| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00494/И |
| Дугаар | 301/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00348
| 2025 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 301/ШШ2025/00348 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох
тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Хүсэлт гаргагч: Б сумын ЗД-ын хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Б сумын ЗДшүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн Э сумын иргэн Б овогтой Э нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Б сумын Б багийн харьяалалд байхдаа тус сумын Сум хөгжүүлэх сангаас “Жимс хүнсний ногоо” тариалах зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. 2022 онд А аймаг дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл өгсөн боловч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Д.Э шүүгчийн 129/ШЗ2022/01382 тоот захирамжаар Х овогт Б овогтой Э нь нэхэмжлэлд дурдагдсан хаягт оршин суудаггүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Э нь одоо У хотод амьдардаг бөгөөд ****** дугаарын утсаар холбогддог ямар хаягт байгаагаа хэлдэггүй. Зээлийн талаар асуухад би өөрөө аваагүй тухайн үед сумын иргэдийн төлөөлөгчдийн дарга байсан /****/ регистрийн дугаартай Д овогтой Б авсан гэдэг. Одоо миний бие муу хүүхдүүдээрээ амьдардаг тул тодорхой хаяг байхгүй гэдэг. Б.Э-гийн охин Э.М нь А аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвд цаг уурын инженер ажилтай холбогдох утасны дугаар 9***** байдаг. Иймээс Б.Э-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: А аймгийн Б сумын Засаг даргаас Б овогтой Э-г эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Б.Э-г хаяг тодорхой болсон тул гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн Б сумын ЗД иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Архангай аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А аймгийн Б сумын ЗД нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар А аймгийн Б сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН