Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2025/00155

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***** холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 584,797 төгрөг 10 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2146563 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 410,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2146563 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 410,000 төгрөг, үндсэн хүүнд 157,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,357.10 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нотариатын төлбөр 0 төгрөг, нийт 584,797.10 төгрөгийг хариуцагч ******** гаргуулах гэжээ.

 

Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ********нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ББСБ ХХК нь хариуцагч ****** холбогдуулан 584,797.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,194 төгрөгийн 50 хувь буюу 9,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 9,097 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ц-д холбогдох 584,797.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,194 төгрөгийн 50 хувь буюу 9,097 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 9,097 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА