| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0079/э/ |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан
Улсын яллагч: С.Мөнхтулга
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жт холбогдох 1728000000062 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг, Ногоочдын 03-07 тоотод С.Оын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өмнө нь аяга шидсэнээ мэдэхгүй байна гэж худлаа хэлсэн юм.
Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.10.05-ны өдөр намайг гэрт байхад Б.Жын эгч Пагамдулам утсаар залгаад ирэх болж байна уу хурдан гэрт хүрээд ир хүүхдийн үс авч байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ аваад тэднийд орой 17 цаг өнгөрч байхад хүрээд очсон. Тэднийд очиход Б.Жын эгч ах нар нь байцгааж байсан. Б.Ж нэлээн согтуу тасарчихсан байдалтай байсан. Намайг гэрт ороход тэд нар муухай хараагаад байсан. Тэгсэн хүүхдийн хишиг гээд айраг архи өгсөн. Тэгсэн Б.Ж над руу айраг хийгээд ууж байсан аягаа шидчихсэн. Тэр аяга нь миний толгойд оносон. Түүнээс хойш юу болсныг би мэдээгүй. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Б.Жын шидсэн аяга нь миний толгойны баруун талд оносон. Б.Ж өөрөө намайг зодоогүй. Баруун талын бөөрний хавьд хөхөрсөн байсан. Хоёр хөлний гуяны хэсэгт хөхөрсөн байсан. Шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Тэр надад 15 бага мал, 4 ханатай гэрийн хамт өгөөд хүүхдийн тэтгэлгийг зогсоосон. Тэгээд тэр надад өгсөн зүйлдээ харамсаад уурлаад байдаг байх гэж боддог. Би гомдолтой байна. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ...Би тэр өдрийн 17 цагийн үед Тогоогийн гэрийн найранд очсон. Тэгээд гэрийн гадаа Б.Жын дүүтэй пиво уусан байсан дээр нь гэрийн хишиг гэж уугаад согтсон. Би тухайн үед ямар ч байсан хүнтэй муудалцаагүй. Миний санаж байгаагаар над руу Б.Ж аяга шидсэн. Би эмнэлэг дээр очиж оёдол тавиулахад 30.000 төгрөг болсон тэрийг Б.Ж төлсөн. Өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,
Гэрч З.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.10.05-ны өдрийн орой 23 цагийн үед Тогоогийнд очсон. Тэдний хүүхдийн даахь үргээх ёслол болсон. Намайг очиход Отгонжаргал, Б.Ж нар байсан. Тэгээд Отгонжаргал согтчихоод хүн хүн дээр очоод хэрүүл хийгээд аяга татаж унагаад байсан. Тэгснээ бас Б.Жыг хэл амаар доромжлоод байсан. Би гэрээс гараад тамхи татчихаад буцаад ороод ирэхэд Отгонжаргалын толгойноос цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.10.05-ны өдөр манай хүүхдийн үс авах цайллага болсон. Хамаатан садангуудаа гэртээ урьсан. Орой манай эхнэрийн ажлын газрын хэдэн хүн ирсэн. Тэгсэн Б.Жын хуучин эхнэр ирээд орж гараад байсан. Тэгсэн гадаа пиво уугаад байсан юм билээ. Орой 23 цагийн үед Отгонжаргал согтчихоод манайд орж ирээд намайг заамдаж аваад сөнтэй айраг хоол унд татаж асгаад хүнд архи өгөхөөр булааж аваад байсан. Би уур хүрээд байсан болохоор гэрээс гараад байж байгаад удалгүй орж ирсэн. Буцаж орж ирэхэд Отгонжаргалын баруун шанаанаас нь жоохон цус урссан байсан. Тэгээд манайд байсан хүмүүс Отгонжаргалыг аваад гэрээс гараад түргэн дуудаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Б.Ммөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017.10.05-ны өдөр Тогоогийн хүүхдийн үсний найранд очсон. Намайг очиход 23 цагийн үед явах нь яваад бусад хүмүүс нь үлдсэн байсан. Тэнд миний танихаас Пагамдулам, нөхөр Тогоо нар байсан. Тэнд нэг согтуу эмэгтэй агсам тавиад бид нар руу дайраад байсан. Тэгээд намайг гадаа гараад буцаад ороод ирэхэд нөгөө танихгүй эмэгтэй намайг зодсон гээд уйлаад байсан. Тэр хүүхний толгойны баруун талаас цус гарсан байсан. Би тэр хүүхэнтэй хамт гэрээс гараад түргэн дуудаж өгсөн. Би тэр хүүхнийг хэн зодсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байсан санагдаж байна тэр өдөр манай хүргэн ах Тогоогийн хүүхдийн үсний найр хийсэн. Орой нь Отгонжаргал найран дээр ирээд агсам тавиад байхаар нь би боль гэж хэлсэн. Тэгсэн Отгонжаргал сөнтэй айраг авч шидээд рунк аяга таваг хамаад хагалаад хаясан. Хоол татаж асгаад байхаар нь би түүнийг боль гэж хэлээд юм шидсэн. Би юу шидсэнээ санахгүй байгаа юм. Тэгсэн манай хоёр ах Ууганбаяр, Хатанбаатар ах хоёр Отгонжаргалыг эмнэлэг аваад явсан. Удаагүй цагдаа ирээд намайг аваад явсан. Отгонжаргал бид хоёр 2011 оноос 2012 оны хооронд гэр бүл байсан. Тэгээд салсан. Отгонжаргал ганцаараа манай хүргэн ахын найранд ирсэн. Отгонжаргал өглөө 10 цагт ирээд нэг хэсэг байхгүй байж байгаад оройхон ирсэн байсан. Би Отгонжаргал руу шидсэнээ санахгүй байна. Тухайн үедээ би уурлаад балмагдсан байсан болохоор санахгүй байгаа юм. Би найран дээр архи уусан байсан, би өөрийгөө хянах хэмжээний согтсон байсан. Отгонжаргал агсам тавиад байхаар нь түүнийг боль гэж хэлээд юм шидсэн. Отгонжаргалруу миний шидсэн зүйл түүний толгойд оносон дараа түүний толгойноос нь цус гарсан. Тэгсэн манай эгч, түүнийг аваад гэрээс гарсан. Пагамдулам, Амараа, Мөнгөнцэцэг гурав аваад гарсан. Би Отгонжаргал руу юм шидсэнээс өөрөөр түүнийг зодож цохиогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.11-ний өдрийн №472 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: О биед тархины доргилт, хуйхны зүсэгдсэн шарх, баруун хацрын эсгэгдсэн шарх, баруун бөөр орчим, 2 хөлний шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. Хуйхны зүсэгдсэн шарх, баруун хацрын эсгэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 17-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Б.Жын талаарх банкны тодорхойлолтууд /хх-ийн 27-34-р хуудас/,
Эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 35-36-р хуудас/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 40-р хуудас/,
Саатуулах байрны тэмдэглэл /хх-ийн 43-44-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг, Ногоочдын 03-07 тоотод С.Оын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.10.11-ний өдрийн №472 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: О биед тархины доргилт, хуйхны зүсэгдсэн шарх, баруун хацрын эсгэгдсэн шарх, баруун бөөр орчим, 2 хөлний шилбэний цус хуралт гэмтлүүд үүсчээ. Хуйхны зүсэгдсэн шарх, баруун хацрын эсгэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, бусад гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэснээр тогтоогдож байна.
Хохирогч С.Од гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч нь 400.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг биелүүлэх санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Жыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэхийг даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА