Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ******* Говь-Алтай аймгийн ******* сумын төрөх тасагт төрсөн. Хөдөө гэрт төрсөн учраас төрсний гэрчилгээг тухайн үед авч чадалгүй дараа нь авсан байдаг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрсэн боловч иргэний үнэмлэх дээр ******* өдөр гэж буруу бичигдсэний улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болсон юм. Иймд миний бүрдүүлсэн материалыг баримтлан ******* өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай албан бичиг

- Төрөхийн түүх

- Иргэний үнэмлэхний лавлагаа

- Регистрийн дугаарын лавлагаа

- Төрсний гэрчилгээний хуулбар

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15/515 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтад Иргэний үнэмлэх авах өргөдөл, Монгол Улсын хүн ам регистрийн карт хүссэн өргөдөл, Төрөгсдийн анкет зэргийг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах нас тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь ******* өдөр төрсөн, ******* настай болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. ******* нь ******* өдөр төрсөн, ******* настай болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан

- Говь-Алтай аймгийн ******* сумын Төрөх тасгийн ******* өдрийн 34 дугаартай ...*******-ний өдрийн 1 цаг 30 минутанд төрсөн, эх *******, *******, 2 дахь төрөлт... гэх төрөлтийн түүх,

- Төрөгсдийг бүртгэх анкет 49-рт *******, эмэгтэй, *******, эмнэлэгт төрсөн, эх *******, 1940/31 настай гэж бичигдсэн байгаагаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх төрөгсдийг бүртгэх анкет, төрөлтийн түүхэд ******* өдөр гэж бүртгэгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь ******* онд төрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эх сурвалжийн хувьд эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх тул шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Иймд ******* өдөр төрсөн, ******* настай болохыг тогтоох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар ****** ******** өдөр төрсөн, ******* настай болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР