Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/337

    2024            3              19                                       2024/ДШМ/337

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Бд холбогдох 2306008390430 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Оын тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ түүний гар утсаар яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу 1 удаагийн код ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ... тоот данс руу 3.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, хохирогч А.Оод 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цаг 12 минутад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Улаанбаатар их дэлгүүр”-ийн орчимд иргэн Ж.Гын тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь нууц кодгүй байгааг ашиглан, хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ... тоот данс руу 1.100.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Ж.Гад 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн орчимд хохирогч Д.Бын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь ээж рүү утсаар яриад мөнгө шилжүүлж авъя гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкны ... тоот данс руу 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.Бт 400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

4. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120-ын автобусны буудлын орчимд хохирогч Д.Чы эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж, үйлчлүүлэн явж байхдаа түүний гар утсаар нь яриад өгье гэх нэрийдлээр авч, Хаан банкны интернэт банк руу нь хохирогчид хэлэлгүй нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, өөрийн Хаан банкин дахь ... тоот данс руу 370.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Д.Чд 370.000 төгрөгийн буюу бусдад нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 4.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

1. Мөн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Дийн цахим хэрэгсэл болох фейсбүүк чат руу нэвтэрч, хохирогч П.А руу 500.000 төгрөг зээлээч гэж хуурч, мессеж бичиж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкин дахь ... тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “the face shop” дэлгүүрээс 529.300 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Цд 529.300 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэди төвийн 2 давхарт иргэн Э.Хэс 2.350.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 12 про макс” загварын гар утсыг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан, мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Э.Хд 2.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сонор Плаза төвийн 10 дугаар лангуунаас 488.000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нэрийдлээр интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч О.Дд 488.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, 01 /нэг/ жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 дугаартай шүүгчийн захирамжаар 68 хоногийн хорих ялаар сольсон ба эдлээгүй үлдсэн 26 хоногийг тус тус энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Э.Бгийн биечлэн эдлэх ялыг 01 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хохирогч А.Оод 3.000.000 төгрөгийг, хохирогч Ж.Гад 1.100.000 төгрөгийг, хохирогч Д.Бт 400.000 төгрөгийг, хохирогч Д.Чд 370.000 төгрөгийг, хохирогч П.Ат 250.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 529.300 төгрөгийг, Э.Хд 2.350.000 төгрөгийг, О.Дд 488.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн ба энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1101 дугаартай захирамжаар 83 хоногийн хорих ялаар сольж, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 119 хоног хоригдоод, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Гэтэл 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 83 хоногийн хорих ялаар сольсон ял бүрэн дуусгавар болж, 36 хоног цагдан хоригдсон байхад 26 хоногийн эдлээгүй үлдсэн ял байгаа гээд нэмж нэгтгэн оноосон нь эрх зүйн байдлыг дордуулж байгаа учир миний 83 хоногийн хорих ялыг дуусгавар болгож өгнө үү.

Миний бие 22 настай, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, аав, ээж, өсвөр болон бага насны 3 дүүтэй, малчин гэр бүл учир дүү нараа хот суурин газар сургуульд сургах, өндөр хариуцлагыг гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн том охин нь байтлаа найз нөхдийн буруу нөлөө, нөхөрлөлөөс болж гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна.

Одоо аав минь гэмтлийн улмаас хөлөндөө төмөр хийлгэж, мэс засалд орж, ээж минь тархины судасны нарийсалтай, нуруунд нь суулт өгсний улмаас хагалгаанд орсон, мөн түлэгдэлтэнд гэмтэж арьс нөхөх хагалгаанд ороод хэвтрийн дэглэм барьж, ар гэрт минь миний тусламж, дэмжлэг, асаргаа нэн шаардлагатай байгааг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгч туслаач.

Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, хийж үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдлаар хөнгөрүүлэн өгч, аав, ээжээ асрах, дүү нарынхаа боловсролд анхаарал тавих боломж олгож өгнө үү. Цаашид шударга зөвөөр ажиллан амьдарч, надад үзүүлсэн итгэлийг дааж явах болно. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ба нэгэнт хорих ял оногдуулсан тул Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гэх үндэслэлээр хорихоос өөр төрлийн ял өгөх боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл нь нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, хорих ял байхад, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял буюу аль аль зүйлчлэл нь сонгох ялын төрлүүд байхад, хэдийгээр ялын төрөл сонгох нь шүүхийн эрх хэмжээ боловч, анхан шатны шүүх нь энэ олон ялын төрлөөс зөвхөн хорих ялыг сонгон ял оногдуулсан нь шүүгдэгчийн буюу хүний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж ойлгож байна.

Иймд шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорихоос өөр төрлийн ялаар сонгон шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялыг, /өмнөх ялыг нь/ давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Э.Б нь нэр бүхий 4 иргэдийг залилсан бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 01 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогч А.О, Ж.Г, Д.Б, Д.Ч нараас гар утсаар чинь яриад өгье гэж хэлэн утасыг нь авч, Хаан банкны интернэт банк руу нь  нэвтрэн өөрийн Хаан банкны данс руу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгө шилжүүлэн нийт 4.870.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг,

мөн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бусдын фэйсбүүк чат руу нэвтрэн мөнгө зээлээч, бараа бүтээгдэхүүнийг худалдан авч төлбөр хийхдээ интернэт банкны аппликейшн ашиглан гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мэдээллийг харуулах зэрэг аргаар П.А, Б.Ц, Э.Х, О.Д нараас нийт 3.617.300 төгрөгийг авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Оын “...машин дотор явж байхдаа гар утас унтарчихлаа, таны гар утсаар ярьж болно биз дээ гэхээр нь би гар утсаа өгсөн. Миний гар утсыг ашиглаж байхдаа интернет банк ашиглаж ... тоот данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...” /1хх 8/,

хохирогч П.Аын “...“…” гэх цахим хаягаараа фэйсбүүк орж байхад “…” гэх ахын фэйсбүүк цахим хаягнаас 500.000 төгрөг зээлээч гэсэн. Тэгээд би надад тийм их мөнгө байхгүй, 250.000 төгрөг байна гэхэд тэр мөнгөө хийчих гэсэн. Тэгээд би өөрийн хаан банкны ... дугаарын данснаас интернет банк ашиглан ... дугаарын Б гэх хүний эзэмшлийн данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн...” /1хх 88/,

хохирогч Ж.Гын “...нэг эмэгтэй гар өргөөд мөнгөн завъяа орно гэж хэлээд суусан, намайг гар утсаа өгөөч, хүнтэй ярих хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би кодоо гаргаад гар утсаа өгсөн. Тэгээд явж байгаад Улаанбаатар их дэлгүүрийн харалдаа 2 дугаар эгнээгээр явж байтал тухайн эмэгтэй миний гар утсыг буцааж өгчихөөд эмийн сан орох хэрэгтэй байна гээд машинаас буугаад явсан. Би Улаанбаатар их дэлгүүрийн таксины зогсоол дээр зогсоод интернет банк руугаа орох гэтэл орохгүй байхаар нь нууц кодоо солиод ороод үзэхэд миний данснаас 1.100.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” /хх 133/,

хохирогч Б.Ц-ын “...18 төрлийн гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авахаар болоод тооцоогоо хийхээр кассан дээр тооцоог нь бодоход 613.500 төгрөг болсон. тухайн үед манай бүтээгдэхүүнүүд 10-20 хувь хямдарсан байсан болохоор тооцоо нь 532.500 төгрөг болсон. ...тэгсэн чинь тухайн эмэгтэй тооцоогоо дансаар шилжүүлье гэж хэлээд миний Хаан банкны 5085063523 дугаарын данс руу өөрийн Хаан банкаараа тооцоогоо шилжүүлээд надад гүйлгээ болсон гэсэн чат харуулахаар нь харахад миний овог, нэр, дансны дугаар, үнийн дүн таарсан байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийн дансаа шалгалгүй тухайн эмэгтэйг явуулсан. ... манай байгууллагад 532.500 төгрөгийн хохирол учруулсан...” /1хх 184/,

хохирогч Э.Х-ийн “...миний утаснаас үзэж байгаад I phone 12 pro max загварын хөх өнгөтэй 256 gb багтаамжтай гар утсыг 2.400.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд утсаа аваад интернет банкаа татаад суулгаад мөнгөө явуулахаар болсон. Надаас хоёр удаа данс асуусан, би хүнд утас үзүүлээд завгүй байхад шилжүүлсэн шүү гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь үзэхэд мөнгө нь ороогүй байхаар нь утсаа шалгах үедээ над руу залгасан ... дугаар руу залгаж ярихад дансаа шалгаадхая гэснээ надаас мөнгө нь гарчихсан л байна даа, тэгвэл би буцаад очьё гэхээр нь тэг тэг гээд орой болтол хүлээгээд ирээгүй. Миний утсыг авахгүй байхаар нь өөр дугаараас залгаад утсаа авахгүй байхаар нь цагдаад өгсөн...” /1хх 243/,

хохирогч Д.Бын “...хэсэг хугацааны дараа гар утсаа оролдож байтал миний дугаар дээр Хаан банкнаас “таны интернет банкны нууц кодыг сольж орсон байна.” гэсэн мессэж ирүүлсэн байсан. Тэгэхээр нь Хаан банкны 1800-1917 дугаарын лавлах утас руу залгаж асуухад “таны данснаас ... дугаарын данс руу 400.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна” гэж хэлсэн...” /2хх 18/,

хохирогч Д.Чы “...явах хугацаандаа миний утсаар ярьсан ба тухайн охиныг буулгаад явсны дараа дансаа шалгахад миний данснаас 370.000 төгрөг Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн байсан. Энэ мөнгө шилжүүлсэн цаг хугацаа нь тэр охины миний утсаар оролдож ярьж байсан цаг хугацаатай таарч байна...” /2хх 77/,

хохирогч О.Дгийн “...Ц надруу ... дугаараас залгаж бараа бүтээгдэхүүний үнэ асууж байсан, хэр их зүйл авч байгаа юм гэхэд олон тооны зүйл авч байна гэж хэлсэн. Удалгүй 20 орчим минутын дараа Ц над руу залгаж худалдан авалт хийсэн эмэгтэй тооцоо хийхгүй явчихлаа гэж ярьсан...” /2хх 120/,

гэрч Т.Ц-ын “... 30 орчим минут бараа үзэж байгаад худалдан авахаар болж уутанд хийлгэж аваад карт байхгүй, гар утсаараа шилжүүлье гэсэн тул би түүнд хандаж .... дугаарын дансыг хэлсэн ба удалгүй, надад гар утсаа харуулж 630.000 төгрөг гэсэн утгатай банкны аппликешний хэсгийг харуулахад нь би мессеж ирнэ гэхэд тэр эмэгтэй шууд явсан...” /2хх 124/,

Э.Бгийн яллагдагчаар өгсөн “Би О гэх хүний 3 сая төгрөг, Г гэх хүний 1.100.000 төгрөг, Б гэх хүний 400.000 төгрөг, Ч гэх хүний 370.000 төгрөг, А гэх хүний 500.000 төгрөг, Ц гэх хүний 529.300 төгрөгийн бараа, Х гэх хүний 2.350.000 төгрөгийн гар утас, Д гэх хүний 488.000 төгрөгийн барааг тус тус авч нийт 8.487.300 төгрөгийн хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /2хх 184/ гэсэн мэдүүлгүүд,

дансны хуулга /1хх 9/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 10-15/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98/8 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 192-194, 247-248, 135-137/, хохирлын баримт /1хх 195/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 23-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 110-112/, хохирол төлбөр төлсөн баримтууд /2хх 234-239/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Бгийн нэр бүхий 4 хохирогчийн тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ тэднээс “гар утсаар чинь яриад өгье” гэж гар утасыг нь авч, Хаан банкны интернэт үйлчилгээ рүү нэвтэрч өөрийнхөө Хаан банкны данс руу мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн нэр бүхий бүхий 4 хохирогчоос гар утас, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, интернэт банк ашиглан мөнгөө шилжүүлсэн гэж итгүүлсэн, мөн гар утасаар нь фейсбүүк чат руу нэвтрэн нэр бүхий хохирогч руу мөнгө зээлээч гэж мессеж бичин мөнгө шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Б “83 хоногийн хорих ялаар сольсон ял бүрэн дуусгавар болж, 36 хоног цагдан хоригдсон байхад 26 хоногийн эдлээгүй үлдсэн ял байгаа гээд нэмж нэгтгэн оноосон нь эрх зүйн байдлыг дордуулсан, хувийн байдлыг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, шүүдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорихоос өөр төрлийн ялаар сонгон шийтгэж, ... 397 дугаартай шийтгэх тогтоолоор ...6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг /өмнөх ялыг/ тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хавтаст хэргийг судлахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/1101 дугаартай шүүгчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих тухай” захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 670 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон нийт 83 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг мөн өдрөөс эхлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ. /2хх 193-195/

Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6/4772 дугаар “прокурорын зөвшөөрөл хүргүүлэх тухай” албан бичиг /2хх 185/, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шилжүүлэх хуудас /2хх 186/-ын дагуу Э.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангиас цагдан хорих 461 дүгээр анги руу шилжин 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, түүний 83 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 26 хоногийн хорих ялын хугацаа зогссон байна. /2хх 187, 188-189/

Түүнээс хойш хорих ял эдлээгүй байх бөгөөд дээрх хэргүүдэд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/2210 дугаар “прокурорт хэргийг буцаах тухай” шүүгчийн захирамж /2хх 244-247/-аар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Өөрөөр хэлбэл, 83 хоногийн хорих ялаас 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 57 хоногийн хорих ял эдэлж, 26 хоногийн эдлээгүй үлдсэн ялын хугацаа зогсож, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл яллагдагчаар нийт 58 хоног цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эдлээгүй үлдсэн хорих ялын 26 хоногийг шүүхээс шинээр оногдуулж буй ялд нэмж нэгтгэсэн, мөн яллагдагчаар цагдан хоригдсон 58 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсон нь үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгч Э.Бгийн “26 хоногийн ялыг нэмж нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан” талаар гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл, хэсэгт заасан нэг төрлийн ялыг оногдуулсан тохиолдолд тэдгээрийг зайлшгүй нэмж нэгтгэх ба энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэм зэргийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг хамгийн бага хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэснийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй тул энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байх бөгөөд  шүүгдэгч Э.Б нь уг хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах асуудлыг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм;”-ийг тусгахаар заажээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт “хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт тусгаагүй зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм тогтоосон нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд анхан шатны шүүх цаашид энэ талаар анхаарвал зохино.

            Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР