| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00016/И |
| Дугаар | 146/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 146/ШШ2025/00120
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Х ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Л.О-д холбогдох,
“53,115,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дугаар тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг ******* ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. ******* ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. ******* нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 35 410 000 төгрөг байна.
Үүнд: 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ХХ-ҮР-ГАД-2021/08 дугаар Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээ
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ХХ-ҮР-ГАД-2021/08-Б дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан.
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 35 410 000 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4-д заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 17 705 000 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 35 410 000 төгрөг нийт 53 115 000 төгрөг гаргуулахаар байна. Иймд *******аас 53 115 000 төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч байгууллага нь Хүнс Хөдөө аж ахуйн яамны харьяа буюу түүнийг бүрэн эзэмшлийн төрийн өмчит хуулийн этгээд хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* тайлбартаа: ******* би тухайн үеийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2 удаагийн хөнгөлөлттэй дэмжлэгээр тариалалт хийсэн. Би үндсэн төлбөрөөс 2024 оны 08 дугаар сард 26,005,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26, 27-нд хэсэгчлэн нийт 35,410,000 төгрөгийг төлж дуусгасан. Одоо үндсэн төлбөр болох 9,405,000 төгрөгийн алданги 4,702,500 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтдээ: “*******” ХХК нь "*******” ТӨХХК-ийг төлөөлөн хариуцагч *******т холбогдуулан 53,115,000 /тавин гурван сая, нэг зуун арван таван мянган/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэл гаргахаас өмнө 26,005,000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 26, 29-ний өдөр 9,405,000 төгрөгийг, нийт 35,410,000 төгрөгийг төлсөн байна. Алданги 17,795,000 төгрөг шаардсанаас 13,005,000 төгрөгөөр багасгаж үлдэх 4,700,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх талаар хүсэлтийг хариуцагч гаргасан тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагчтай эвлэрсэн тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ТӨХХК хариуцагч *******т холбогдуулан “53,115,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 53,115,000 төгрөгийн 13,005,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 35,410,000 төгрөгийг төлж, алданги 4,702,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрч бичгээр тайлбар гаргаж тохиролцсон байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “*******” ТӨХХК-д 26,005,000 төгрөгийг төлсөн байсан болохыг дурдав.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “*******” ТӨХХК-д 26,005,000 төгрөгийг төлсөн байсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа 27,110,000 төгрөгөөс тооцож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 146,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О-т холбогдох 53,115,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч 13,005,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч 35,410,000 төгрөгийг биелүүлж, алданги 4,702,000 төгрөгийг хариуцагч Л.О 2025 оны 04 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамж 146,750 төгрөг гаргуулж улсын орлогод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА