| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00486/И |
| Дугаар | 305/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00455
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********холбогдох,
Үндсэн зээл 4,676,152.82 төгрөг, зээлийн хүү 1,103,125.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,860.93 төгрөг, бусад зардал 17,000 төгрөг, нийт 5,872,139.36 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******** тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 3,856,405.50 төгрөг, 7110056446 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 2,270,733.86 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 5,872,139.36 төгрөгийг хариуцагч ******** гаргуулах гэжээ.
2. Хариуцагч********тайлбарын агуулга: ******** ХХК-иас зээл авсан нь үнэн. Үүнээс 1,925,572.94 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 3,946,566.42 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй ******** холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг шаардлага болох 5,872,139.36 төгрөгөөс 1,925,572.94 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл үнэ 3,946,566.42 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байгаа тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******** нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээл 4,676,152.82 төгрөг, зээлийн хүү 1,103,125.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,860.93 төгрөг, бусад зардал 17,000 төгрөг, нийт 5,872,139.36 төгрөгнөөс 1,925,572.94 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,946,566.42 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******** ХХК-ийн нэхэмжлэлтэй ********холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,904 төгрөгнөөс 54,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 54,452 төгрөгийг, хариуцагчаас 54,452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********нь нэхэмжлэгч ******** ХХК-ийн үндсэн зээл 4,676,152.82 төгрөг, зээлийн хүү 1,103,125.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,860.93 төгрөг, бусад зардал 17,000 төгрөг, нийт 5,872,139.36 төгрөгнөөс 1,925,572.94 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,946,566.42 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,904 төгрөгнөөс 54,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 54,452 төгрөгийг, хариуцагч******** 54,452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР