| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/01054/И |
| Дугаар | 317/ШШ2025/00977 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 317/ШШ2025/00977
2025 07 08 317/ШШ2025/00977
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** байрлах, Х*** /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, *** овогт В***н Ц*** /РД:***/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,049,491.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*** нь харилцагч В*** Ц***н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийг тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу ... 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,800,000 төгрөгийг *** тоот дансанд шилжүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Х***ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 129 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд талуудын хооронд байгуулсан *** дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үлдэгдэл 11,040,000 төгрөг, хγγ 991,545.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,945.30 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 12,049,491.22 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 12,049,491.22 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Ц*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие В.Ц*** нь Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 12,049,491.22 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** нь В.Ц***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,049,491.22 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр В.Ц*** нь ...Х***-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. Х***-ийн нэхэмжилж буй 12,049,491.22 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х***-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,049,491.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.Ц*** нь хүлээн зөвшөөрч, 12,049,491.22 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,008,249 төгрөгийг тус тус хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 103,871 төгрөгийг, хариуцагч В.Ц***с 103,871 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН