| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00091/И |
| Дугаар | 146/ШШ2025/00114 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2025/00114
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Ж.Ц-д хол*******ох,
“5,804,280 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч ******* нь “******* Богд Финанс ББСБ" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 5 сарын 26-ны өдөр МА-249114 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-34738 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 6 сарын 10-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 02 сарын 09-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 992,490.60 төгрөгийг, хүүний төлбөрт 1,236,162.54 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,090.86 төгрөгийг, нийт 2,231,744.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ******* нь 2025 оны 02 сарын 19-ны өдрийн байдлаар 341 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: “******* Богд Финанс ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3 болон, цахим зээлийн гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан МА-249114 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-34738 дугаартай Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,007,509.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,684,343.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91,426.79 төгрөг, нотариатын зардалд 21,000.00 төгрөг, бүгд 5,804,279.33 (таван сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун далан ес зууны гучин гурав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би “******* ******* ******* ББСБ” ХХК-д 5,804,280 төгрөгийн төлбөр төлөх тул тус төлбөрийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Жич: хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гэр бүлийн хүн маань ажлаасаа гарсан тул зээлээ төлөх боломжгүй болсон. Цаашид бага багаар төлж хохиролгүй болгоно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт “5,804,280 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******гаас нэхэмжлэлийн шаардлага 5,804,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 5,804,280 төгрөг төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,818 төгрөгийн 50 хувь буюу 53,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,909 төгрөгийг улсын орлогоос, 53,909 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Ц-аас 5,804,280 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,818 төгрөгийн 50 хувь буюу 53,909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,909 төгрөгийг улсын орлогоос, 53,909 төгрөгийг хариуцагч Ж.Ц-аас гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА