Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00354

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00354

Архангай аймаг

 

М

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б овогт Д.Г-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Д.Г нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

           

1.1 Хүсэлт гаргагч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Г миний бие 1965 онд төрсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн Орон нууц нийтийн аж ахуйн газарт ачигчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүргэл хугацаанд Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд ачигчаар тус тус ажиллаж байсан. Гэвч ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр дээр “Д.Г” гэж эцгийн нэр буруу бичигдсэн байна. Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэж зөвлөсөн. Мөн би 1984 оноос 1987 онуудад Ардын армийн 278 дугаар ангид цэргийн алба хаасан, надад цэргийн батлах байгаа боловч овог нэр арилсан тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаа юм. Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан хугацааны тушаалууд, цэргийн батлах, Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ачигчаар, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл А аймгийн Орон нууц нийтийн аж ахуйн газарт ачигчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд ачигчаар тус ажиллаж байсан байдлыг, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Ардын армийн 278 дугаар ангид цэргийн алба хааж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.

1.2. Хүсэлт гаргагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И сумын сургуульд суралцаж байгаад 1974 онд төгсөж чадалгүй дундаас нь гарсан. 1982 онд нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажилд орсон. Би уг нь 1980 онд ажилд орсон боловч бичиг баримт дээр 1982 он гэж байгаа. Тухайн үед намайг ачигчаар ажилд орох үед н.Л дарга, газрын дарга н.Ж, инженер н.Д, н.С инженер нар ажиллаж байсан. Би ажилд ороод тасралтгүй ажиллаж байгаад манай байгууллагыг хотын захиргаа руу шилжсэнээс хойш 3 сарын хугацаанд ажилласан. Тэгээд хотын захиргаанаас гараад эргээд эрчимтэй нийлэхэд нь уурын зуух руу орсон. Хог тээвэр хотын захиргаа руу иргэдийн үйлчилгээнд шилжиж очсон. 1990 онд манайх байгууллагаараа шилжсэн. Тэгээд би 3 сар ажиллаж байгаад эргээд уурын зуух руу орсон. Тэр үеэс хойших миний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтууд байгаа. 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх баримт байгаа. Бусад баримт байгаа. Цэргийн батлахаа усанд унагасан. Бас надад овог нэрийн зөрчил гарсан. Паспорт болон бусад баримт бичиг дээр миний овог Д гэж байгаа. Гэтэл ажиллаж байсан байдалтай холбоотой зарим баримтууд дээр Д гэж байгаа. Улаан паспортоо олохгүй байгаа. Тракторын үнэмлэх, шагналын баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн гэв.

 

            2. Хэрэгт дараахь нотлох баримтууд авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

            - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08/2077 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Д /Д/-гийн Г БХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар А аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 278 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 639535 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 446 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 1991 оны баримтыг шүүн үзэхэд Д.Г-т холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

            - Д.Гийн ****** дугаартай Цэргийн батлах,

            - Д.Гийн ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

  • НААҮ-ний газрын даргын 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 251 дүгээр тушаалаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А аймаг НААҮ-ний газрын Хот тохижилтын салбарт ачигч грушикээр ажиллуулав,
  • НААҮ-ний газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 164 тоот тушаалаар, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн НААҮ-ний газрын Хог тээврийн салбарын ачигчийн учрыг ажлаас цэрэгт татагдсан учир чөлөөлөв,
  • Б.Х.Я-ны сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/265 дугаар тушаалаар, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ардын армийн ... дугаар ангид хугацаат цэргийн алба хаав,
  • Б.Х.Я-ны сайдын 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар, 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хугацаа дууссан учир бэлтгэлээр халж А аймагт шилжүүлэв,
  • ОСНАА-н газрын даргын 1887 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 228 дугаар тушаалаар, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ОСНАА-н газрын хот тохижилтын салбарт хог ачигчаар ажиллуулав,
  • А аймгийн НААҮУГазрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 тоот тушаалаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр НААҮУГазрын зохион байгуулалтад өөрлөлт орсон учир хот тохижилтын салбарын хог ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Ц хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв,
  • Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тушаалаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хот тохижуулах салбарт ... ачигчаар авч ажиллуулав,
  • Э сумын Засаг даргын 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 тоот захирамжаар нөхөн шийдвэрлэв, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ц хотын Захиргааны хот тохижуулах салбарын ачигчаар үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчин авч ажиллуулах тухай 251 тоот тушаалд 1. ... Д.Г, Б.Б нарыг хот тохижилтын салбарт ачигч грушикээр 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай, 2. ... Хот тохижилтын салбарын ачаа ачигч Д.Г, Б.Б нарт 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хийснээр нь бодож цалинжуулахыг ерөний ня-бо Д.Б-т зөвшөөрсүгэй гэсэн,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчдын ээлжийн амралт олгох тухай 135 тоот тушаалд 1. ... 2. ...ачигч Д.Г, ... нарын 1983 оны ээлжийн амралтыг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралт хоёрт заасан хугацаагаар олгосугай, тушаалын хавсралт нэрсийн жагсаалтын 13-т Д.Г-ачигч, 22 хоног гэсэн,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай 137 тоот тушаалд 1. Хог тээврийн салбарт ачигчийн ажилтай Д.Г цэрэгт татагдаж тэнссэн учир гэнэт халагдсаны тэтгэмж 14 хоног /ажлын 12/-оор олгосугай гэсэн,

- А аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд авах тухай 223 тоот тушаалд 1. Тус газрын хог тээврийн салбарт хог ачигчаар Д овогтой Г-ийг 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай, 2. Д.Гийн сарын цалинг хийснээр нь цалинжуулахыг ахлах нягтлан бодогч н.Л-д зөвшөөрсүгэй гэсэн,

- А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчид, ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай 16 тоот тушаалд 1. Тус газрын автограж, хот тохижилт, хог тээврийн цехийн тушаалын 1 дүгээр хавсралтад дурдсан нэр бүхий 25 ажилчдыг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ц хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 5-т Д.Г, ачигч гэсэн,

- А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 34 тоот тушаалд 1. Хэсэг, салбарын эрхлэгч нарын санал, амралтын хуваарийн дагуу хавсралтад дурдсан ажилчдын ээлжийн амралтыг олгосугай, 2. Амралтыг олгосон нэр бүхий хүнд амралтын цалинг тооцож олгохыг ахлах нягтлан бодогч н.Л-д зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 15-т Д.Г-ачигч, амрах хоног-18, эхлэх он сар өдөр-15/YIII гэсэн,

- А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 орны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХОК-ын шагнал олгох тухай 50 тоот тушаалд 1. ОСНАА-ын хэлтсийн ажилчдын 02 дугаар сарын ХОК-оор олгох шагналыг олгосугай, 2. Шагналд олгох 9274,19 төгрөгийг шагналын фондоос гаргахыг ахлах ня-бо С.Л-д зөвшөөрсүгэй, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 5-т Д.Г, олгох ХОК 1.00, жинхэнэ олгох шагнал-74,95 гэсэн,

- Архангай Ц хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай 2 тоот тушаалд 1. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 50 дугаар тогтоолоор Хотын захиргаанд шилжин ирсэн хот тохижуулах иргэдийн үйлчилгээний ажилчдыг дараах албан тушаалын ажилд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай, Үүнд: 9. ... Д.Г, нарыг ачигч ажилчнаар, 2. Хэсгийн ахлагч, механик, диспетчер, засварчин, паркийн сахиул, хог ялгагч рейс бүртгэгч, үйлчлэгч худалдагч, манаач нарт батлагдсан төсөвт цалинг, жолооч, ачигч нарт хийснээр нь бодож цалинг олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэсэн,

- А аймгийн Э сумын Засаг даргын 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 28 тоот захирамжид 1. Д овогтой Г-ийг Ц хотын захиргааны хот тохижуулах салбарын ачигчийн үүрэгт ажлаас 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлснийг нөхөн шийдвэрлэсүгэй, 2. Ачигч Д.Г-той холбогдох тооцоог хийж дуусгахыг ня-бо /Ч.Ц/-д үүрэг болгосугай гэсэн,

 

            2.2.  Хүсэлт гаргагч Д.Гийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

           - Гэрч Ч.Б-ын шүүхэд өгсөн “Бид хоёр 1984 онд А аймгаас хамт цэргийн албанд татагдаж байсан. Бид хоёр 1984-1987 оныг хүртэл Д аймгийн Ардын армийн 278 дугаар ангид цэргийн алба хамт хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд би Модны үйлдвэрт, Д.Г нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Ардын армийн 278 дугаар ангийн захирагчаар н.Ц гэдэг хүн ажиллаж байсан. Бид хоёртой хамт Ардын армийн 278 дугаар ангид А аймгаас Э, А, Д, Ч нар татагдаж очиж цэргийн алба хааж байсан. Цэрэгт байхдаа Д.Гийн овог хэн байсныг мэдэхгүй байна. Ардын армийн 278 дугаар ангид Д.Гтой адилхан нэртэй хүн байгаагүй. Би Д.Гтой хамт цэргийн алба хаасан болохоор түүний цэргийн алба хаасан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,

            - Гэрч Н.С-гийн шүүхэд өгсөн Би 1983 оны 02 дугаар сараас 1990 оныг хүртэл А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт халаалтын зуухны дулаан-сантехникийн инженерээр ажиллаж байсан. Д.Г нь намайг 1983 онд ажилд ороход А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт ажилд орчихсон ажиллаж байсан. Д.Г нь 1990 оныг хүртэл А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт ачигчаар ажиллаж байсан. Д.Г бид хоёр А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт хамт ажиллаж байсан. А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар байж байгаад А аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Хэдэн онд ингэж өөрчлөгдсөн байгуулагдсаныг санахгүй байна. А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газар, ахуйн үйлчилгээний газар болж Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт харьяалагдаж байсан. Д.Г нь А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт хог тээврийн салбарт хог ачигчаар ажилладаг байсан. А аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газарт хог тээврийн салбарт жолоочоор Л, мастераар Ц, хог ачигчаар Б, Д.Г, инженерээр Д гэх мэт хүмүүс ажилладаг байсан. А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргаар Ч.Ж, н.Б, С.Ж, нягтлан бодогчоор Б нар ажилладаг байсан. Би Д.Гтой хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэсэн мэдүүлэг,

              - Гэрч Д.Ж-ын шүүхэд өгсөн Д.Г нь манай төрсөн ах. Бид нар эцэг эхээс тавуулаа. Том ах Д.Г, ах Д.Г, эгч О, ах Б, тэгээд би. Манай аавыг Д, ээжийг Т гэдэг байсан. Манай ах, эгч нар бүгдээрээ аав Д-гээр овоглодог. Манай ах Г-гийн овог л Д байгаа, бусад ах, эгч Д гэж овоглосон байгаа. Манай аавыг нутгийн хүмүүс Д гэж дууддаг байсан юм байна лээ. Тэгээд л ах Г-ийг Д гээд биччихсэн юм шиг байна лээ. Би энэ талаар нь сайн мэдэхгүй байна. Манай ах, эгч нар дунд Г ахтай адилхан нэртэй хүн байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

            2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            - Д.Гийн хаягийн хуудсанд: А аймгийн И сум, Д.Г, эрэгтэй, халх, 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, хаана ямар ажилтай-ОСНААУ газарт ачигч, 1988-11-22 гэсэн,

            - Д.Гийн гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхрийн нэр Д.Г, А Ц хот, боловсрол-бүрэн бус дунд, ажилладаг байгууллага-Хот тохижилтын салбарт ачигч, нийгмийн бүлэг-ажилчин гэсэн,

            - Д.Гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягтад: А Ц хот, ажилладаг байгууллага-Нийтийн аж ахуй үйлчилгээ, ажилд орсон он-1981, эрхэлдэг ажил-нормчин, эрхэлж эхэлсэн он-1981, оршдог сум, район-Ц хот гэсэн,

- Д.Гийн 1991 оны 03 дугаар сараас 1997 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/280 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03-01/4488 тоот лавлагаанд: А аймгийн Ц хотод оршин суух, Д.Г, тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй .. гэсэн,

- Үндэсний төв архивын 1989 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ц хотод оршин суух, Д.Г, тэргүүлэгч өөрөө, 23 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ОСНАА-н грушик...  гэсэн,

- Д.Гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкетад: 1966 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, халх, Ц хот, 6 дугаар хороо, МҮЭ-ийн гишүүн, НААҮГ-ачигч, 1982 оны 08 дугаар анги, ам бүл 6, аав Д нас 47, малчин, ээж групптэй, дүү нар сургуульд, С 5 дугаар анги, Нэргүй 7 настай гэсэн,

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Хүсэлт гаргагч Д.Гийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, А аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуйн газарт 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ачигчаар ажиллаж байсан байдлыг, Ардын армийн 278 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  цэргийн алба хаасан болохоо тогтоолгох хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

         

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

            - Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08/2077 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

            - А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 446 тоот тодорхойлолт,

            - Д.Гийн 250753 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчин авч ажиллуулах тухай 251 тоот тушаал,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчдын ээлжийн амралт олгох тухай 135 тоот тушаал,

- А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай 137 тоот тушаал,

- А аймгийн Орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд авах тухай 223 тоот тушаал,

- А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилчид, ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай 16 тоот тушаал,

- А аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 34 тоот тушаал,

- А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 орны 03 дугаар сарын 31-ний өдрийн ХОК-ын шагнал олгох тухай 50 тоот тушаал,

- Архангай Ц хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох тухай 2 тоот тушаал,

- Д.Гийн хаягийн хуудас,

            - Д.Гийн гэрлэсний ХААТР-15 маягт,

            - Д.Гийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт,

- Д.Гийн 1991 оны 03 дугаар сараас 1997 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/280 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03-01/4488 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,

- Д.Гийн цэргийн албанд тэнцэгчдийн анкет,

- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ч.Б, Н.С, Д.Ж нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Д.Г нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, А аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуйн газарт 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ачигчаар ажиллаж байсан байдлыг, Ардын армийн 278 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  цэргийн алба хаасан болох нь тус тус тогтоогдож байна. 

 

            2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Г-ийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, А аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуйн газарт 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ц хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Д.Г-ийн Ардын армийн 278 дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл  цэргийн алба хаасан хаасан болохыг тогтоосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН