Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/01109

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:307/2025/00445/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (утас: *******, *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод байрлах ******* (төлөөлөгч Э.*******, утас: *******)-д холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,375,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцож гадаа зориулалтын саравч сүүдрэвч бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр болсон. Гүйцэтгэгч тал гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хугацаанд буюу хоёр хоногт багтаан бараагаа бүрэн нийлүүлсэн бөгөөд захиалагч тал гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,375,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд гэрээний үндсэн төлбөр болох 56,250,000 төгрөг, алданги 28,125,000 төгрөг, нийт 84,375,000 төгрөгийн шаардлагаасаа алдангийн 28,125,000 төгрөгийн 50 хувь буюу 14,062,500 төгрөгөөс татгалзаж, 70,312,500 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн болно.

*******-аас 70,312,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******-ийн Хас банк дахь ******* тоот дансанд шилжүүлэн төлсөн байна.

Энэхүү гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 84,375,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд “...Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 84,375,000 төгрөгийг 70,312,500 төгрөг болгон багасгаж, ******* нь 70,312,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579,825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 509,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт “...Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 84,375,000 төгрөгийг 70,312,500 төгрөг болгон багасгаж,  ******* нь 70,312,500 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579,825 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 509,512 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН