын ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 5,503,000 төгрөгийг төлөөгүй байна гэж шийтгэлийн хуудас ногдуулсан. Хоёр ч удаагийн шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас тухайн мөнгийг Б.*******аас гаргуулж, нийгмийн даатгалын газарт төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэг ёсондоо Б.******* 5,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Энэ нийгмийн даатгалын шимтгэл бол заавал төлөгддөг мөнгө байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр торгуультай холбоотой маргаан явж байгаа. Сая Захиргааны хэргийн шүүхэд акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахад алдангиас нь чөлөөлөөд 5,503,000 төгрөгийн шимтгэл төлөхөөр гарсан. Энэ мөнгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би 2015 онд ******* шүдний эмнэлэгт эмч дээр ажилд орсон. Ороход Халамж дээр ажлын байраа бүртгүүлээд ир гэхээр нь бүртгүүлээд ирсэн. Тэгээд шүдний эмнэлэгт үйлчлэгчээр орсон, ороход хүн дутуу байгаа, эгч нь аягүй их өр ширтэй, албан байгууллагынхаа бичиг баримтыг бүгдийг нь анд тавьсан байгаа. Одоохондоо хоёулаа тохиролцоод мөнгө төгрөгөө өгч аваад явж байя гэсэн. Би зөвшөөрсөн, тухайн үед үйлчлэгч, ариутгагч, гэрт нь үйлчлэгч хүртэл хийж байсан. Гэрийнхээ үйлчлэгчийг хийлгэж байхдаа нэг цэвэрлүүлээд 10,000 төгрөг өдөг байсан. Түүнээс хойш би 4 хүний ажил хийж байсан. Тэгээд та миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд өгөөч гэхээр Халамжаас ажлын байраар хангасан гээд мөнгө өгдөг юм. Тэр мөнгийг орж ирэхээр өгнө гээд олон жил явсан. Ажилд авах тушаал гэж гаргаагүй, 2019 онд яах аргагүй, ковидын үед бүх Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын тайлан мэдээ хийсэн. Миний хийсэн тайлан материал бүгд байгаа. Түүнээс хойш би эмчид манай охин төлбөртэй сургуульд орж байгаа, надад зээл авах шаардлага байна. Миний нийгмийн даатгалыг төлөөд өгөөч гэж хэлдэг байсан. Энэ 5,000,000 төгрөг 2024 оны 04-р сард, яг ажлаас гарахаас өмнө 1,000,000 төгрөгийг амралтын мөнгө гэж, дахиад 1,000,000 төгрөгийг амралтын мөнгө гэж, нийт 2,000,000 төгрөг амралтын мөнгө гэж өгсөн. 2,000,000 төгрөгийг чиний хагалгаанд хандив өгч байна гэж өгсөн. Гүйлгээний утга нь нийгмийн даатгал гэсэн байсан. Хэрэв нийгмийн даатгал байсан бол надад биш нийгмийн даатгалын газарт төлөх ёстой гэж үзэж байгаа. Би ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалаа төлүүлэхээр гомдол гаргасан. Ингээд компани дээр 5,000,000 төгрөгийн акт тавьсан. Би энэ 5,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, би цалингийн доод хэмжээгээр цалинжиж байсан учраас энэ мөнгийг би төлөхгүй гэж бодож байна гэв.

3. Шүүхээс: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ээс *******т олгосон итгэмжлэл, ны ийн дансны хуулга, ийн цахим үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Б.*******аас д олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар /гарын үсэггүй/, Б.*******аас гаргасан хүсэлт, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөл /нотлох баримтын шаардлага хангахгүй/, ******* шүдний эмнэлгийн захирлын тодорхойлолт, ******* шүдний эмнэлгийн ажилтан Б.*******ын ажлын тайлан /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /сайн дурын/, ******* ХХК, Б.******* нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ гарын үсэг, тамга тэмдэг байхгүй /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Б.*******ын бичгээр гаргасан хүсэлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жагсаасан баримт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Б.*******аас ирсэн хүсэлт /хуулбар баримтуудыг эх хуваарь нь гаргуулах/, ******* ХХК-ийн оны Нийгмийн даатгалын шимтгэл оногдуулалтад шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах тухай албан бичиг, ******* ХХК-ийн шүдний эмнэлгийн захирлын Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, ******* ХХКийн Б.*******ыг үйлчлэгчээр авав /тамга тэмдэггүй хуулбар/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.*******ын ны дансны хуулга / он/, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай улсын байцаагчийн акт, /8,182,980 төгрөг/, Захиргааны хэрэг үүсгэх тогтоол, ******* ХХК-д хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-3 дахь тал/

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ...******* ХХК болон Б.******* нарын хооронд 2016 оноос эхлэн хөдөлмөрийн харилцаа үүссэн. Б.******* нь ******* ХХК-ийн шүдний эмнэлэгт угтагч, үйлчлэгч, ариутгагч гэсэн ажлыг оны хооронд гүйцэтгэж байсан. Ингээд 2024 оны 04-р сард ажлаас гарахдаа Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх хүсэлтээ хэлэхэд нь тус компанийн захирал 5,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлээ төл гэж өгсөн. Аж ахуй нэгж нийгмийн даатгалын шимтгэл төл гэж өгсөн мөнгийг цааш нь төлөхгүйгээр Б.******* Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаад, гомдол нь шалгагдаж, Б.*******ын ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 5,503,000 төгрөгийг төлөөгүй байна гэж шийтгэлийн хуудас ногдуулсан. Хоёр ч удаагийн шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас Б.*******ын дансанд нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч Б.******* нь татгалзлын үндэслэлийг ... Миний нийгмийн даатгалыг төлөөд өгөөч гэж хэлдэг байсан. Энэ 5,000,000 төгрөг 2024 оны 04-р сард, яг ажлаас гарахаас өмнө 2,000,000 төгрөгийг амралтын мөнгө гэж, нийт 3,000,000 төгрөгийг хөлнийхөө хагалгааг хийлгээрэй чиний хагалгаанд хандив өгч байна гэж өгсөн. Гүйлгээний утга нь нийгмийн даатгал гэсэн байсан. Хэрэв нийгмийн даатгал байсан бол надад биш нийгмийн даатгалын газарт төлөх ёстой гэж үзэж байгаа. Би 2015 онд ажилд орсноос хойш нэг ч удаа амралт аваагүй тул амралтын мөнгө өгсөн гэж үзэж байна. Би ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалаа төлүүлэхээр гомдол гаргасан. Ингээд компани дээр 5,000,000 төгрөгийн акт тавьсан. Би энэ 5,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, би цалингийн доод хэмжээгээр цалинжиж байсан учраас энэ мөнгийг би төлөхгүй гэж бодож байна гэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, ******* ХХК-ийн онуудын Нийгмийн даатгалын шимтгэл оногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2025 оны 04 сарын 18-ны өдрийн ******* ХХК-ийн онуудын Нийгмийн даатгалын шимтгэл оногдуулалт, төлөлтөд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт зэрэг, 2025 оны 04 сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар нотлох баримтуудыг ирүүлсэн байна. /хх 197-201, 212-213 дахь тал/

4. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ” хэсэгт:

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлоор Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Хяналт, шалгалтын байцаагч д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсүгэй гэжээ.

5. Шүүхээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх захиргааны шийтгэлд гомдол гаргасан нь тус хэрэгт хянагдаж буй маргааны үндэслэлтэй хамааралтай гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор захирамжийн үндэслэлийг хянаад шүүхийн тогтоолоор хамааралгүй гэж дүгнэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. / хх-ийн 227-242 дугаар тал/

6. Нэхэмжлэгч ******* ХХК-ны захирал ээс хариуцагч Б.*******ын ны ...дансанд 2024 оны 04 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг “******* амралтын мөнгө” агуулгаар, 2024 оны 04 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг “******* нийгмийн даатгалын шимтгэл” агуулгаар, 2024 оны 04 сарын 12-нд 1,000,000 төгрөгийг “******* нийгмийн даатгалын шимтгэл” агуулгаар нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэнтэй хэн аль нь маргаагүй болно.

7. Дээрх төлбөрийг төлсний дараа хариуцагч Б.******* нийгмийн даатгалын газарт хандан 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 сарын 31-ний өдрийг дуустал ******* ХХК-ны шүдний эмнэлэгт ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар өргөдөл гаргасныг Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсаар ******* ХХК нь ажилтан Б.*******ын 2019 оны 12 сар, 2021 оны 10 сараас 2024 оны 04 саруудын цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнаагүй, шимтгэл ногдох орлогыг нуусан үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  10.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөг, нөхөн төлбөрийн 8,182,980 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сангийн оруулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 27-29, 197-198 дахь тал/

Дээрх шийтгэлийн хуудсыг Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалтын улсын байцаагчаас хүчингүй болгож, Дахин 2025 оны 04 сарын 21-ний өдөр дугаартай Шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ыг 2,000,000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 5,503,320 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 213 дугаар тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ.

Хариуцагч нь шилжүүлсэн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг амралтын мөнгө гэж, бусад 3,000,000 төгрөгийг хөлний хагалгаанд зориулж хандив гэж шилжүүлсэн талаар тайлбар гаргасан ба түүний хүсэлтээр гэрч аас хууль сануулан авсан мэдүүлэгт “...тухайн үед Б.*******, , эмч бид 3 хамт сууж байсан, , Б.******* нар муудалцаад байдаг байсан, эмч тэгээд Б.******* эгчид “Одоо хоёулаа больё, бид хамтдаа зөндөө удаан ажиллаа, наад хөлөө эмчлүүлээ, би чамд ерөөсөө амралтын мөнгө өгч байгаагүй болохоор 2,000,000 төгрөг чиний ээлжийн амралтад, 2,000,000 төгрөг нь чиний хөлний мэс засалд хандив шүү гээд 5,000,000 төгрөг өгье” гэж хэлж байсан. ... эмч намайг дуудаад одоо Б.******* руу 2,000,000 төгрөг шилжүүлэх гэж байна гэж хэлээд шилжүүлж байсан, ....Б.*******т 3,000,000 төгрөг шилжүүлснийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг болон ээс хариуцагч Б.*******ын ны ...дансанд 2024 оны 04 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг “******* амралтын мөнгө” агуулгаар шилжүүлсэн зэрэг баримтуудаар амралтын мөнгөнд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлд зориулж хариуцагч Б.*******т 2024 оны 04 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөгийг “******* нийгмийн даатгалын шимтгэл” агуулгаар, 2024 оны 04 сарын 12-нд 1,000,000 төгрөгийг “******* нийгмийн даатгалын шимтгэл” агуулгаар нийт шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.Отгонбаяраас буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна” гэж заасан.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзсан ба шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн болон нэмэлт хугацаа тогтоох талаар хүсэлт ирүүлээгүй тул түүнд шийдвэр биелүүлэх нэмэлт хугацаа тогтоогоогүй болно.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,000,000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.******* нь ******* ХХК-д 2015 оноос ажиллаж байсан ба улмаар цалин хөлсөө дутуу авч байсан талаар өөрийн ны дансны дэлгэрэнгүй хуулгыг, мөн ******* ХХК-д ажиллаж байсан талаар ажлын тайланг хуулбарлан нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримтууд нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр гаргасан тус нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 36-44, 65-179 дэх тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.1 дүгээр зүйлийн 759.1, 759.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.3, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА