Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 79

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Д.Н*******

 Нарийн бичгийн дарга             Б.М******* нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000130045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ам бүл *, аав ээж, * эгч, *ахын хамт амьдардаг, Сэлэнгэ аймаг, С******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, * дүгээр байр, ** тоотод оршин суух, Сэлэнгийн “Долгио чуулга”-т хөгжимчин ажилтай, хөнгөн атлетикийн* дугаар зэрэгтэй, ял шийтгэлгүй, ******* овогт Б******* Д******* РД:/*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-нд өөрийн “Сэтгэл сайхан” нэртэй фэйсбүүк цахим хуудсыг ашиглан Тэнгэрлэг заяат эрчүүд анчдын фэйсбүүк группт 7.62 мм-ийн автомат бууны сум 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарна гэх худал мэдээллийг оруулж нэр бүхий 5 хүнээс нийт 410.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д******* гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

            Хохирогч Ш.Х******* 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар ороод сууж байхад Тэнгэрлэг заяат анчид групп дээр 7.62 мм автомат бууны сум 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарна гэх мэдээллийг хараад уг мэдээллийг сонирхож үзэхэд Сэтгэл сайхан гэсэн нэртэй хаягаас уг мэдээллийг оруулсан байсан ба уг мэдээлэлд байгаа 80158512 дугаар руу залгаж ярихад өөрийгөө Сэлэнгэ аймгийн ******* сумын заставын харуулын дарга гэж танилцуулсан залуу 7.62 мм /7.62.39 мм/-ийн автомат бууны сум 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарна гэсэн. Би түүнд д байдаг хүн сумыг яаж авах вэ гэхэд та хэдэн ширхэг сум авах юм бэ гэхэд нь 100 ширхэг сум авна гэсэн. Тэр өөрийгөө гэж танилцуулсан залуу та хэдэн ч сум авч болно. 100 ширхэг сум авах юм бол урьдчилгаа болгож 70.000 төгрөг шилжүүлээрэй гэж Хаан банкны ********* дугаартай данс өгсөн. Уг данс руу би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн ************ тоот данснаас 70.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь уг залуу утсаа авахгүй алга болсон болохоор нь би түүний утасны дугаарт нөгөө явуулна гэсэн сум яасан бэ гэж мсж бичиж үлдээсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкт орж Тэнгэрлэг анчид группт Сэлэнгэ аймгийн ******* сумын Заставын харуулын дарга гэх хүн яаралтай холбогдоорой гэж мэдээлэл бичиж тавьсан бөгөөд тэр өдрөөс хойш миний хувийн хаяг руу хүмүүс мсж бичиж бид ч бас гэх хүнийг хайж байна сум зарна гэж мөнгө аваад алга болсон энэ нөхөр бид нарыг залилсан байна хамт Цагдаагийн байгууллагад өгч шалгуулъя гэж ярилцаад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан болно. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийг гэж танилцуулсан сум худалдана гэж надаас 70.000 төгрөг авсан залуу миний гар утас руу та дансаа явуул таны мөнгийг явуулна гэж мсж бичсэн боловч одоог хүртэл шилжүүлээгүй...”

Хохирогч гийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Групийнх нь хаягийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 7.62 мм автомат бууны сум нэг ширхэгийг нь мянган төгрөгөөр зарна гэсэн мэдээлэлтэй танилцсан уг хүний фэйс хаяг нь латинаар Baagii Delgersaihan гэж байсан байх. ***** гэх утасны дугаар үлдээсэн байсан. түүний дугаараар холбогдож байгаад дансны дугаарыг нь авч 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өөрийгөө Сэлэнгэ аймгийн ******* сумын Цэргийн ангийн холбоочин гэж хэлж байсан. Ойролцоогоор 140-160 ширхэг сум байгаа гэж хэлж байсан. Би өөрийнхөө ************** дугаарын данснаас 80.000 төгрөг сумны урьдчилгаа мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/

Хохирогч ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 22 цаг орчимд baagii Delgersaihan гэх хаягнаас над руу сум авах уу 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарах гэж байна. 120 ширхэг сум байна гэхээр нь сонирхоод ямар сум ийм хямдхан байдаг юм бэ гэхэд надтай 80158512 дугаарын утсаа өгч холбогдоод би харуулын дарга ажилтай эхнэр хүүхдийн хамт амьдардаг элдэв асуудал гаргахгүй бол хэдэн сум байна. Мөнгөө шилжүүлвэл найдвартай гээд өөрийнхөө *********** дансыг явуулахаар нь би итгээд түүний явуулсан данс руу өөрийнхөө ************* дугаарын Хаан банкны данснаас гар утаснаасаа 120.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа утсаар холбогдоход ах удахгүй явуулна маргааш явуулна гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Надад сум зарна гэж хэлээд хуураад мөнгө авчихлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

Хохирогч ын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...2017 оны 12 дугаар асрын 16-ны өдөр Тэнгэрлэг заяат эрчүүд анчдын групп дээр 1 ширхэг сумыг 1000 төгрөгөөр зарна гэж мэдээлэл оруулсан хүний baagii Delgersaihan гэх хаягаар чатаар холбогдоход өөрийнхөө ******** дугаарын утсаар ярихад Би Сэлэнгэд байдаг харуулын дарга хийдэг 1 ширхэг сумыг 1000 төгрөгөөр зарна хэдэн сум авахын урьдчилгаа явуул гэхээр нь би түүний над руу явуулсан ********* дугаарын данс явуулахаар нь өөрийнхөө ********** гэсэн данснаас 2017 оны 12 сарын 12-ны өдөр 20 цаг орчимд 60.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд утас нь холбогдохгүй сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Хохирогч ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн би өөрийн Т.Мөнхгэрэл гэсэн хаягаар фэйсбүүк сүлжээнд байх үед Тэнгэрлэг заяат эрчүүд хуудсанд нэг хэрэглэгчээс АКМ бууны сум 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдана гэсэн зар тавигдсан байсан. Тус хэрэглэгч рүү захидал бичиж байгаад***********дугаарын утсыг нь аваад тухайн хүнээс 60.000 төгрөгт сум авахаар болж тэр өдрөө өөрийн *********** дугаарын данснаас гэх хүний *********** дугаарын данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тэр өдрөөс хойш сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хаан банкны данс эзэмшдэггүй. Төрийн банкны **************** дугаартай дансыг олон жил эзэмшсэн. Төрийн банкны дансны дугаар миний виза картны нууц үгийг миний хүү Б.Д******* мэддэг. Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө дансанд 120.000 төгрөг өөрөө хийсэн. Хэн нэгнээс авсан мөнгө биш. Гүйлгээний утган дээрээ ч “Орлого Энхтуяа” гэж бичсэн байгаа. Би болсон хэрэг асуудлын талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

 Гэрч Н.ын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Б.Д*******гийн гэрт найзад нь мөнгөний хэрэг гараад байна. Чи найзынхаа загасны уургыг авах уу   гэхэд Б.Д******* надад хэлэхдээ найз нь хүнээс мөнгө авах ёстой юм аа чи надад дансны дугаараа хэлээд виза картаа үлдээчих мөнгөө хүнээс ирэхээр нь чамд уурганы мөнгийг өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн ************ дугаарын дансыг виза картыг үлдээсэн. Ингээд би хөдөө ажлаар яваад түүнтэй холбогдоогүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна 20 цаг өнгөрч байхад Хөх чулуутын таксины зогсоол дээр уулзаж виза картаа авч уурга зарсан мөнгөө нэхэхэд “...найз нь мөнгөгүй байна...” гэж хэлээд яваад өгсөн. Үүнээс хойш ямар ч холбоогүй байж байгаад миний гар утас руу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 9520-той шиг санагдаж байна нэг хүн над руу залгаад чи надаас 60.000 төгрөг авчихаад яагаад сумаа явуулахгүй байгаа юм бэ Чи хилийн цэрэгт ажилладаг биз дээ гэж хэлэхээр нь гайхаж би түүнд мөнгө аваагүй энэ учрыг нь мэдэхгүй байна гэж хэлэхэд Б.Д******* санаанд орсон. Тэр өдрийнхөө орой Б.Д*******гийн гэрт очиж уулзаад танихгүй дугаараас надаас мөнгө сумаа нэхээд байна. Ямар учиртай юм бэ гэж хэлэхэд Б.Д******* наад хүмүүстэй чинь би учраа олоод ярьчихна. Чамд хамаагүй гэж хэлэхээр нь би уурлаж наад асуудлаа өөрөө шийдээрэй би болохгүй бол цагдаад өгнө шүү гэж хэлээд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

Гэрч ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Д******* нь Хилийн цэрэгт хөгжимчнөөр ажиллаж байгаад 2014 оноос ажиллахаа больсон. С******* сумын төвд аав ээж ах нарын хамт амьдардаг. Эхнэр 2 хүүхэдтэй. Эхнэр хүүхдүүд нь хамт амьдардаггүй. Ээж, аав хоёр тэтгэвэрт байдаг. Амьдрал ахуйн хувьд боломжтой амьдралтай. Б.Д******* нь одоо энэ хаягаа ашиглаж байгаа үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Гэрч ын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэж хүнийг танихгүй. Би *******ийн заставт аж ахуйн даргаар ажиллаад 1 жил болж байна. Манай 0243-р ангид нэртэй харуулын дарга хийж байсан хүн байхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд манай заставт нэртэй хүн ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/

Гэрч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай багт ийм зүс царайтай гэх хүн байхгүй. Манай багт овогтой , , Ч , энэ 4 иргэн оршин суудаг. Эдгээр хүмүүс дээрх зүс царайтай таарахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

Гэрч ийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай багт Д гэж хүн амьдардаг өөр нэртэй хүн байхгүй. Энэ хүнд верна аксент маркийн тээврийн хэрэгсэл байхгүй. Өөр манайд гэж хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар тал/

Эрүүгийн *********** дугаартай хэргийн хохирол бүртгэл /хх-ийн 9 дүгээр тал/

Хаан банк, Төрийн банкны дансны хуулга /хх-ийн 52-63 дугаар тал/

Юнител ХХК-ний лавлагаа /хх-ийн 65-90 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 95-96 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар тал/

Хилийн 0101 дүгээр ангийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 100-101 дүгээр тал/

Б.Д*******гийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

          Шүүгдэгч Б.Д******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн “Сэтгэл сайхан” нэртэй хуудсаар фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан Тэнгэрлэг заяат эрчүүд анчдын фэйсбүүк группт 7.62 мм-ийн автомат бууны сум 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр зарна гэх худал мэдээллийг оруулж нэр бүхий 5 хүнээс нийт 410.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Хайрат, , , , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 12, 18, 22-23, 26-27, 31/, гэрч ийн /хх-ийн 34/, Н.ын /хх-ийн 35/, ын /хх-ийн 37/ мэдүүлгүүд зэрэг болно.              

         Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

          Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Хайрат, , , , нарын мэдүүлэг нь гэрч Д., , Д.Энхтуяа нарын  мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.        

          Шүүгдэгч Б.Д*******д холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Б.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч Б.Д*******г Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Шүүгдэгч Б.Д******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав.

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт Б******* Д*******г  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б******* Д*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Д*******г шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Д******* нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

5.Ялтан Б.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *********** 410.000 төгрөг гаргуулан хохирогч Б****** амйгийн Өлгий сумын ** дүгээр багийн иргэн С******* овогт Ш********* Х********* /********/ 70,000 төгрөгийг, З***** аймгийн Б******* сумын ****** багт оршин суух ********** овогт Д********* У******** /У*******/ 80.000 төгрөгийг, *************** тоотод оршин суух ******** овогт Ч******* С**********д 120.000 төгрөгийг, *************** суух ******** овогт Т********н А************д /**************/ 80.000 төгрөгийг, ************************************** тоотод оршин суух ******* овогт Г************ М********** /*************/ 60.000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ялтан Б.Д**************г гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигаа богино хугацаанд арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

8.Ялтан Б.Д******* д урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан  сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.       

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                        Б.ЭРДЭНЭХИШИГ

.