| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00428/И |
| Дугаар | 311/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ2025/00334
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...... давхарт үйл ажиллагаа явуулах, ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ....... сумын ...... багт оршин суух, Ц.Б.........т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.474.66144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Ц.... Б.... НЬ ...... ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-04-23-ны өдөр ...... тоот гэрээний дагуу IPhone 15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,958,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2024-04-23-ны өдөр 2114948 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж, хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2114948 тоот ..... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 422,441.70 төгрөг, үндсэн хүүд 170,070.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,039.42 төгрөг, шимтгэлд 3,800.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 5,474,661.44 төгрөгийг хариуцагч Цэвэгжав Батбаяраас гаргуулж өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагч Ц.Б...... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие ...... ББСБ ХХК-ний нэхэмжилж байгаа 5.474.66144 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож 6-н сарын дотор бүрэн төлж барагдуулахаар болсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.474.66144 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б...... нь нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 5.474.66144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.545 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-ийн 5.474.66144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б....... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51.272 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 51.272 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ