| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/01029/И |
| Дугаар | 317/ШШ2025/00910 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/00910
2025 06 25 317/ШШ2025/00910
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** байрлах, Х*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** дүгээр багт оршин суух, *** овогт Б***н Б*** /РД:***-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,229,790.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*** нь харилцагч Б.Б***н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 13,212,540 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3,128,229.3 төгрөгийг төлсөн. ... Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан *** дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 12,229,790.38 төгрөгийг хариуцагч Б.Б***с гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие Б.Б*** нь Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 12,229,790.38 төгрөгийг 6 хувааж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь Б.Б***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,229,790.38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Б*** нь “...Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 12,229,790.38 төгрөгийг 6 хувааж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,229,790.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*** нь 12,229,790.38 төгрөгийг 6 хувааж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,038,299 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 105,313.5 төгрөгийг, хариуцагч Б.Б***с 105,313.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН