| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00190/И |
| Дугаар | 103/ШШ2025/00616 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00616
| 2025 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00*******1******* | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Хүсэлт гаргагч:******* дүүргийн ******* дугаар хороо, *******3 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* сэтгэцийн өвчний улмаас Ч.******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь Ч.******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ээж Ч. *******ийн сэтгэцийн байдал хэвийн эсэхэд эргэлзэж хэдэн жилийн турш ажиглаж анзаарснаар нагац ах зөвлөлдсөний үндсэн дээр 2022 оны 1 дүгээр сарын 2*******-нд дүүргийн сэтгэцийн эмчид анх хандаж 2022 оны 01 дүгээр сарын 2*******-нд эмч үзүүлж Olamzapeni 10 mg, Quetapeni 100 mg- ыг ууж эхэлснээр эхний 10 хоногт тайван тогтуун шал өөр хүн шиг сайхан болж эхэлсэн ч сүүлийн 10 хоног гаруй хоногт буцаад догшин ширүүн байдалдаа орсон. ...Одоогийн байдлаар ээж нь өөрийн хийсвэр бодлууд дундаа төөрөлдөн амьдарч байгаагаас өөртөө эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулах, түүнчлэн бусдад хууртагдах боломжтойгоос гадна нийгмийн өдөр тутмын амьдралд бие даан оролцоход хүндрэлтэй болж өөрийнх нь хэлснээр хараагүй /тогоо таслуулах, хэлгүй /мацаг барьж удаан сууснаас бие нь хөшиж тамирдах/ байдалтайгаас дүүргийн онцгой байдлын газар түргэн тусламж цагдаагийн газруудад худлаа дуудлагууд удаа дараа өгч хүндрэл учруулан загнаж түвэг учруулдаг мөн цахилгаан шугам сүлжээний ажилчид харилцахад хэцүү талаар удаа дараа мэдэгдэж байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2.1 дэх хэсэгт хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.", 1*******3.1 дэх хэсэгт Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно" тус тус зааснаар ээж Ч. ******* сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, төрсөн охин Э.******* намайг асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ээж Ч.*******ийн сэтгэцийн асуудалтай холбоотойгоор эрх зүйн чадамж тодорхойлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь ээж маань хөхний хорт хавдрын хагалгаанд ороод удаагүй биеийн байдал гуурсын суулгац бүхий эмзэг байгаа учир албадан болон өөрийн хүслээс гадуур аливаа үйлдэл хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь ээж Ч.******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* сэтгэцийн өвчний улмаас ээж Чойжилжавын ******* эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА