Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 25

 

 

Г.ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш, тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00321 дугаар шийдвэртэй ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн *******ын Б байрны ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овгийн ийн ийн нэхэмжлэлтэй, ******* Их *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг/онлайнаа/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Би 2016 оны 06 дугаар сард ******* ******* сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангийг төгссөн. Улмаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс ******* ******* сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимд Төрийн захиргааны менежментийн гэрээт багшаар ажилд орсон. Гэрээт багш гэдэг нь гэрээний хугацаанд магистр хамгаалсан тохиолдолд дадлагажигч багшаар дэвшүүлэн ажиллах учиртай. Би гэрээний хугацаанд багшлахын зэрэгцээ 2017 оны 06 сарын 09-нд төрийн захиргааны Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ингээд ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны Б/138 дугаартай тушаалаар дадлагажигч багш болсон. Гэтэл ******* ******* сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр нь 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 05-ны өдрийн Б/138 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байсан. Улмаар ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Харин ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 35 дугаартай магадлалын тогтоох хэсэгт намайг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Г.******* нь 3 шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. ******* ******* сургуулийн зүгээс ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн орон тоо хасагдсан талаар ******* ******* сургуулийн бүтэц орон тоо танилцуулаагүй. Хэрэв бүтэц орон тоо хасагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дэх хэсэгт “энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно”. ******* ******* сургуулийн зүгээс дээрх хуулийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.

******* ******* сургуулийн захирлын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/0034 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт “...******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж” заасны дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс ******* ******* сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т“ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт “энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, 120.1.2 дахь хэсэгт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1-167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Уг иргэний хэргийн шийдвэр хүчингүй болж дахин хэлэлцэгдэж байсан ба Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацаа нь анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр болох үр дагаврыг бий болгосон. Энэ нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа юм. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ба нэхэмжлэгч Г.ийг ажилд эгүүлэн томилсон хугацаа нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамаарахгүй учир Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шийдвэр гарснаас ******* ******* сургуулийн захирлын тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалинг гаргах үндэсгүй байна.

2. Цалин олговрыг нөхөн олгох үндэсгүй учир нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийх боломжгүй юм.

3. ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай тушаал нь хуулийн дагуу гарсан учир хүчингүй болгох хууль зүйн үндэсгүй байна.

4. ******* ******* сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Төрийн удирдлагын хөтөлбөр нь I ангидаа 8 оюутантай бөгөөд доктарант 1 багш энэ хөтөлбөрийн үндсэн багшаар ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн 2, 3, 4-р ангид 1 ч оюутан байхгүйгээс үзэхэд багшийн цагийн норм хүрэлцээгүй байгаа нь ойлгомжтой байх тул багшийн орон тоо цөөрүүлэх болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасны дагуу Г.*******д мэдэгдэх хуудсаар энэ тухай мэдэгдсэн болно. Иймд Г.ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00321 дугаар шийдвэрээр:”  1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай”, ******* ******* сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.ийг ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т зааснаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс ******* ******* сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаал гарсан хугацааны цалин 12,614,450 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4,296,821 төгрөг, нийт 16,911,271 (Арван зургаан сая есөн зуун арван нэгэн мянга хоёр зуун далан нэг) төгрөгийг хариуцагч ******* ******* сургуулийн санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацаанд олгогдох үндсэн цалин 16,911,271 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас нөхөн тооцуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч ******* ******* *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,186 (Хоёр зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* сургуулийн санхүүгээс *******9,186 (Хоёр зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, 73520 (Далан гурван мянга таван зуун хорь)төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч, дуусч байгааг нотлох эрх зүйн акт нь тушаал ба анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай ажилд авах тухай ******* ******* сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, Г.ийг ******* ******* сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргааны захиргааны менежментийн дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэл муутай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардаж авсан ба энэ үеэс гомдол гаргах хугацааг тооцох  ба ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай ажилд авах тухай захирлын тушаал гарсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00209 дугаартай шүүхийн шийдвэрээс ******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаал гарсан хугацааны 16,247,304 төгрөгийн цалин олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах, ******* ******* сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, Нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* *******д холбогдуулан гаргаж, ******* ******* сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Анхан  шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн  тайлбараас үзвэл, нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж  12.614.450 төгрөгийн цалин олговор гаргуулах тухай шаардлага гаргасан байна.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь  2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш   ХИС-ийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар ажилтанг ажил авах хүртэлх хугацааны цалинг  гаргуулах, мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс  /ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан/  анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.296.821 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.*******нийг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ/2019/00209 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал давж заалдах журмаар  гомдол гаргаж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 35 дугаар магадлалаар нэхэмжлэгч Г.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 394 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

              Давж заалдах болон хяналтын  шатны шүүхийн дээрх шийдвэрүүд  хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Г.*******  нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ/2019/00209 дугаар шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай гомдлын шаардлага  гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалттай нийцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд түүний 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлс олговорт 12.614.450 төгрөгийг хариуцагч ******* ******* сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2,36 дугаар зүйлийн 36.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, “******* ******* сургуулийн дүрэм”-ийн 3.15,”******* ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.2.1 дэх хэсгийн тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  001/ХТ/2020/00394 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Г.*******нийг “түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч” багшийн ажилд эгүүлэн томилсон байна.

Ажилтан нь дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрээр намайг дадлагажигч багшийн үндсэн орон тоонд эгүүлэн томилсон  байхад  ажил олгогч намайг  тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түр томилсон гэж тайлбарлаж байна. 

Ажил олгогчийн ажилтныг “Ажилд авах тухай” дээрх тушаалын агуулгаас үзвэл ажил олгогч нь Г.*******нийг дадлагажигч багшийн ажилд түр томилсон гэж үзэх   үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д зааснаар “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” бөгөөд ажил олгогчийн ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйд ажилтан буруугүй боломжгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулсантай адилтгаж үзэхээр байх тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилд авах тухай тушаалыг хүчингүй болгох  үндэслэлгүй юм. Ажил олгогч нь ажилтантай  гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь тухай ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил байна.

 Ажил олгогч нь  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2,40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1,43 дугаар зүйлийн 43.1,43.2,79 дүгээр зүйл,Эрүүл мэнд нийгэм хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаал, “******* ******* сургуулийн дүрэм”-ийн 3.14.2,3.15,”******* ******* сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1,5.3.8,5.3.10а дахь заалтуудыг тус тус үндэслэн “Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн төрийн захиргаа менежментийн хөтөлбөрт “Элсэлт буурч,багшийн танхимын сургалтын цагийн норм хүрэлцээгүй болсноос орон тоо цөөрүүлэх шаардлагатай” гэх үндэслэлээр Г.*******нийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн үүрэгт” ажлаас чөлөөлсөн байх ба ажилтан нь уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхотгол нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан,ажилтны цөөрүүлсэн гэсэн 3 агуулгаар хэрэгждэг.Энэ 3 агуулга нь  өөр хоорондоо ялгаатай ойлголтууд юм.Орон тоо цөөрүүлэх нь тодорхой ажлын байр албан тушаал нь үгүй болохгүй, тодорхой нэг буюу хэд хэдэн төрлийн албан тушаалыг багасгаж цөөрүүлдэг.

******* ******* ******* нь 2019 оны хичээлийн жилд батлагдсан орон тоонд   хэдэн багш хэдэн ажилтан байсан, үүнээс Түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн  орон тоонд хэдэн багш ажиллаж  байсан,  уг орон тоог хэрхэн цөөрүүлсэн талаар хэрэгт нотлох баримтаар тогтогдоогүй байна. Мөн 2020 онд орон тоог шинэчлэн тогтоож батлахад  түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн “Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн төрийн захиргаа менежментийн хөтөлбөрт “Элсэлт буурч,багшийн танхимын сургалтын цагийн норм хүрэлцээгүй болсон тул  орон тоо цөөрүүлэх шаардлага гарч “Багш ажилчдын орон тоо албан тушаалын зэрэглэл,цалингийн санг шинэчлэн тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/106 дугаар тушаалаар  түүх, нийгмийн ухааны тэнхимийн төрийн захиргаа менежментийн дадлагажигч багшийн орон тоог цөөрүүлсэн гэх  тайлбар хуульд үндэслэгдээгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж  ажилтанг урьд эрхэлж байсан  ажил албан тушаалд нь  эгүүлэн тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь “Багш ажилчдын орон тоо албан тушаалын зэрэглэл,цалингийн санг шинэчлэн тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/106 дугаар тушаалаар 2020 онд тус сургуулийн хичээлийн жилд ажиллах багш ажилтны орон тоог шинэчлэн баталсны дараа Г.*******нийг ажилд  эгүүлэн томилсон үйл баримт тогтоогдож байх тул  ажилтныг “Ажилд авах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай   тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй  байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь тухайн хичээлийн жилд ажиллах багш ажилтны орон тоог шинэчлэн баталсны дараа Г.*******нийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312706 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00321 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар гэсний дараах “******* ******* сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний Б/166 дугаартай ажилд авах тухай тушаалыг гэснийг “******* ******* сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/166 дугаартай “Ажилд авах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж, “захирлын тушаалыг” гэсний дараах тус тус гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312706 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                               Н.МӨНХЖАРГАЛ

 

                     ШҮҮГЧИД                                             Д.КӨБЕШ

 

                                                                                  Н.ТУЯА

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

.