Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 311/ШШ2025/00326

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар, .............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Завхан, Улиастай, ............ тоот хаягт оршин суух, .......д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,107,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.******* нь .......... ББСБ ХХК-тай 2024 оны 07-р сарын 01-ний өдрийн №ЗГ-1192130115004552 дугаар Зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь №ЗГ-1192130115004552 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт №1-д зааснаар 2024 оны 07-р сарын 03-ны өдрөөс эхлэн 2025 оны 07-р сарын 01-ний өдөр хүртэл өдөр бүр тогтмол 33,700 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийн буцаан төлөхөөр засан.

Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан.

...зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Д.......... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

....... анх 10,000,0 сая төгрөг авсан. Уг мөнгийг төлж байгаад сүүлийн 2 сар мөнгийг төлж чадаагүй. Одоо үлдэгдэл 3,107,329.23 төгрөгийг энэ 7 сард төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК нь хариуцагч Д............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,107,329.23 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ............ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,107,329.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.......... нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч......... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,667 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 32,334 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 32,334 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 64,667 төгрөгийг нэхэмжлэгч .......... ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч ...........Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,107,329.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,667 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос 32,334 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 32,334 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 64,667 төгрөгийг нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .......... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ