Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/338

 

           

 

 

    2024             3             19                                     2024/ДШМ/338

Ч.С, Б.Ч, Д.Ө, Д.Ш, Б.Т,

О.Т, Н.Б, Г.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Ө, Д.Ш, Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт холбогдох 2105024100622 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Ө нар нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр ... тоот хаягт үйл ажиллагаа явуулах хохирогч А.Бийн эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, ундаа шоколад, чипс, пүүз, процессор, чихэр зэрэг нийт 1.756.370 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Д.Ш, О.Т, Н.Б нар нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө .. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Вын эзэмшлийн “Баян овоо” нэртэй дэлгүүрт нэвтэрч нийт 899.250 төгрөгийн эд хөрөнгө, 1.200.000 төгрөгийн бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т нь Д.Бтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр .. хаягт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тын эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч гар утас 3 ширхэг, компод, бэлэн хоол, өндөг, набор, шоколад, пиво, гоймон зэрэг 414.970 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т нар нь Д.Бтай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ... үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Оийн эзэмшлийн “Амгалан далай” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, нокиа загварын гар утас, ОVK нэртэй төхөөрөмж зэрэг нийт 1.842.247 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны ... зочид буудлын ойролцоо иргэн А.Атай маргалдах явцдаа хар өнгийн хуванцар иштэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч А.Агийн цээжний зүүн хэсэг 7, 8 дугаар хавирганы түвшинд хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.С, Г.А нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... худалдааны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Нийн лангуунаас 500.000 төгрөгийн үнэ бүхий “Цаа бугын арьсан” гутал 1 хосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Юу” нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.Чын 475.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цагийн үед ... урд байрлах автобусны буудлын орчим өсвөр насны хохирогч А.Хгийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед ... орчим өсвөр насны хохирогч Б.Нийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед...худалдааны төвийн хойд хаалгаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч У.Эийн халааснаас “айфоне 11” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Д.Ш, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Б.Т, Н.Б, Б.Ч, Д.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т,

Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шийлжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Ч.С, Д.Ш, О.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Т, Н.Б, Б.Ч, Д.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ “хамжигчаар” оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Шд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Шд оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Өод оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Чад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг уг хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

шүүгдэгч Д.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Өод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжэээг 7 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Ст энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, уг хугацаагаар хорих ялаар сольж, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 03 сар 16 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч О.Тт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 02 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 4 жил 04 сар 06 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Шд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 12 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 03 сар 12 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 01 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг харьяа оршин суух дүүргээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын цагдан хоригдсон 363 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Н.Б, Д.Ө нарын цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 42 хоногийг тус тус тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас хасаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С, Д.Ш, Б.Т, Н.Б, Д.Ө, Г.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Таас 224.812 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Вгад, шүүгдэгч Б.Чаас 439.092 төгрөгийг гаргуулан хохирогч А.Бөд тус тус олгож,

хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд шүүгдэгч Ч.Саас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний гомдол гаргаж буй учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэл дээр эргэлзээ бүхий байдаг бөгөөд хохирогчийн мэдүүлэг болон хоёр гэрчийн мэдүүлэг, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11420 дугаартай тогтоолд 11, 12 дугаар хавирганы голд гэж байсан бол одоо 7, 8 дугаар хавирганы голд гэмтэл тогтоогдсон гэх бөгөөд хаана, аль хавирганых нь завсар орсон эсэх нь эргэлзээтэй байсан ч би шүүх дээр гэм буруу дээр маргаагүй бөгөөд гэм буруутай байдалдаа дүгнэлт хийж гэм хорын төлбөрийг арилгаж маш их гэмшиж байгаа билээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2 үйлдэл дээрээ би маргадаггүй, хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ надтай хамт хулгай хийсэн М.Т нь мөнгө хуваан авч хамт хийсэн бөгөөд гэрчээр орж байгаа, яагаад надтай хамт хулгай хийсэн байж гэрчээр орж байгаа нь хуульд нийцэх хэмжээний биш бөгөөд 2 хохирогч хоёулаа Т ч байсан гэж хэлдэг. Мөн камерын бичлэг байдаг билээ.

Миний анхны мэдүүлгийн гарын үсэг нь минийх биш гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “15 цаг өнгөрч байх үед үл таних 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн ороод манай дэлгүүрийн тавцан дээр байсан гутлыг аваад гарч байгаа нь камерт бичигдсэн байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Тэр үед нь Т, А бид гурав орж, Т бид хоёр үүрч орсон 2 цүнхэндээ нэг нэгийг хийж аваад гарсан. Гараад 500.000 төгрөгөөр зараад Т бид хоёр 250.000 төгрөгийг хувааж авсан.

Хохирогч Ч мөрдөн шалгах ажиллагаанд “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах CU-д найз Хтайгаа уулзсан ба гараад явж байгаад өөдөөс 2 хүүхэд ирж байсан ба тухайн хүүхэд зөрсний дараа утсаа үзтэл байсан. Дараа нь цааш алхаж байгаад 3 дугаар сургууль руу зам хөндлөн гарахад утсаа үзтэл хулгайлсан байсан” гэж мэдүүлэг өгсөн. Миний бие мөн маргаагүй, гэхдээ яагаад Т байхгүй байгаа нь тодорхойгүй, мөн Т бид хоёрыг эрэн сурвалжилсан байдаг.

Миний гэм буруу дээрээ маргахгүй, гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Гагцхүү хамт хулгай хийсэн хүн нь гэр бүлтэйгээ байгаа, харин миний гэр бүл хохирлыг төлж барагдуулж, тэр гэмшихгүй явж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж бодож байна. Иймд энэ байдалд дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.

...1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд байгаа гарын үсэг нь миний гарын үсэг биш талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч авч хэлэлцээгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудаст М.Т, Г.А, Ч.С нарыг эрэн сурвалжилсан баримт авагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 195 дугаар хуудаст авагдсан хохирогчийн мэдүүлэгт 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан талаар мэдүүлсэн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 213 дугаар хуудаст цагаан цамц, цэнхэр жилетка, хар өмд гэж М.Тгийн өмсөж явсан хувцасыг харуулсан камерын бичлэгийн зураг байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудаст миний гаргасан “Би хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний гэр бүл хохирлыг төлж байхад яагаад М.Т гэрч болж байгаа юм бэ.” гэх агуулгатай санал, хүсэлт авагдсан. Хулгай хийсэн хэрэгт 2021 онд М.Тг Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах АСАП санд зарласан талаар баримт 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. М.Т, Г.А бид 3 хамт орж хулгай хийсэн бөгөөд М.Т хамт хулгай хийх санааг гаргаж, М.Тгийн эгчид 500.000 төгрөгөөр зарж, М.Т бид хоёр 250.000 төгрөгөөр тус тус хувааж авсан” гэв.

Шүүгдэгч Ч.Сын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь шударга ёсны зарчимтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолын 36 дугаар талд Ч.Сын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 27 хоногийн хугацаа байна гэж дүгнэн шийдвэрлэж байсан атлаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаартай шийтгэх тогтоолын 30 дугаар талд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 669 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 16 хоногийн хугацаа байна гэж хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолын 29 дүгээр талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт тус тус хохирол төлбөрийг барагдуулсан байна гэж үзэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаартай шийтгэх тогтоолын 22 дугаар талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т зааснаар ...гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдлыг харгалзаад хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан үйл баримт, нотлох баримт огт өөрчлөгдөөгүй байхад хоёр өөр байдлаар дүгнэн шийдвэрлээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй байна.

Ч.С нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн” зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2 шийтгэх тогтоол байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий үйл баримт байдаг бөгөөд аргагүй хамгаалалтын шинжтэй байсан эсэхэд мэтгэлцэж оролцсон. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Ч.Сыг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Ч.С нь гэм буруу дээр мэтгэлцэж оролцсон ч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээнд дүгнэлт хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолын хувьд хохирол нөхөн төлсөн, эргэлзээ бүхий үйл баримтад маргаагүй бөгөөд прокурор ямар үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй байна. М.Тий хувьд тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах боломжтой гэж үзэж байна. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэхдээ 01 жил 27 хоног гэж шийдвэрлэсэн байдаг. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор ямар үндэслэлээр 01 жил 01 сар 16 хоног гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Бусад шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар хэлэх санал байхгүй байна. Анхан шатны шүүх ямар үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна. Гэхдээ шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудалд Д.Бг оруулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө прокурор, өмгөөлөгч нарын зүгээс Д.Бгийн үйлдлийг тусгаарлах боломжгүй талаар хэлсэн бөгөөд Д.Б нь тухайн цаг хугацаанд өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхой байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Ч.Сын найз охин, хамт явж байсан охид руу нь А.А найзуудтайгаа хүрч ирэн тэр охидыг авч явахын тулд өөрийг нь зодсон нь 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Ч.С нь зэвсэг хэрэглэн бусдын биед хохирол учруулснаа эргүүл хийж байсан 2 цагдаад очиж хэлсэн байдаг. Хохирогч нарын зүгээс энэ үйл баримттай холбогдуулан мэдүүлэг өгсөн бөгөөд бие даасан эрүүл мэндтэй холбоотой асуудалд гомдол гаргаагүйг шүүх анхаарч үзнэ үү. Хулгайлах гэмт хэргийн хохиролтой холбоотой асуудалд Ч.С нь өөрт оногдох хэсгийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 27 хоног, 01 жил 01 сар 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолтой танилцаад эсэргүүцэл бичээгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх, тусад нь эдлүүлэх талаар прокуророос гаргах санал байхгүй байна. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд хавирганы гэмтэл нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 7, 8 дугаар хавирга гэснийг шинжлэн судалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг. Ч.Нийн эд зүйлсийг хууль бусаар авсан гэмт хэрэгт Г.А, Ч.С нар холбогдсон бөгөөд М.Тээс гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарт шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Ө нар нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ... тоот хаягт үйл ажиллагаа явуулах хохирогч А.Бийн эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, ундаа шоколад, чипс, пүүз, процессор, чихэр зэрэг нийт 1.756.370 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Д.Ш, О.Т, Н.Б нар нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Вгын эзэмшлийн “Баян овоо” нэртэй дэлгүүрт нэвтэрч нийт 899.250 төгрөгийн эд хөрөнгө, 1.200.000 төгрөгийн бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т нь Д.Бтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тын эзэмшлийн “Алтаргана” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч гар утас 3 ширхэг, компод, бэлэн хоол, өндөг, набор, шоколад, пиво, гоймон зэрэг 414.970 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т нар нь Д.Бтай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ... нутаг дэвсгэрт байрлах 45а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Оийн эзэмшлийн “Амгалан далай” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн телефоны нэгж, архи, нокиа загварын гар утас, ОVK нэртэй төхөөрөмж зэрэг нийт 1.842.247 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ... зочид буудлын ойролцоо иргэн А.Атай маргалдах явцдаа хар өнгийн хуванцар иштэй хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч А.Агийн цээжний зүүн хэсэг 7, 8 дугаар хавирганы түвшинд хоёр удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.С, Г.А нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ... төвийн 6 давхарт худалдааны үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ч.Нийн лангуунаас 500.000 төгрөгийн үнэ бүхий “Цаа бугын арьсан” гутал 1 хосыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Ч.С нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Си Юу” нэртэй дэлгүүрийн ойролцоо хохирогч Г.Чын 475.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 08 цагийн ... урд байрлах автобусны буудлын орчим өсвөр насны хохирогч А.Хгийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед ... урд байрлах автобусны буудлын орчим өсвөр насны хохирогч Б.Нийн эзэмшлийн Самсунг-А52 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, түүнд 805.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед ... худалдааны төвийн хойд хаалгаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч У.Эийн халааснаас “айфоне 11” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 1.075.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Б /3хх 45-46/, Б.Вга /3хх 201-203, 205/, Т.Т /2хх 39-45/, П.О /2хх 144-145/, Ч.Н /1хх 196/, Г.Ч /4хх 117-120/, А.А /1хх 56-52, 4хх 209/, насан хүрээгүй хохирогч Х.Х /5хх 6-11/, Б.Н /5хх 16-19/, У.Ээ /5хх 242-247/,

гэрч Н.Н /1хх 12-15, 22-23/, Ж.А /3хх 206-207/, насанд хүрээгүй гэрч М.Т /1хх 208-209/, Б.М /1хх 28-31/, А.Б /1хх 33-35/, С.О /1хх 37-38/, Д.Б /5хх 16-19/, Б.Г /5хх 22-24/, Т.О /5хх 25-29/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11420 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/066 дугаартай дүгнэлтүүд /1хх 49-50, 3хх 83-96/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 5-7, 2хх 35-38, 137-141, 3хх 40-43, 192-199/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 210-214/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 159-162, 57-60, 3хх 68-71, 222-226/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 222, 2хх 63-64, 164, 169, 3хх 74, 228, 4хх 130-131, 5хх 57-64, 212-219, 6хх 15-20/, эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5хх 54-56, 5хх 210-211, 6хх 14/, хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /7хх 121-134/, хохирол төлбөр төлсөн баримтууд /7хх 189-200/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Сыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Ч.С, Д.Ш, О.Т нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Т, Н.Б, Б.Ч, Д.Ө нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “гүйцэтгэгчээр” оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Аийг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ “хамжигчаар” оролцсон гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Ч.Сын хохирогч А.Атай маргалдах явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,

мөн түүний бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын лангуун дээрээс болон хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Д.Ш, Б.Ч, Д.Ө, О.Т, Н.Б, Б.Т нарын бүлэглэн хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Г.Аийн Ч.Стай бүлэглэн болон ганцаараа нэр бүхий хохирогч нарын лангуун дээр худалдаж байсан гутал, биедээ авсан явсан гар утасыг халааснаас  авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Ч.С “...хамт хулгай хийсэн хүн нь гэр бүлтэйгээ байгаа, харин миний гэр бүл хохирлыг төлж барагдуулж, тэр гэмшихгүй явж байгаа нь хуульд нийцэхгүй байна, ... энэ байдалд дүгнэлт хийж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Тэнгис “...850 дугаартай шийтгэх тогтоолд ... 01 жил 27 хоногийн хугацаа, ... 1557 дугаар шийтгэх тогтоолд ... 01 жил 01 сар 16 хоногийн хугацаа байна гэж хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн, ...850 дугаартай шийтгэх тогтоолд...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн, ...1557 дугаар шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 27 хоног, 01 жил 01 сар 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах эсхүл хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагаа нэгдлийг ойлгодог.

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 210-214/ болон насанд хүрээгүй гэрч М.Т, шүүгдэгч Ч.С, Г.А нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг харьцуулан судлах байдлаар дүгнэлт хийсний эцэст насанд хүрээгүй М.Тг хохирогч Ч.Нийн лангуун дээрээс гутал хулгайлсан үйлдэлд оролцоогүй гэж дүгнэж,  уг үйлдэлд шүүгдэгч Ч.С, Г.А нарыг холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын хүрээнд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнтэй хамаарал бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотолбол зохих асуудлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/23720 дугаар албан бичгийн “...Ялтан Ч.С нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цахим бугуйвч цэнэггүй болгон унтрааж хяналтаас гарч 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дахин гэмт хэрэг үйлдэж цагдан хоригдсон байна. 1 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас биеэр 9 сар 3 хоног эдэлж, 1 жил 1 сар 16 хоногийн ялын үлдэгдэлтэй, ...” /9хх 41/ гэсэн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэж ялыг нэмж нэгтгэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд өмгөөлөгчийн гомдолд дурдсан ялын хугацааны талаар зөрүүтэй дүгнэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүгдэгч Ч.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй, мөн ялыг тус тусад нь эдлүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин давж заалдах шатны шүүхээс хэд хэдэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1. Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 169 дүгээр “хүсэлт шийдвэрлэх тухай” тогтоолоор тусгаарлаж шийдвэрлэхээр тогтоосон байх бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт заагаагүй байна.

2. Дээрх шийдвэрийн дагуу Д.Бд холбогдох хэргийг тусгаарлаж, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй атлаа уг шийтгэх тогтоолын 17 дахь заалтаар Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

3. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдэх ёстой бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...харьяа оршин суух дүүргээс явахыг хориглох...” гэж тодорхойгүй, хэн хэн ямар дүүргээр зорчих талаар тодорхой заагаагүй байна.

4. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоног тус бүрийг долоо хоногоор дутуу тооцсныг зөвтгөн өөрчлөв.

            Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эдгээр өөрчлөлтүүд нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Сын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1557 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Ч.С, Б.Ч, Д.Б, Д.Ө, Д.Ш, Б.Т, О.Т, Н.Б, Г.А нарт холбогдох эрүүгийн 2105024100622 дугаартай хавтаст хэргээс шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Б.Ч, Н.Б, Д.Ө нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг харьяа оршин суух Дүүргээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Ч, Н.Б, Д.Ө нарыг оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Г.Аийг оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг, шүүгдэгч Б.Тийг оршин суух бүртгэлтэй Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

10 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын цагдан хоригдсон 363 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Н.Б, Д.Ө нарын цагдан хоригдсон 28 хоног, шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 42 хоногийг тус тус тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаралах ялаас хассугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын цагдан хоригдсон 370 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч О.Т, Д.Ш, Б.Т, Г.А, Н.Б, Д.Ө нарын цагдан хоригдсон 35 хоног, шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон 49 хоногийг тус тус тэдгээрт оногдуулсан зорчих эрх хязгаралах ялаас хассугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 17 дахь заалтын Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР