Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 307/ШШ2025/01005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 307/2025/01080/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,

 “Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сургуульд манаачаар ажилд орж 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сургуульд номын санчаар, 2008 онд бичээчээр тус тус ажиллаж байгаад ажлаас халагдсан боловч халагдсан тушаал аймгийн архиваас шүүлгэхэд гарч ирээгүй. Иймд 06 дугаар сургуульд ажиллаж байсан 4 жил 8 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаартай тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай “Ажлаас чөлөөлж, амралт олгох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын 8 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-15хуудас)

3.Шүүхээс гэрч Ш.*******, Ц.******* нараас мэдүүлэг авч, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11-10/126 дугаартай албан бичиг, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай “Багш болон бусад албан хаагчдыг урамшуулах тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хуулбар, Шарын гол сумын 8 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 268 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 30-58, 62-64 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ц.******* нь Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуульд 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оныг хүртэл манаач, номын санчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Ц.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагч нь Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуульд 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 он хүртэл манаач, номын санчаар тус тус ажиллаж байсан үеийн баримтууд архиваас бүрэн олдоогүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын 1-т “...2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс Ц.******* номын санчаар түр томилон ажиллуулсугай...” гэх хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай “Ажлаас чөлөөлж, амралт олгох тухай” тушаалын 1-т “...манаач Ц.******* 2006 оны 06 дугаар сарын 31-ээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж ээлийн амралтыг олгосугай...” гэх хуулбар, Шарын гол сумын 8 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2005 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 1-т “...Ц.******* 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар түр томилон ажиллуулсугай...” гэх хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 2-т “...Бичээчээр түр ажиллаж байсан Ц.******* сургуулийн дотоод засварын ажилд 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр ажиллуулсугай...” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн 2005.09-2006.08, 2007.09-2009.10 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч Ш.*******ын “...2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс одоог хүртэл Ц.*******тай Шарын гол сумын 6 дугаар сургуульд хамт ажиллаж байна. Ц.******* нь тус сургуульд номын санчаар ажилладаг. Намайг ажилд ороход номын санчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа бичиг хэрэг, бичээчээр мөн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.*******ын “...Ц.******* нь Шарын гол сумын 6 дугаар сургуульд 2007 онд жирэмсний амралттай хүний оронд номын санчаар ажилд орсон. Дараа нь жирэмсний амралттай байсан хүн нь эргэж ажилдаа ороход нь үргэлжлүүлээд нарийн бичиг, бичээчээр ажилласан...” гэх мэдүүлэг, гэрчүүдийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 61 дугаартай “Багш болон бусад албан хаагчдыг урамшуулах тухай” тушаалын хавсралтад “...*******-Бичээч...” гэх хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалын 1-т “...бичээч Ц.******* ТҮ-4-н 3 дахь...” гэх хуулбар, Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуулийн захирлын 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай “Амралт олгох тухай” тушаалын хавсралтад “...Манаач-*******...” гэх хуулбар зэрэг баримтуудаар:

- Хүсэлт гаргагч Ц.******* нь 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуульд манаач, номын санч, бичиг хэргийн ажилтнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Шарын гол сумын 9 жилийн 6 дугаар сургуульд манаач, номын санч, бичиг хэргийн ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН