| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00424/И |
| Дугаар | 301/ШШ2025/00370 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 301/ШШ2025/00370
| 2025 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 301/ШШ2025/00370 | Архангай аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Г ХЗХ-ны А салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А овогт С.М-т холбогдох
1,979,781 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 1,277,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 202,521 төгрөг, нийт 1,979,781 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч С.М нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Г ХЗХ-ны А салбарын төлөөлөгч Э.С, хариуцагч С.М бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Хариуцагч С.М би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 1,979,781 төгрөгийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С миний бие хариуцагчийн дээрх графикийн дагуу төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбар нь хариуцагч С.М-т холбогдуулан 1,979,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч С.М нар эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,979,781 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 479,781 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрчээ.
Зохигчийн байгуулсан дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,626 төгрөгөөс 23,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 23,313 төгрөгийг, хариуцагч С.М-аас улсын тэмдэгтийн хураамж 23,313 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.М нь нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбарын нэхэмжилсэн нийт 1,979,781 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 479,781 төгрөгөөр нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбарт бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,626 төгрөгөөс 23,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 23,313 төгрөгийг, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 23,313 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХ-ны А салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН