Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00353

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00353

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ш овогт Д.Н-ийн хүсэлттэй,

            Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Н нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

 

1.1 Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Д.Н миний бие 1975 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл А аймгийн Ө сумын Уужим гэх газар хувийнхаа малыг маллаж байсан. Малын А данс архиваас гарахгүйгээс үүдэн дээрх хугацаанд мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Мөн би 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ц овогтой Ц-тэй гэр бүл болж байсан. Эдгээр зүйлийг үндэслэн А аймгийн Нийгмийн даатгалын газраас шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолго гэж зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг А аймгийн Ө сумын Уужим гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувийн малаа маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1.2. Хүсэлт гаргагч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ө сумын архив шатсан учраас 1995-2000 он хүртэлх хугацаан малын А данс гарах боломжгүй гэсэн. Малаа тоолуулж байсан. Тухайн үед би гэрлэсэн байсан. Миний гэр бүлийн хүн н.Ц. Өвөлжөө Гүн жалга гэх газарт, хаваржаа бургасан дунд. 1995-2000 оны гэрчилгээ байгаа. 1995-2000 онд мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. 1995-2000 онд хувийн малаа маллаж байсан. Малын эх үүсвэр нь эцэг эхээс тасалж өгсөн мал. Нэгдэлд ажиллаж байгаагүй. Хувьчлалаас хойш гэр бүл болоод эцэг, эхээс тасалж өгсөн малыг маллаж амьдарч байгаа гэв.

 

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/10 тоот албан бичигт: ... Та өргөдөлдөө 1995-2000 онд мал маллаж байсан тул энэ хугацаанд малчнаар ажилласныг тогтоолгох хүсэлт гаргасан байна. Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/25 дугаартай албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдлийг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,

            - А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/181 тоот тодорхойлолтод: Тус сумын Б багийн иргэн Д овогтой Н нь ам бүл 3, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б багт мал маллаж байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/179 тоот тодорхойлолтод: Д овогтой Н1990-1994 онд тус сумын Б багт аав Д, ээж А нарын хамт мал маллаж байсан нь үнэн болно гэсэн,

            - Ч.Ц, Д.Н нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 113 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Д овогтой Н нь ам бүл 4, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ө сумын Б багт мал маллаж байсан нь үнэн болно гэсэн,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Д овогтой Н нь ам бүл 4, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ө сумын Б багт аав Д, ээж А-ын хамт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 03-07/4193 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Б багийн хөдөө оршин суух Ч.Ц, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй, Д-ийн Н, эхнэр, 1975 оны 02 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Ц.Х, охин, 1996 оны 08 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Ц.Б, хүү, 1998 оны 1 дүгээр сард төрсөн, 1 настай, эрэгтэй .. гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 03-07/4192 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Ө багийн хөдөө оршин суух Г.Д, тэргүүлэгч өөрөө, 48 настай, эрэгтэй, М.А, эхнэр, 38 настай, эмэгтэй, Д-гийн Н, охин, 13 настай, эмэгтэй, Д.Э, охин, 7 настай, эмэгтэй .. гэсэн,

- Ц.Б, Ц.Х, Ц.О нарын төрсний гэрчилгээний хуулбар,

- Д.Нийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 428 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Ө сумын Б багийн 1995-2000 онуудын малын А данс шилжиж ирээгүй тул Ч.Ц-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

 

2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд

           -Гэрч Ч.Ч-ны шүүхэд өгсөн “Би 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Б багийн Д, Ц гэх газруудаар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Н нь 1992 онд 8 дугаар анги төгсөж хөдөө ирсэн. Д.Н нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Б багт хувийн малаа маллаж байна. Д.Н нь нөхөр Ц-гийн хамт хувийн малаа малладаг. Д.Н нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.Н-ийнх хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Б багийн Д, Ц, Б гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Н нь А аймгийн Ө сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Д.Нтэй нэг нутгийн хүмүүс, саахалт байдаг болохоор түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

            -Гэрч Г.А-ын шүүхэд өгсөн “Би 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Б багийн Д гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Н нь 1992 онд 8 дугаар анги төгсөж хөдөө ирсэн. Д.Н нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Б багийн Гүн жалга гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Н нь нөхөр Цийн хамт хувийн малаа малладаг. Д.Н нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Д.Нийнх хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Б багийн Гүн жалга, Цохиотын ам, Бургасны энгэр, Гурван хүүшийн ам гэх газраар нутагладаг. Д.Н нь А аймгийн Ө сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Би Д.Нтэй нэг нутгийн хүмүүс, саахалт байдаг болохоор түүний мал маллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

 

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Ч.Ц, Д.Н нарын гэрлэсний ХААТР-15 маягт,

- Ц.Б-гийн төрсний ХААТР-11 маягтад 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эхийн нэр Д-гийн Н, ажилладаг байгууллага-Б баг, эрхэлдэг ажил-малчин гэсэн,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 03-01/4635 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Б багийн хөдөө оршин суух, Ч-гийн Ц, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй,  Д-гийн Н, эхнэр, 1975 оны 02 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, Цийн Х, охин, 1996 оны 08 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Цийн Б, хүү, 1998 оны 01 дүгээр сард төрсөн, 1 настай, эрэгтэй .. гэсэн,

- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө сумын Бэлх багийн хөдөө оршин суух, Ч-гийн Ц, тэргүүлэгч өөрөө, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Д-гийн Н, эхнэр, 1975 оны 02 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Цийн Х, охин, 1996 оны 08 дугаар сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Цийн Б, хүү, 1998 оны 01 дүгээр сард төрсөн, 1 настай, эрэгтэй...  гэсэн,

- Д.Нийн 1991 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/301 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Хүсэлт гаргагч Д.Нийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

            - А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/10 тоот албан бичиг,

            - Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/25 дугаартай албан бичиг,

            - А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03/181 тоот тодорхойлолт,

            - А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/179 тоот тодорхойлолт,

            - Ч.Ц, Д.Н нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 113 тоот тодорхойлолт,

            - А аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 тоот тодорхойлолт,

- Ц.Б, Ц.Х, Ц.О нарын төрсний гэрчилгээний хуулбар,

- Д.Нийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 428 тоот тодорхойлолт,

- Ч.Ц, Д.Н нарын гэрлэсний ХААТР-15 маягт,

- Ц.Б-гийн төрсний ХААТР-11 маягт,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 03-01/4635 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Д.Нийн 1991 оны 07 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/301 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

            -Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Ч.Ч, Г.А нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.Н нь А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.           

 

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ш овгийн Д-гийн Нийг А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН