| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00331/И |
| Дугаар | 311/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 311/ШШ2025/00325
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар,........ давхарт үйл ажиллагаа явуулж буй ....... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, Улиастай, ...........тоот хаягт оршин суух, ........д хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,476,931.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..........с ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ........ ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Я.*******д зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Я.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэ талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. ҮҮнд:
Талуудын хооронд байгуулсан 225175 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-30419 дугаар 93001-46578 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,299,030.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,084,363.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 59,537.77 төгрөг, нотариатын зардалд 34,000.00 төгрөг, бүгд 4,476,931.28 төгрөгийн зээлийн төлбөрийг Я.........лаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д....... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Я.......... нь .......... ББСБ-с авсан 4,476,931.28 төгрөгийг төлбөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..........ББСБ ХХК нь хариуцагч Я.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 4,476,931.28 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,476,931.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Я..........нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........с ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,037 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.*******аас 43,019 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 43,019 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 86,037 төгрөгийг нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй Я........... хол*******ох, зээлийн гэрээний үүрэгт 4,476,931.28 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Я.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,037 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.*******аас 43,019 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 43,019 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 86,037 төгрөгийг нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ