| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01104/И |
| Дугаар | 307/ШШ2025/01181 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 307/ШШ2025/01181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01104/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******, *******)-ийн хүсэлттэй,
“Орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ш.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Ш.******* миний бие тус аймгийн ******* тоот байранд 1985 онд худалдан авч байхад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаагүй бөгөөд худалдан аваад түүнээс хойш амьдарч байна. Улсын бүртгэлийн газраас тус байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах гэтэл шүүхэд хандаж шийдвэрлүүлснээр гэрчилгээг гаргаж өгнө гэсний дагуу шүүхэд хандаж байна. Тус байрын 11, 12 тоот байрыг нийлүүлэн амьдардаг бөгөөд тус байр нь 11 тоотын кодоор хэрэглээний тог, хүйтэн ус нь хамт төлөгддөг болно. Иймд Ш.******* намайг Дархан-Уул аймаг, ******* тоот байрны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2023.01.01-2025.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2025.04.01-2025.05.31-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны хуулга, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/23 дугаартай тодорхойлолт, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн орлого дансаар дэлгэрэнгүй гэх баримт, мөн үйлчилгээний лавлагаа, Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун ус, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ, Шарын гол хотын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хуулбар, Дархан хотын харьяа Шарын гол хотын ардын хянан шалгах хорооны шаардах хуудасны хуулбар, Шарын гол хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаартай “Эзэнгүй байрны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хуулбар, Шарын гол сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Шарын гол сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-26 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай тодорхойлолт, “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/750 дугаартай албан бичиг, Ш.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Шарын гол сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугчийн тодорхойлолтын хуулбар, Ш.*******ийн гар өргөдлийн хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, 2025.04.01-2025.06.30-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны хуулга, 2013.01.01-2025.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17/503 дугаартай тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай” дүгнэлтийн хуулбар, Шарын гол сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/1854 дугаартай албан бичиг, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн орлого дансаар дэлгэрэнгүй гэх баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 35-61 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...Би 2002 онд 32 дугаар байрны 11 тоотыг худалдаж авсан. Хажууд манай ахын авсан байранд агуулах хийсэн байж байгаад хүүхдүүд том болж ажилд орсны дараа шал суулгаж янзалж авсан. 12 тоот байрыг засвар хийгээд одоо өөрийн нэр дээр болгож авах хүсэлтэй байх тул тус орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү...” гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч Ш.******* нь тус шүүхэд хандаж үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан нь тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах зорилготой байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135.3-д “… үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хүсэлт гаргагч нь дээрх орон сууцыг эзэмших эрхтэй болохыг батлах баримт бичиггүй тул шүүхэд хандаж хүсэлт гаргасан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоолгох хүсэлтэд хамаарч байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байх тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэж тус тус заасан.
6.Хүсэлт гаргагч Ш.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэлгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай “...Шарын гол сумын ******* багийн 32 дугаар байрны 11, 12 тоотод холбогдох тогтоол байхгүй...” гэх тодорхойлолт,
-“Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 04/750 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ахуйн хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, 2025.04.01-2025.06.30-ны өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны хуулга, 2013.01.01-2025.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 17/503 дугаартай “...******* тоот хаягаар өнөөдрийн байдлаар өмчлөгч бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгоогүй байна” гэх тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай” дүгнэлтийн хуулбар,
-Шарын гол сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай “...******* багийн ******* тоотод Ш.******* нь 2002 оноос ээж П.*******, хүү О. нарын хамт одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын архивд 32 дугаар байрны 11 тоот бүртгэлтэй байх ба 12 тоот нь бүртгэлд бүртгэгдсэн талаар мэдээлэл, лавлагаа байхгүй болно” гэх тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,
-“Дулаан шарын гол” ТӨХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/1854 дугаартай албан бичиг, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн орлого дансаар дэлгэрэнгүй зэрэг баримтууд болно.
7.Иймд хүсэлт гаргагч Ш.******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 2002 оноос өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Ш.*******ийг Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
8.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД: *******)-ийг Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН