| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01110/И |
| Дугаар | 307/ШШ2025/01003 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/01003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01110/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, *******)-ын хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ж.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Ж.******* би 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын 9 дүгээр сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсөөд улмаар 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн газрын Хэв журмын тасагт дадлагажих ажилтан, 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Цагдаагийн курсийг сонсогчоор, 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн газрын хэв журмын тасгийн Эрүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсан болно.
Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Төв архиваас лавлагаа авахад дээрх хугацаа нь гарч ирээгүй бөгөөд надтай нэг үе ажиллаж, суралцаж байсан хүмүүсийн материал бүгд гарахгүй байх тул шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэртээ гарсан байна. Миний бие Монголын Цагдаагийн байгууллагад дэд ахлагчаас, цагдаагийн хурандаа болтлоо 32 жил тасралтгүй ажилласан бөгөөд одоо биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна. Иймд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26-05/1526 дугаартай лавлагаа, Ж.*******ы ажил байдлын талаарх дэлгэрэнгүй анкет, гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай тэмдэглэлийн хуулбар, “Дарханы цагдаа хагас зууны түүх” зургийн цомгийн гэрэл зураг, “Дарханы цагдаагийн бахархан дурсагдах түүхэн он жилүүд” цомгийн гэрэл зураг, Дархан хотын Цагдаагийн газрын 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 118 дугаартай “Эрүүгийн цагдаа нарыг томилох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын нэгдсэн цагдаагийн 45 хоногийн дамжаанд суралцагч нартай хийсэн 1994 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай гэрээний хуулбар, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн цагдаагийн тангаргийн хуулбар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүндэт жуух шагнал эх хувиар, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн аваргын гэрчилгээ эх хувиар, Цагдаагийн сургуулийн үнэмлэх эх хувиар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-11, 19-36 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 271 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 269 дугаартай албан бичиг, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч Л.*******, З.******* нараас мэдүүлэг авсан болно. (хх 37, 46-51, 54-55 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.******* нь Дархан хотын Цагдаагийн газрын Хэв журмын тасагт 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дадлагажих ажилтан, Дархан хот дахь Цагдаагийн курст 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл суралцаж, Дархан хотын Цагдаагийн газрын хэв журмын тасагт 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ж.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагч нь Дархан хотын Цагдаагийн газрын Хэв журмын тасагт 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл дадлагажих ажилтан, Дархан хот дахь Цагдаагийн курст 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл суралцаж, Дархан хотын Цагдаагийн газрын хэв журмын тасагт 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эргүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсан үеийн баримтууд архиваас олдоогүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 26-05/1526 дугаартай “...1999.07.30-ны өдрөөр тасалбар болгон журмын тасгийн эргүүлийн цагдаагийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн дээд сургуулийн мэдэлд шилжүүлж...” гэх лавлагаа, Экологийн цагдаагийн албаны Ж.*******ы дэлгэрэнгүй анкет, гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Дарханы цагдаа хагас зууны түүх” зургийн цомгийн гэрэл зураг, “Дарханы цагдаагийн бахархан дурсагдах түүхэн он жилүүд” цомгийн гэрэл зураг, Дархан хотын Цагдаагийн газрын 1994 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 118 дугаартай “Эрүүгийн цагдаа нарыг томилох тухай” тушаалын 1-т ...Цагдаагийн 45 хоногийн дамжаа төгссөн цагдаа нарыг 1994 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар томилон ажиллуулсугай. д/а Ж.******* гэх хуулбар, Дархан хотын нэгдсэн цагдаагийн 45 хоногийн дамжаанд суралцагч нартай хийсэн 1994 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дугаартай гэрээний хуулбар, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Цагдаагийн тангараг бичгийн хуулбар, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүндэт жуух эх хувиар, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн аваргын гэрчилгээ эх хувиар, Цагдаагийн сургуулийн үнэмлэх эх хувиар, гэрч Л.*******ы “...Б.*******ыг 1993 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд орохоос мэднэ. Би ажилд орох гээд явж байсан. 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилд ороход Дархан хотын Цагдаагийн газарт дагалдах ажилтнаар ажиллаж байсан. 1994 оны 04 дүгээр сараас эргүүлийн цагдаагаар томилогдсон. Ж.******* нь 1999 онд Цагдаагийн дээд сургуульд суралцсан бөгөөд тус байгууллагад 1999 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Л.*******ы ажилласан байдлыг тогтоосон 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 802 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн 1995-1999 оны архивын лавлагаа зэрэг баримтуудаар:
- Хүсэлт гаргагч Ж.******* нь 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугар сарын 05-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар, 1994 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Цагдаагийн курст суралцаж, 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн газрын хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-г 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугар сарын 05-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн хэв журмын тасагт дадлагажих ажилтнаар, 1994 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Дархан хот дахь Цагдаагийн курст суралцаж, 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дархан хотын Цагдаагийн газрын (тухайн үеийн нэршлээр) хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН