Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00363

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00363

Архангай аймаг

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Б овогт Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц ХХК-д холбогдох

А аймгийн Э сумын ** дугаар багт баригдаж буй Ц ХХК-ийн 2 дугаар блокын орон сууцны барилга угсралтын ажлын миний эзэмшлийн газраас холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр зай авч гүйцэтгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд А аймгийн Э сумын ** дугаар багт баригдаж буй Ц ХХК-ийн 2 дугаар блокын орон сууцны барилга угсралтын ажлыг миний эзэмшлийн газраас холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр зай авч гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Б миний бие Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бнь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан А аймгийн Э сумын *** дугаар багт баригдаж буй Ц ХХК-ийн 2 дугаар блокын орон сууцны барилга угсралтын ажлын миний эзэмшлийн газраас холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр зай авч гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь А аймгийн Э сумын ** дугаар багт баригдаж буй Ц ХХК-ийн 2 дугаар блокын орон сууцны барилга угсралтын ажлын миний эзэмшлийн газраас холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр зай авч гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох А аймгийн Э сумын ** дугаар багт баригдаж буй Ц ХХК-ийн 2 дугаар блокын орон сууцны барилга угсралтын ажлын миний эзэмшлийн газраас холбогдох хууль тогтоомжид заасан хэмжээгээр зай авч гүйцэтгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Э.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ЖАРГАЛАН