Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00898

 

 

 

 

 

 

2025 06 23 317/ШШ2025/00898

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, Н*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Э***н Д*** /РД:***/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 1,001,024.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н*** нь Э.Д***тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г бичгээр байгуулан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,060,000 төгрөгийг 4.1%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Э.Д*** нь зээл авснаас удаа дараа эргэн төлөлтөө хожимдуулж байсан бөгөөд 2024 оны 04 сараас хойш зээлээ төлөлгүй, манай компаниас холбогдоход хугацаа товлон хойшлуулж зээлээ хаана гэж хэлсээр өдийг хүрээд байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д "Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно" гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д "Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй" хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г бичгээр байгуулж, *** зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,001,024.66 төгрөгийг хариуцагч Э.Д***аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Д*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Э.Д*** нь Н***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Н***-ийн нэхэмжилж буй 1,001,024.66 төгрөгийг 3 хувааж 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н*** нь Э.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,001,024.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Э.Д*** нь ...Н***-ийн нэхэмжилж буй 1,001,024.66 төгрөгийг 3 хувааж 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н***-ийн гэрээний үүрэгт 1,001,024.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Д*** нь 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 333,674 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,287.5 төгрөгийг, хариуцагч Э.Д***с 14,287.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н***-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН