Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00439

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******холбогдох,

Үндсэн зээл 6,670,000 төгрөг, зээлийн хүү 3,118,139.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,433.71 төгрөг, бусад зардал 82,800 төгрөг, нийт 10,124,372.900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь манай компанитай 2024 оны 4 сарын 16-ны өдөр өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 860.000 /найман зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд; 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд; 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ******* зээлийн дансны дугаартай, 1.510.000 /нэг сая таван зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд; 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 600.000 /зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд; 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 2.500.000 /хоёр сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 5 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 860,000.00 /найман зуун жаран мянган төгрөг/

- Шимтгэл: 17,200.00 /арван долоон мянга хоёр зуун төгрөг/

- Үндсэн хүү: 425,240.55 /дөрвөн зуун хорин таван мянга хоёр зуун дөчин төгрөг тавин таван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 78,262.36 /далан найман мянга хоёр зуун жаран хоёр төгрөг гучин зургаан мөнгө/

- Нийт: 1,380,702.91 /нэг сая гурван зуун наян мянга долоон зуун хоёр төгрөг ерөн нэгэн мөнгө/

2. 2024 оны 5 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 12,000.00 /арван хоёр мянган төгрөг/

- Үндсэн хүү: 534,023.02 /таван зуун гучин дөрвөн мянга хорин гурван төгрөг хоёр мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 25,079.15 /хорин таван мянга далан есөн төгрөг арван таван мөнгө /

- Нийт: 1,771,102.17 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун хоёр төгрөг арван долоон мөнгө/

3. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 1,510,000.00 /нэг сая таван зуун арван мянган төгрөг/

- Шимтгэл: 15,100.00 /арван таван мянга нэг зуун төгрөг/

- Үндсэн хүү: 705,935.35 /долоон зуун таван мянга есөн зуун гучин таван төгрөг гучин таван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 61,261.01 /жаран нэгэн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг нэг мөнгө/

- Нийт: 2,292,296.36 /хоёр сая хоёр зуун ерөн хоёр мянга хоёр зуун ерөн зургаан төгрөг гучин зургаан мөнгө/ 

4. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 600,000.00 /зургаан зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 6,000.00 /зургаан мянган төгрөг/

- Үндсэн хүү: 281,214.25 /хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун арван дөрвөн * төгрөг хорин таван мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 29,475 94 /хорин есөн мянга дөрван зуун дапан таван төгрөг ерөн дөрвөн мөнгө/

- Нийт: 916,690.19 /есөн зуун арван зургаан мянга зургаан зуун ерөн төгрөг арван есөн мөнгө/

5. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,500,000.00 /хоёр сая таван зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 25,000.00 /хорин таван мянган төгрөг/

- Үндсэн хүү: 1,171,726.02 /нэг сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорин зургаан төгрөг хоёр мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 59,355.25 /тавин есөн мянга гурван зуун тавин таван төгрөг хорин таван мөнгө/

- Нийт: 3,756,081.27 /гурван сая долоон зуун тавин зургаан мянга наян нэгэн төгрөг хорин долоон мөнгө/

Иймд зээлдэгч *******-с үндсэн зээлийн төлбөрт 6,670,000.00 /зургаан сая зургаан зуун далан мянган төгрөг/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,118,139.19 /гурван сая нэг зуун арван найман мянга нэг зуун гучин есөн төгрөг арван есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,433.71 /хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, шимтгэл 75,300.00 /далан таван мянга гурван зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,124,372.90 /арван сая нэг зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан хоёр төгрөг ерөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч*******тайлбарын агуулга: Миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. ******* ХХК-иас 10,124,372.90 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн зээл 6,670,000 төгрөг, зээлийн хүү 3,118,139.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,433.71 төгрөг, бусад зардал 82,800 төгрөг, нийт 10,124,372.900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,940 төгрөгнөөс 88,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 88,470 төгрөгийг, хариуцагчаас 88,470 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн зээл 6,670,000 төгрөг, зээлийн хүү 3,118,139.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 253,433.71 төгрөг, бусад зардал 82,800 төгрөг, нийт 10,124,372.900 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,940 төгрөгнөөс 88,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 88,470 төгрөгийг, хариуцагч*******88,470 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР