Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

*******-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******* регистрийн дугаартай ******* ХХК нь 2006 оны 05 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт татвар төлөгчөөр бүртгэгдсэн. ******* ХХК нь одоог хүртэл татварын албанд газрын төлбөр 6000 төгрөг, Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар 45004 төгрөг, дотоодын бараа үйлчилгээнд суутгасан НӨАТ 943716 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 591980 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 1586700 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал ******* ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжпуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд ******* ХХК-ийн өмчлөгч, захирал ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт хавсаргасан нотлох баримт:

- ******* ХХК-ийн өрийн судалгаа

- Татвар төлөгчийн гэрчилгээ, бүртгэлийн жагсаалт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15/511 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн нас барсны бүртгэлийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК нь одоог хүртэл татварын албанд газрын төлбөр 6000 төгрөг, Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар 45004 төгрөг, дотоодын бараа үйлчилгээнд суутгасан НӨАТ 943716 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 591980 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 1586700 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал ******* ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжпуулахаар хүсэлт гаргаж байна гэж тайлбарлажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж тус тус заажээ.

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь Татвар төлөгчийн гэрчилгээ, бүртгэлийн жагсаалт, ******* ХХК-ийн өрийн судалгаа зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* ХХК- ийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* нь ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай ******* ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай ******* ХХК-ийг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол Улсад бүртгэлтэй ******* регистрийн дугаартай ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагч Говь-Алтай аймгийн ******* мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР