| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/01052/И |
| Дугаар | 317/ШШ2025/00958 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 317/ШШ2025/00958
2025 07 03 317/ШШ2025/00958
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** байрлах, Х*** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт Ю***н Т*** /РД:***/,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** багт оршин суух, С*** овогт Ю***н М*** /РД:***/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 28,423,998.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Ю.Т***, Ю.М*** нар нь 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан Х***-с 25,000,000.00 /Хорин таван сая төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдөр *** тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан. Иргэн Ю.Т*** /РД:***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Төв *** хөрөнгө, Иргэн Ю.Т*** /РД:***/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн *** өмчлөх *** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн *** газрыг тус тус барьцаалсан. ...Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2025 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 25,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,260,520.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 163,478.12 төгрөг, нийт зээлийн төлбөр 28,423,998.21 төгрөг гаргуулах. Зээлийн гэрээний үүргийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэжээ.
Хариуцагч Ю.Т*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ю.Т*** нь Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Уг зээлийг Ю.М*** нь хамтран зээлдэгчээр авсан бөгөөд Х***-ийн нэхэмжилж буй 28,423,998.21 төгрөгийг миний бие Ю.Т*** нь төлж барагдуулах болно. Тус мөнгийг 6 хувааж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Ю.М***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Н.Г нь тус хэрэгт Ю.М***ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х***-ийн нэхэмжилж буй 28,423,998.21 төгрөгийг Ю.Т*** төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус мөнгийг Ю.М*** нь хэрэглээгүй Ю.Т*** нь бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь Ю.Т***, Ю.М*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,423,998.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ю.Т*** нь ...Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Уг зээлийг Ю.М*** нь хамтран зээлдэгчээр авсан бөгөөд Х***-ийн нэхэмжилж буй 28,423,998.21 төгрөгийг миний бие Ю.Т*** нь төлж барагдуулах болно. Тус мөнгийг 6 хувааж 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн гэрээний үүрэгт 28,423,998.21 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.Т*** нь 28,423,998.21 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 4,737,333 төгрөгийг тус тус 6 хувааж төлж барагдуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 185,135 төгрөгийг, хариуцагч Ю.Т***с 185,135 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН