| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00818/И/Н |
| Дугаар | 307/ШШ2025/00978/И |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 307/ШШ2025/00978/И
2025 06 06 307/ШШ2025/00978
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/00818/И/Н
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, өөрийн байр, ******* ХХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, өөрийн байр, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих анги (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, утас:*******)-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* хот, ******* дүүрэг, ******* хороо өөрийн байр ******* ХК (итгэмжлэгдсэн төлөөлөгч: , , утас: ),
Хөрөнгийн ний тайланг хүчингүй болгуулах, эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг болон шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Батжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч: (цахимаар), (цахимаар),
Гэрч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг хэлье. Зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Жишээ нь ******* ХХК-ийн хөрөнгүүдийг дараах байдлаар үнэлсэн. ******* аймгийн ******* сумын ******* дүгээр багт байрлах 458 м.кв хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 195,438,120 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдрийн байдлаар ******* суманд худалдан борлогдож буй орон сууц буюу 45 м.кв 2 өрөө нь 180,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Гэтэл дээрх үйлдвэрлэлийн чиглэл бүхий барилгыг хуучны хоёр өрөө байрны ханшаар үнэлсэн нь буруу байна. Шинжээч анх 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон. 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор шинжээч томилсныг хүчингүй болгосон. Үүний дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дахин дугаар тогтоолоор шинжээч томилж, тус оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч эхний удаа томилогдохдоо дараах бүрдүүлсэн материалуудаар хоёр дахь удаагийн г гаргасан. Эхний удаагийн хүчингүй болсон ний материалыг хоёр дахь удаагийн дүгнэлтэд ашигласан нь өөрөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд нийцэхгүй байх тул тухайн г хүчингүй болох үндэслэл бүрдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх бүхий байгууллагууд хийх талаарх жагсаалтыг сонгон шалгаруулж гаргасан. Дээрх байгууллагууд гаргах талаарх нотлох баримтуудыг харьяа байгууллагуудад хүргүүлсэн. Гэтэл ******* аймгийн шийдвэр гүйцэтгэгч нар нь тухайн жагсаалтад багтаагүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийх эрх бүхий шинжээчийг томилоогүй. ХХК нь гаргах эрх бүхий байгууллага биш гэх баримт бичгийг тоолгүйгээр дур мэдээд өөр чнээр гаргасан. Дээрх үндэслэлүүдээр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үндэслэлгүй гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар барьцаа болон зээлийн гэрээтэй холбоотой тогтоож, дуудлага худалдаа явагдсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс тухайн барьцааны эд хөрөнгүүдийг дуудлага худалдаа явуулах эрхгүй этгээдээр томилно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******-р нээлттэй хорих ангид эрх олгогдоогүй үйлдлийг эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж дуудлага худалдааг явуулсан. Мөн зээлийн болон барьцааны гэрээнд байхгүй эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зааснаар барьцааны эд хөрөнгүүдийг сонгох эрхтэй боловч шаардагдах тухайн хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан. Мон Улсын дээд шүүхээс компаниас 1,4 тэрбум гаруй төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үнэлгээ 3 тэрбум орчим төгрөг болсон. Энэ нь өөрөө авах ёстой эд хөрөнгөнүүдээс илүүг үнэлж битүүмжилсэн асуудал байгаа. Энэ нь цаашлаад тухайн компани үйл ажиллагаа явуулах болон зээл төлөх байдлыг алдагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан атал хавтаст хэрэгт авагдсан материалд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн, тэмдэглэл үйлдсэн материалд ямар ч гэрч оролцуулаагүй. Дээрх нөхцөл байдлууд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хуульд нийцээгүй. ******* ХХК нь өртэй нь үнэн, зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсны дагуу үнэлүүлж, хууль ёсны дагуу төлбөрийг төлөх хүсэлттэй байна. Гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулаад байгааг хуульд нийцүүлж өгүүлэх байр сууртай байна гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:
... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн бүхий л эд хөрөнгүүдийг хураан авсан. Гэтэл анх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зааснаар 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тусгасан. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэж заасан. Гэтэл барьцаа хөрөнгөнүүдээс гадуурх хөрөнгөнүүдийг битүүмжилж хураан авч, дуудлага худалдаанд оруулах асуудал үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах, 157.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах эрхтэй гэж заасан. Нөгөө талаас буюу үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасныг харгалзан үзэлгүйгээр бүхий л эд хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрт барьцааны зүйлсээс үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоох хэсэгт дурдагдсан. Барьцаанд байхгүй эд хөрөнгүүдийг хураан авч, дуудлага худалдаанд оруулсан нь үндэслэлгүй байна. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
.... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Мон Улсын дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор ******* ХХК-с нийтдээ 1,468,000,000 төгрөгийг гаргуулан анд олгуулахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэх зүйл заалт огт байхгүй. Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөн болох дугаартай ******** аймаг, ******** сум, багт байрлах 582,8 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай буюу 80 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан, мөн дугаартай ******** аймаг, ******** сум, багт байрлах 458 м.кв талбайтай хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай ******* аймаг, ******* сум, багт байрлах 387,5 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай ******* аймаг, ******* сум, багт байрлах 151 м.кв бүхий гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай ******* аймаг, ******* сум, 4 дүгээр багт байрлах 612 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 7107 м.кв бүхий эзэмших эрхтэй газар, дугаартай ******* аймаг, ******* сум, ******* дугаар багт байрлах 172 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай ******* аймаг, ******* сум, ******* дугаар багт байрлах 557,6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаартай 1301,8 м.кв үйлдвэрлэл, худалдааны зориулалтын эзэмших эрхтэй газар, дугаартай ******* аймаг, сум, ****** дугаар баг, д байрлах 408 м.кв талбайтай амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай ****** аймаг, сум, ****** дугаар багт байрлах 712,7 м.кв талбайтай амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 0,6 га эзэмших эрхтэй газрын хамт битүүмжтэй, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор дээрх хөрөнгүүдийг хураасан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал гарган харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 04 сарын 22-ны өдөр дугаартай тогтоолоор шинжээчээр ХХК-ийг томилсон. ХХК нь дээрх дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнээр буюу 3,509,650,552 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээний тайланг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус газарт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн г чнээр тогтоолгосон бол чний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдсэн. ХХК нь өртгийн хандлага болон зах зээлийн хандлагаар үнэлсэн талаарх тайлан ирүүлсэн. Хөрөнгийн г тогтоохдоо эд хөрөнгийн байршил, чанар, үр ашиг, элэгдэл зэргээр авч тооцон хуулийн дагуу гаргасан. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгөнүүд зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн гэж дурдаж байна. Шинжээчийн дүгнэлт нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан учир өнөөдрийн орон сууцны ханшаар харьцуулах боломжгүй. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь үйлдвэрлэлийн зориулалттай гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн ний тухай хуульд заасан журмыг баримталж гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь босоо удирдлагатай боловч хуулиас давсан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч томилсон боловч хуулийн хугацаанд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй байх тул ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх тогтоолыг хүчингүй болгосон. Мөн өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хуульд нийцэхгүй гэх асуудлыг ярьж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж заасны дагуу хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.3-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн хуулийн 44.4-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно заасны дагуу тогтоолд гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдөө нотлох үүрэгтэй атал нотолж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хөрөнгө хийлгэх компаниудыг сонгох эрхтэй, тухайн сонгосон компаниудаар алба, нэгжүүд нь хийлгүүлэх ёстой гэх хуульд үг үсэг байхгүй. Мон Улсын дээд шүүхийн тогтоолд барьцаа хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулна гэх шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгаа. Заагаагүй атал шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө рүү халдлаа гэх худал тайлбар мэдүүлгийг өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүхээс: 1 дүгээр хавтаст хэргээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай магадлал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай дээд шүүхийн тогтоол, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай албан бичиг, хөрөнгийн ний тайлан, фото зураг, хариуцагчийн хариу тайлбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай тушаал, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, төрийн байгууллагын лавлагааны систем буюу эзэмшигчийн мэдээлэл, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, 43-46 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон тэмдэглэл, 42, 43, 47, 48 дугаар бүхий шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай шинжээч томилох тухай тогтоол, дугаартай чний туслах гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, хугацаагүй эрхтэй чний гэрчилгээний хуулбар, ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын хөрөнгийн ний тайлан,
2 дугаар хавтаст хэргээс: өмгөөллийн үйлчилгээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ны итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай дугаартай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 43, 44 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай жагсаалт хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,
Нэгтгэсэн хэргээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэр, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай магадлал, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай дээд шүүхийн тогтоол, Мон шуудан ХК-ийн дугаартай албан бичиг, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, ******* ны эрх олгох тухай албан бичиг, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан хөрөнгийн ний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 5 сарын 16-ны өдрийн дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Дахин нэхэмжлэгч ******* ХХК нь ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 135/ШЗ20530 дугаартай Хэрэг нэгтгэх тухай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч дээрх хоёр хэргийг нэгтгэжээ.
Хэрэг нэгтгэх тухай шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор тус шүүхийн тогтоолоор хянан хэлэлцэж, гомдлыг хангахгүй орхиж захирамжийг хэвээр үлдээсэн байна.
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан хүчингүй болгуулах болон Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлийг ...******* ХХК-ийн нэр дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн. Жишээ нь ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах 458 мкв хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 195,438,102 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл өнөөдөр зах зээл дээр 45 мкв 2 өрөө орон сууц 180 сая төгрөгийн, 78 мкв 4 өрөө орон сууц 290 сая төгрөгийн үнэтэй байна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 01 сарын 04-ний өдөр ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолыг 2024 оны 02 сарын 18-ны өдөр хүчингүй болгосон. Дахин 2024 оны 04 сарын 22-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсны дагуу 2024 оны 05 сарын 02-ны өдөр гарсан. Гэтэл ХХК-аас ирүүлсэн зургаар 1-3 сард үзлэг хийсэн материалаа үндэслэж гаргасан.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь босоо удирдлагатай байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сонгон шалгаруулж 10 компаниар гаргуулахаар болсон байхад ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******* дугаар нээлттэй хорих анги нь эрх олгогдоогүй этгээдийг томилж дүгнэлт гаргуулсан ба 2024 оны 05 сарын 02-ны өдрийн ХХК-ийн ний тайлан үндэслэлгүй юм.
- Дуудлага худалдааг Иргэний хуулийн 175.6-д зааснаар шүүхээс томилогдсон этгээд явуулах байтал УДШ эрх олгосон, тогтоосон заасан зүйл байхгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж дуудлага худалдаа явуулж, зээлийн болон барьцааны зүйлд байхгүй зүйлийг хураасан. 1,4 тэрбум төгрөгийн төлбөртэй байхад 3 тэрбумын хөрөнгийг хурааж, битүүмжилсэн нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулахыг алдагдуулж, хөрөнгөнд халдсан.
- Хавтаст хэргийн 185-195 дугаар талд авагдсан тогтоолд эд хөрөнгө битүүмжлэхдээ ямар ч гэрч оролцуулаагүй, өөрөө битүүмжилж тогтоол, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн гэж тайлбарласан.
2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...Мон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00 дугаар тогтоолоор хариуцагч ******* ХХК-аас 1,468,000,000 төгрөг гаргуулж ******* ны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гараагүй.Төлбөр төлөгч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний өмчлөлийн 12 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 04 сарын 04-ний өдөр битүүмжилж, хураасан. Үнийн санал тохироогүй тул ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 3,509,650,552 төгрөгөөр үнэлснийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Нэхэмжлэгч зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэдгээ нотлох баримт ирүүлээгүй байна. Бид хуулиас давсан үүргийг хэрэгжүүлээгүй. Заавал дээд байгууллагаас тогтоосон шинжээчийг томилох шаардлагагүй. 2024 оны 01 сарын 04-ний өдрийн шинжээч томилох тогтоолыг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор гаргаагүй, холбогдох мэдээллийг араас нь хүргүүлээгүй үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй тул нийт хөрөнгийг нь хурааж, битүүмжилсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаас өмнө ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандах байтал хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж тайлбарласан.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрсдөө нотлох үүрэгтэй атал нотолж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь хөрөнгө хийлгэх компаниудыг сонгох эрхтэй, тухайн сонгосон компаниудаар алба, нэгжүүд нь хийлгүүлэх ёстой гэх хуульд үг үсэг байхгүй. Мон Улсын дээд шүүхийн тогтоолд барьцаа хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулна гэх шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгаа. Заагаагүй атал шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгө рүү халдлаа гэх худал тайлбар мэдүүлгийг өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.
4. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын талаар.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Капитон ны нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,332,448,392.15 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч ******* ХХК-аас 1,105,777,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ны ******* салбарт олгож, үлдэх 1,226,671,262 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 137-143 дугаар тал/
5. Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 07 дугаартай магадлалаар хянан хэлэлцэж, хариуцагч ******* ХХК-аас 1,789,147,389 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ны ******* салбарт олгохоор өөрчлөлт оруулж,
Улмаар Мон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 001/ХТ2018/00 дугаартай тогтоолоор анхан шатны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-аас 1,468,000,000 төгрөг гаргуулж ******* ны ******* салбарт олгож, үлдэх 864,448,392 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,468,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7,497,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
6. Дээрх тогтоолд 2018 оны 07 сарын 02-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 09 сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 136, 155 дугаар тал/
Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангиас төлбөр төлөгч ******* ХХК-ийн эд хөрөнгийн лавлагаа авч, шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн /44, /46, /45, /43 тогтоолоор эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2024 оны 04 сарын 04-ний өдрийн /47, /48, /49, /50, /51, /52, /53 дугаартай тогтоолуудаар эд хөрөнгийг хурааж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ.
Нэхэмжлэгч нь дээрх тогтоолуудаар эд хөрөнгө битүүмжлэхдээ ямар ч гэрч оролцуулаагүй, өөрөө битүүмжилж тогтоол, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн гэж маргаж байна.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж хуульчилсан.
Хариуцагч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хурааж, битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4-т заасныг зөрчөөгүй байна.
Тодруулбал төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн гэрч оролцуулахаар, эд хөрөнгийг битүүмжлэх болон эд хөрөнгийг хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулахаар, эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулахаар хуульчилсан бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчийг зайлшгүй оролцуулах шаардлагагүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн тогтоолд эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэр гараагүй байхад хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилж хураасан нь үндэслэлгүй талаар маргаж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна гэж зохицуулсан тул хариуцагч нь хууль зөрчөөгүй байна.
8. Хариуцагч нь нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт хандах байтал хууль зөрчиж шүүхэд хандсан гэж маргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Шийдвэр гүйцэтгэх албанд эд хөрөнгө хураасан тогтоол болон үнийн санал авах ажиллагааг тус тус хүчингүйд тооцуулах тухай гомдол гаргасныг 2024 оны 04 сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн үндэслэлээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Уг албан бичгийг 05 сарын 13-ны өдөр Мон ХХК-аас хүлээн авч 2024 оны 05 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар нэхэмжлэгчийн гомдлоор дээрх захирамжийг шүүх хянаад 2024 оны 06 сарын 26-ны өдрийн дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосны дагуу 2024 оны 06 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9. Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах шаардлагын талаар.
Талуудаас ний үнийн санал авсны дараа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 2024 оны 4 сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор ХХК-ыг шинжээчээр томилсон байх ба уг тогтоолын дагуу ХХК-аас чнээр ийг томилсны дагуу шинжээчид эрх, үүрэг тайлбарласан байна. /хх-ийн 210-216 дугаар тал/
ХХК нь хөрөнгийн ний тайланг 2024 оны 05 сарын 02-ны өдөр ирүүлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2024 оны 05 сарын 03-ны өдөр албан бичгээр мэдэгдлийг хүргүүлснийг төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал 2024 оны 05 сарын 06-ны өдөр гардан авсан байх ба ний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 05 сарын 09-ний өдөр шүүх хүлээн авсан байна.
10. Дээрх үйл баримтууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн ний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2-т Дараах хөрөнгийг Хөрөнгийн ний тухай хуулийн 3.1.1-д заасан чнээр үнэлүүлнэ, 55.3.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн г чнээр тогтоолгосон бол чний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн ний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
11. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 сарын 04-ний өдөр ХХК-ийг шинжээчээр томилж, уг тогтоолыг 2024 оны 02 сарын 18-ны өдөр хүчингүй болгосон. Дахин 2024 оны 04 сарын 22-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсны дагуу 2024 оны 05 сарын 02-ны өдөр гарсан. Гэтэл ХХК-аас ирүүлсэн зургаар 1-3 сард үзлэг хийсэн материалаа үндэслэж гаргасан гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээч д хууль сануулан авсан мэдүүлэгт ...өмнөх шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосон талаар мэдээгүй, тогтоолын дагуу 1-3 сард үзлэг хийсэн, дахин 4 сард үзлэг хийхдээ талуудыг байлцуулсан, шинжээчийн дүгнэлтийн хийсэн тухай хэсэгт “2023 оны 01 сарын 05-ны өдөр, 2023 оны 01 сарын 08-ны өдөр” гэж бичсэн нь техникийн алдаа болсон ний тайланг Олон улсын стандартыг баримтлан гаргасан гэж мэдүүлж байх ба шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуулийн хүрээнд дүгнэлт гаргах үүргээ биелүүлсэн гэж үзэв.
12. Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь босоо удирдлагатай байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сонгон шалгаруулж 10 компаниар гаргуулахаар болсон байхад ******** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ******** дугаар нээлттэй хорих анги нь эрх олгогдоогүй этгээдийг томилж дүгнэлт гаргуулсан ба 2024 оны 05 сарын 02-ны өдрийн ХХК-ийн ний тайлан үндэслэлгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны ******** дугаар тушаал, шинжээч томилон оролцуулах түр журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцадхөрөнгийн хийх эрх бүхий хуулийн этгээдүүдийн жагсаалт зэргийг ирүүлжээ.
13. Гэвч ХХК-ийг шинжээчээр томилсон ******** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******** дугаар нээлттэй хорих ангийн тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн дугаар Шинжээч томилох тухай тогтоол хүчин төгөлдөр бөгөөд уг тогтоолын дагуу Хөрөнгийн ний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр хийсэн ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна.
Хөрөнгийн хийх тусгай зөвшөөрөл бүхий ХХК нь төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн ******** аймаг, ******** сум, багт байрлах 528,8 мкв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 266 900 749 төгрөгөөр,
-******** аймаг, ******** сум, ******** багт байрлах 458 мкв хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 7 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 195,438,102 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, багт байрлах 387,5 мкв үйлдвэрлэлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 165,354,290 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум багт байрлах 151 мкв гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг 83,509,490 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, баг, ХХК-ийн баруун талд байрлах, 612 мкв үйлдвэрийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай барилгыг 261,153,098 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, багт байрлах, 7107.55 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын дугаартай газрыг 752,231,419 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 172,0 мкв оффисын барилгыг 131,515,293 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 557,6 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 568,367,777 төгрөгөөр,
-******* аймаг, ******* сум, ******* багт байрлах, нэгж талбарын дугаартай, 1301 мкв талбайтай, үйлдвэрлэл, худалдааны зориулалттай газрыг 319,736,760 төгрөгөөр,
-******* аймаг, сум, ******* баг, гудамжинд байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 408,24 мкв талбайтай, амралтын газрын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 248,866,218 төгрөгөөр,
-******* аймаг, сум, ******* баг, Зулзагын д байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 712,7 мкв талбайтай, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 434,467,356 төгрөгөөр,
-******* аймаг, сум ******* баг, Зулзагын д байрлах, 0,6 га амралтын газрын зориулалттай газрыг 82,110,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Нэхэмжлэгч нь ХХК-ийн ний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс илт багаар буюу нийт 3,509,650,552 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгч нь энэхүү үл хөдлөх хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнээс хэтэрхий доогуур үнэлэгдэж байгааг ямар баримтыг үндэслэж, жишиж байгаа талаар, адил төстэй үл хөдлөх хөрөнгүүд илүү үнээр зарагдаж байгааг нотлосон баримт ирүүлээгүй нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 697 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК нь ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, мөн иргэний хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа явуулахаар мэдэгдэл хүргүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд ...төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмнөх удирдлага г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэснээр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 318 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах саналаа зохих журмын дагуу хүргүүлэх талаар болон ....иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 40 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ийн гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай /24, 27, 30, Эд хөрөнгө хураах тухай /26, 25, 29, 32 тоот тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн хүчингүй болгож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн ний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэжээ
Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дарааллыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа явуулахаар мэдэгдэл хүргүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар өмнө нь тус шүүхэд хандан шийдвэрлүүлсэн байх тул уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******** дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан хөрөнгийн ний тайланг хүчингүй болгуулах, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээч томилсон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯ