| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00102/И |
| Дугаар | 146/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2025/00127
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д-д холбогдох,
“3,289,064.40 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******тай 2257002537 тоот зээлийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний дагуу буцаан төлсөн мөнгөн дүн 557,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,800151 төгрөг, үндсэн хүү 1,430,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,413 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,289,064.40 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “******* ББСБ” ХХК-аас 1,990,000 төгрөгийн зээл авсан. Одоо нэхэмжилсэн 3,289,064.40 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт “3,289,064.40 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******гаас нэхэмжлэлийн шаардлага 3,289,064.40 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 3,289,064.40 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,575 төгрөгийн 50 хувь буюу 33,787.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,787.5 төгрөгийг улсын орлогоос, 33,787.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч Б.Д-аас 3,289,064.40 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,575 төгрөгийн 50 хувь буюу 33,787.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,787.5 төгрөгийг улсын орлогоос, 33,787.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА