| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0080/э/ |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох 1828000420049 дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт Б.Быг шалны модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Т.Б гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Орой манай найз дуудаад байж байсан чинь ангийнх нь найз ирсэн. Гэрт хүргээд өг гэсэн. Гэрт нь хүргэж өгчихөөд машин дотор байж байгаад буугаад бие засаж байсан чинь гал асуусан. Гал
C:\Users\munkhtuya\Documents\Received Files\2018.04.12 № Т.Б.docx
сурахаар нь байхгүй гэсэн чинь яахаараа байдаггүй юм гэсэн. Ирээд суугаад байж байсан чинь араас ирээд 2 удаа цохьсон. Тэгээд маргалдаад шалны мод авч очоод 2 удаа гарлуу нь цохьсон
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумаас Шинэбаяр, Болд-Эрдэнэ нартай хамт мотоциклиор Гурвантэс суманд ахындаа ирсэн. Ахынхаа хажуу гэрт байж байхад манай ахын хүргэн Тулгаа гэх залуу бид З тай танилцаад нэг шил архи хувааж уусан. Тэгээд унтах гэж байгаад гадаа гарч тамхи татахаар Шинэбаярын хамтаар гарсан. Гадаа гараад тамхиа татах гэхэд гадаа гэрт орхисон байсан хашааны гадаа машинтай хүмүүс байхаар нь би очоод гал байна уу гэхэд Т.Б гэх залуу гал байхгүй надаас гал сурдаг хэн бэ гээд миний нүүрлүү шууд цохьсон. Тэгэхэд Шинэбаяр нь хашаанаас гарч ирээд юу болсон бэ гээд намайг босгоод хашааруу авч орсон. Тэгэхэд Т.Б гэх залуу машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Тэгээд би Шинэбаяртай гэрт байж байгаад би буцаад утсаа хайхаар гараад хашааны гадуур утсаа хайгаад явж байхад Бат- Эрдэнэ нь машинтай ирсэн. Тэгээд машинаас шалны мод барьж ирээд намайг шууд цохьсон. Т.Б нь намайг барьж аваад цохих гэж байхад Шинэбаяр болон айлын хүмүүс намайг аваад хашааруу орсон. Тамхи асаах гээд гал асууснаас болж л намайг цохьсон байх надаас гал асуудаг хэн бэ гээд нэг удаа миний нүүрлүү цохьсон. Дараа нь шалны модоор цохьсон. Өөр цохьсон зүйл байхгүй. Т.Б гэх хүн эргэж ирээд намайг шалны модоор цохьсон тэгэхэд нь доошоо тонгойж газраас чулуу аваад тэгээд Бат-Эрдэний нүүрлүү нь цохьсон. Тэгээд манай найзууд намайг салгаж авсан. Дараа нь цагдаа дээр ирэхэд Бат-Эрдэнийн нүднийх голд цохьсон байсан. Тэндээс нь цус гарсан байсан. Би Шинэбаяр, Тулгаа, Болд-Эрдэнэ нартай нэг шил архи хувааж уусан байсан. Т.Б нь бас архи уусан байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Т.Бтэй эвлэрсэн. Миний эмчилгээний зардалыг бүрэн төлсөн учир надад өөр санал хүсэлт байхгүй” /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад найз болох Бүд манайд ирсэн. Тэгээд намайг хамт гаръя гэхээр нь би хамт гарсан. Тэгээд дэлгүүрээс пиво аваад Бүдтэй хамт уусан. Бүдтэй уулзаад явж байгаад 10 жилийн ангийн залуу болох Батжаргалыг дуудсан Батжаргал нь Т.Б гэх залуутай ирсэн. Бид 4 нийлээд 2 литрийн багтаамжтай нэг пиво задлаад ууж байхад Бүдийн утас дуугарсан. Тэгээд юу болсон талаар асуухад гэрт ээж дуудаж байна гэсэн. Бид нар Шөнийн 00 цагийн үед Батжаргалаар машинтай нь Бүдийн гэрт хүргүүлээд Бүдтэй хамт гэрлүү нь орсон. Би Бүдийг оруулчихаад буцаад машиндаа суухад Т.Б нь 2 залуутай муудалцаад байх шиг байсан. Би шууд машины ард суусан. Тэгээд машинтай хөдөлж яваад “МТ* ШТС-руу очиж Т.Б, Батжаргал нар Батхишигийг/Унжгай/ машинтай нь аваад Т.Б нь шалны мод барьчихсан гарч ирээд машинтай буцаад Бүдийн хашааны гадна очиж зогсоход Т.Б. Батжаргал нар буугаад явчихсан би машинд суугаад үлдсэн. Т.Б нэг залуутай зууралдаад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг авч явсан” /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 03 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумаас Гурвантэс суманд Шинэбаяр. Б.Б нартай ирсэн. Таньдаг айлынхаа гэрт байж байхад Тулгаа гэх залуу тэр айлын хүргэн гээд ирсэн тэгээд бид 3-тай танилцаж нэг шил архи гаргаж хувааж уусан тэгээд бид нар хөзөр тоглосон тэгээд удалгүй би унтчихсан намайг унтахад 22 цаг өнгөрч байсан байхаа Үүрийн 04 цаг өнгөрч байхад Бүд гэх эмэгтэй намайг унтаж байхад сэрээгээд найз чинь эмнэлэгт байгаа очиж харж хоно гэж хэлсэн тэгээд би эмнэлэгрүү хүргүүлсэн. Эмнэлэгт очиход Б.Б нүүр нь хавдсан нүд нь хөхөрсөн орон дээр хэвтэж байсан” /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч Ц. өрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумаас Болд-Эрдэнэ, Б.Б нартай хамт Гурвантэс сумын төвд Б.Бын ахынд ирээд хажууд гэрт байрласан Б.Бын ахын хүргэн гэх Тулгаа гэх залуу хөдөөнөөс ирээд бид нартай танилцаад нэг шил архи задалж уусан. Гэрт байж байхад нэг танихгүй хүүхэн орж ирээд Тулгаа гэх залууг загнаад миний найз охиныг дээрэлхдэг хэн бэ гээд хашигчаад байсан Тэгэхээр нь хэрүүлээс хол байя гээд гэрээс тамхи татах гээд гарсан чинь галаа гэрт орхисон байсан хашааны гадна машины гэрэл тусч байхаар нь гал асуух санаатай уг машин дээр очоод нэг залуугаас гал асуухад би тамхи татдаггүй гал байхгүй гэхээр нь за за гээд эргээд явах гэхэд Б.Быг тэр залуу нүүр рүү нь цохичихоод машиндаа суугаад явчихсан. Би Б.Быг аваад хашааруу орсон. Тэгээд гэрт ороод унтах гэж байхад удаагүй гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь хувцасаа өмсөөд хашааны гадна гарахад Б.Быг зодсон залуу шалны модоор Б.Бын баруун гарлуу нь цохиход уг шалны мод нь хугараад уначихсан. Тэгээд айлын хүмүүс гараад ирчихсэн Б.Быг тэр залуугаас салгаад гэрлүү авч орсон. Тэгэхэд цагдаа нар ирсэн” /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би тэр өдөр Т.Б гэх найзтайгаа уулзсан. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн багтаамжтай 1 пиво аваад очиход Золоо өөрийн найз эмэгтэй болох Бүдтэй хамт байж байсан Тэгээд авсан пивоо хувааж уусан. Тэгээд машинтай яваад Бүдийн гэрийн хажууд очиж зогссон. Бүд гэрлүүгээ орсон. Тэгээд тэнд зогсож байгаад явах гэж байхад танихгүй залуу ирээд Т.Бэс гал сурсан. Тэгээд байхгүй гэсэн. Тэгэхэд Т.Б машинаас буугаад нэг залуутай нь заамдалцсан зогсож байсан. Тэгэхээр нь би салгаад машиндаа суулгаад хөдөлж яваад МТ колонк орж найз Батхишигийг аваад буцаад очиход хашааныхаа гадна нь зогсож байсан Батхишиг нь тэд нартай уулзана гээд машинаас буусан. Тэгэхээр нь би машинаа асаагаад цагдаа дуудаад буцаад ирсэн. Удалгүй араас цагдаа нар ирсэн” /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 09 цагт МТ колонк дээр 24 цагаар гарч ажилласан. Тухайн өдөр шөнийн 01 цагийн орчимд Батжаргал, Т.Б нар ирсэн. Тэгээд хүнтэй муудалцаад машинтай хөдлөөд явахад чулуугаар цохичихлоо хамт очъё гэж хэлсэн. Тэгээд би Батжаргалын машинд суугаад явахад Шугшаа гэр хорооллын нэгдүгээр эгнээнд очсон Тэгээд машинаас буухад Батжаргал, Т.Б 2 түрүүлээд буусан. Би араас нь машинаас буухад харанхуй байсан болохоор тэр 2-г дуудаад юу болоод байна боль гээд Батжаргал Т.Б нарыг авсан. Тэнд 4-5 хүн байсан. Манай колонкийн цэвэрлэгээ хийдэг шалны модыг авчихсан байсан. Би тухайн үед нь мэдээгүй байсан. Т.Б. Батжаргал нарын араас очиход Т.Б нь хугархай ишийг нь барьчихсан байсан. Т.Б нь шалны мод барьж машинаас буугаад намайг араас нь очиход нүүрэнд цохиулаад цус болсон байсан” /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг гэртээ амарч байхад миний танил болох Т.Б нь надруу утсаар залгаад хүнээр зодуулсан гэж дуудлага өгсөн. Б.Б гэх залуугийн нүд нь хавдсан байсан. Тэгээд би Цагдаагийн тасгийн ерөнхий жижүүрт хэлж тэнд байсан хүмүүсийг Цагдаагийн тасагт авч ирсэн. Тухайн үед шалгаагүй. Цагдаагийн тасгийн согтуурал шалгах багажийг нүүрсний замд хяналт шалгалт хийхдээ боомтруу авч явсан байсан. Тэнд байсан Бат- Эрдэнэ болон Б.Б нараас архи согтууруулах үнэртэж байсан” /хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би найз Батжаргалтай 22 цагийн үед уулзсан. Тэгээд дэлгүүрээс 2 литрийн багтаамжтай нэг пиво аваад тэрийгээ хамт ууж байхад Батжаргал манай 10 жилийн найз Золоо гэх эмэгтэй утсаар дуудаад байна хамт очих уу гэсэн. Тэгээд машинтай Бүдийн гэрийн гадна очиход Золоо, Бүд 2 гарч ирсэн. Тэгээд сумын Цэнгэлдэхийн хажууд очоод пивоо уугаад эхэлж байхад Бүдийн утас байнгын дуугараад байсан Бүд утсаа авахгүй байж байгаад утсаар ярьсан ээж залгаад байна гэрт очихгүй бол болохгүй байна гэхээр нь Батжаргал машинтайгаа хүргэж өгсөн. Тэгээд Бүдийн гэрийн гадна зогсож Бүд, Золоо 2 хамт буугаад явчихсан. Батжаргал бид 2 айлын гадна зогсоод яахав гээд Бүдийн гаднаас хөдлөөд урд талынх нь усан сангийн хажууд машинаа зогсоогоод би машинаас бууж байхад 2 залуу ирээд надаас нэг нь гал байна уу гэж асуусан тэгэхэд нь надад гал байхгүй би тамхи татдаггүй гэж хэлсэн тэгэхэд надруу уурласан янзтай монгол хүн байж галгүй байхдаа яадаг юм гэхээр нь би тамхи татдаггүй болохоор гал авч явдаггүй юм гэж хэлээд Б.Быг нэг удаа нүүрлүү нь цохьсон. Тэгээд би шууд машинд суугаад явахад араас чулуу шидэж байсан. Тэгэхээр нь МТ ШТС-д ажилладаг Батхишиг гэх найз дээрээ очоод 2 согтуу хүн ирээд надруу томроод байна хамт очъё гэж хэлсэн тэгээд би колонкийн байрнаас шалны модыг нь аваад буцаж очсон Батжаргал, Батхишиг нартай хамт машинтай Бүдийн хашааны гадна очиход 4-5 хүн байсан тэгээд би буухад намайг Б.Б чулуугаар хоёр удаа миний нүүрлүү цохьсон
тэгэхээр нь би шалны модоо машинаас аваад Б.Быг цохиход Б.Б нь гараараа хаагаад шалны мод хугарсан. Тэгээд би дахиж Б.Бд гар хүрээгүй. Надтай хамт явсан Батжаргал, Батхишиг нар Б.Бд гар хүрээгүй хараад зогсож байсан. Би Б.Бын нүүрлүү нь нэг удаа л цохьсон шалны модоор нэг удаа цохиход Б.Б гараараа хаасан өөрөөр би Б.Быг цохиж зодоогүй. Харин Б.Б нь гартаа чулуу барьчихсан миний нүүрлүү 2 удаа цохьсон. Би тухайн үед ойролцоогоор 500 мл орчим пиво уусан байсан. Б.Б нь бас архи уусан байсан. Б.Баас архи үнэртэж байсан. Б.Б бид 2 л хоорондоо муудалцаж зодолдсон өөр тэнд хэн нэгэн хүн зодолдсон зүйл байхгүй. Би Б.Бын нүүрлүү нь цохьсон өөр хүн Б.Быг цохиж зодоогүй” /хх-ийн 40-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.07-ны өдрийн №143 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Бын биед баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 43-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2018 оны 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт Б.Быг шалны модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.07-ны өдрийн №143 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Бын биед баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 33-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Т.Бтэй эвлэрсэн. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн учир надад өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Т.Т.Б гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгаж бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх яллагдагчийн хувийн байдлыг харгалзан Т.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 90.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлж дуусгахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шалны модны хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА