| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00305/И |
| Дугаар | 311/ШШ2025/00323 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 311/ШШ2025/00323
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ......... газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* багт үйл ажиллагаа явуулж буй ....... ХХК,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* багт үйл ажиллагаа явуулж буй Завхан аймаг дахь ......... -т тус тус холбогдох,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн .........ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана",
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж тус тус заасан.
...Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй Амь ус ХХК, Монгол банкны Завхан аймаг дахь салбар зэрэг байгууллагууд нь нэг барилгад хамтран үйл ажиллагаа явуулж байх ба хөгжлийн бэрхшээлтэй хүн тухайн байгууллагууд руу нэвтрэх налуу шат байхгүй, чиглүүлэх замгүй байгаа нь нийтийн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байх тул дээрх байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй игэдийн эрхийг хамгаалах талаарх холбогдох хууль журмыг хэрэгжүүлж, налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулах тухай *******ын нэхэмжлэл гараж байна гэжээ.
Хариуцагч ......... ХХК, Завхан аймаг дахь ....... салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймгийн *******ын газар, *******ын нэхэмжлэлийн дагуу Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах ........ ХХК болон ......... Завхан аймаг дахь салбар байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шатыг хийж ажиллаа. Хийсэн ажлыг зургийг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй ....... ХХК, Завхан аймаг дахь .........р нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагч нар нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Завхан аймгийн ........ газрын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумд үйл ажиллагаа явуулж буй ........ХХК, Завхан аймаг дахь ...... салбар нарт холбогдох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч байгууллагууд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ