| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00154/И |
| Дугаар | 146/ШШ2025/00145 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 146/ШШ2025/00145
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: *** хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***
Хариуцагч: *** нарт холбогдох “2,591,600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “*******” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ХЗХ болон иргэн *******, ******* нарын хооронд 2024 оны 01 дугаар сарын 05 -ний өдөр байгуулсан ЭГ/2231 тоот зээлийн гэрээ, БГ/2231 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 2.000.000 / Хоёр сая / төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй , 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/9881 тоот гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж , зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч ******* ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 1,874,332 / Нэг сая найман зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин хоёр / төгрөг үндсэн хүүгийн төлбөр 647,356 / Зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун тавин зургаан / төгрөг нийт дүн 2,521,688. / Хоёр сая таван зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян найман төгрөг / болсон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо , зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 ,талуудын хооронд байгуулсан ЗГ/9881 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр ,хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 1,874,332 / Нэг сая найман зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин хоёр төгрөг/, Хүү 647,356 / Зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун тавин зургаан / төгрөг Нийт 2,521,688 / Хоёр сая таван зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян найман/ төгрөг болно. Иймд хариуцагч *******, ******* нарын байгуулсан ЗГ/2231 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2,521,688 /Хоёр сая таван зуун хорин нэгэн мянга зургаан зуун наян найман/ төгрөгийг *******, ******* нараар гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энхбаатар овогтой Доржсэмбээ, Цэндбазар овогтой Даваазаяа бид “*******” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 2,591,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт “2,591,600 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,591,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын 2,591,600 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,406 төгрөгийн 50 хувь буюу 28,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,203 төгрөгийг улсын орлогоос, 28,203 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Э.Д, Ц.Д нараас зээлийн гэрээний үүрэг 2,591,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,406 төгрөгийн 50 хувь буюу 28,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28,203 төгрөгийг улсын орлогоос, 28,203 төгрөгийг хариуцагч Э.Д, Ц.Д нараас гаргуулж нэхэмжлэгч “Г” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА